Yearly Archives: 2017

June, 2017

  • 12 June

    Хачигт халдвараас сэргийлье !

    Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн зуны амралт эхэлж аялал зугаалга, зуслан болон хөдөөд орон нутагт зорчих  хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан хачигт халдвараас өөрийгөө болон гэр бүлээ хамгаална уу. Монгол улсад 43 зүйлийн хачиг байдаг ба бие гүйцсэн хачгийн идэвхитэй үе нь хавар, зуны улирал юм. Хачиг ньөвчин үүсгэгч нян, вирус, эгэл биетэн зэргийг биедээ агуулж,мал амьтны цусыг сорж, хүн, амьтанд …

  • 12 June

    Бакалавргүй магистр

    2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бакалавргүй мастер хүн нэр дэвшиж байна гэхээр хэний тухай яриад байгааг ойлгож байгаа байх. Энэ хүн бол МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар юм. Түүний хувьд Монгол Улсын Боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчигч нэгэн бөгөөд бакалавр зэрэггүй байж шууд магистрын зэрэг авсан анхны хүн юм. Уг нь хуулиараа бол бакалаврын 120 кредит цагийг биелүүлж …

  • 12 June

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоод өчигдөр орой эх орондоо хүрэлцэн ирлээ. Тэрээр уг хуралдаанд оролцон үг хэлэхдээ “ШХАБ үйл ажиллагааны хувьд ч өргөжиж, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбар зэрэг олон талт хамтын ажиллагааг хамарсан байнгын ажиллагаатай олон улсын байгууллага …

  • 12 June

    Гадаадад санал өгсөн иргэдийн саналыг энэ сарын 26-ны өдөр тоолно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлсэн 7209 иргэн энэ 6 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд өөрсдийн бүртгүүлсэн Дипломат төлөөлөгчийн газруудад тухайн орон нутгийн цагаар 07.00-22.00 цагийн хооронд саналаа өглөө. Facebook, twitter зэрэг мэдээллийн олон нийтийн сүлжээгээр тодорхой нэг нэр дэвшигчийг ийм, тийм улсад ялалт байгуулсан мэт олон нийтэд буруу ойлголт өгөх мэдээлэл гарч байна. Сонгуулийн тухай …

  • 12 June

    ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил Америкийн Нэгдсэн улсад айлчилна

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 6 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалаар АНУ-тай өндөр түвшний яриа хэлэл цээг тогтмолжуулах, улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит алхмууд хийх болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хэлхээ холбоог гүнзгийрүүлэх асуудлаар санал солилцож ярилцана. Сайд Ц.Мөнх-Оргил АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга …

  • 12 June

    Гэрийн нөхцөлд сайрталт, сэвхийг хэрхэн арилгах вэ

    Улирлын онцлогоос шалтгаалж нүүрний арьс сайртах, сэвхтэх асуудал тулгардаг. Байгалын аргаар гэрийн нөхцөлд үүнээс ангижирч болно. Хавар, намрын ширүүн шороотой салхи, нарнаас болж нүүр, хацар сайртах, сэвхтэх нь элбэг. Тэр дундаа нэг сэвхтсэн бол арилгах тун хэцүү байдаг шүү дээ. Мөн хооллолт өөх тостой зүйл хэт их идэх, нойр дутуу байх, сэтгэл санааны тогтворгүй, стресстэй байдлаас болж сэвхтэж болдгийг санаарай. …

  • 12 June

    Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн анхааралд

    Нийслэлийн Татварын газар, Замын цагдаагийн албатай хамтран хуулийн хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг албан татвар төлбөрт хамруулахаар зургаадугаар сарын 13-24-ний өдрийг хүртэл хугацаанд хяналтын үзлэг, шалгалтыг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулан ажиллаж байна. Иймд энэ сарын 24-ний өдрийг хүртэл сайн дураараа татвар хураах цэгүүдэд тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрөө төлж буй тээврийн хэрэгсэл …

  • 12 June

    “Энигма” групп Аялал жуулчлалын замын ажлыг зогсоохоор шүүхэд ханджээ

    Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд Богдхан уулын дархан цаазат газарт Аялал жуулчлалын зориулалттай 2605 км  автозамыг барихаар төлөвлөсөн. Богд хан ууланд  нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын 3 чиглэл байгаагаас  хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн  аяллын чиглэл юм. Амралтын өдрүүдээр тус чиглэлд 5000- 10 000 иргэн аялдаг бөгөөд түүнийг дагаж 300-450 автомашин  Зайсангийн аманд бөөгнөрөл үүсгэдэг байна. Тус замд …

  • 12 June

    Халдвартын эцсээс “Нарантуул” хүртэлх автозамыг хаана

    Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Баянзүрх дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт В хэсэгчилсэн талбайн автозамын ажлын хүрээнд цахилгааны шугам сүлжээг шилжүүлэх, газар шорооны ажил, хашлага суулгах, цемент бетон суурь болон өнгө асфальт бетон хучилтын ажлыг хийнэ. Тиймээс  2017 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн 00:00 цагаас  2017 оны зургаадугаар сарын 20-ны өдрийг дуустал, Халдвартын эцсээс “Нарантуул” хүртэлх 300м автозамын хөдөлгөөнийг …

  • 12 June

    Монголчууд судсан доторх хаалттай хагалгааг дөрөв дэх удаагаа амжилттай хийлээ

    Өнгөрөгч долоо хоногийн мягмар гариг буюу 6-р сарын 6-ны өдөр Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны тасгийн эмч нараас бүрдсэн баг, БНХАУ-аас ирсэн хоёр эмчтэй хамтран гол судасны дотуурх хаалттай хагалгааг амжилттай хийжээ. Энэхүү хагалгааг өмнө нь нээлттэй хэлбэрээр буюу өвчтөний хэвлийн тус газарт зүсэлт хийж олон цагийн унтуулга наркозтойгоор хийдэг байжээ. Түүнчлэн нээлттэй хагалгаанд орсон өвчтөний амь насанд …

  • 12 June

    Гэрийн нөхцөлд үс уналтыг зогсоох эрүүлжүүлэх бэлдмэл хийх арга

    Самнах тоолонд л үс чинь унаад таны санааг зовоогоод яах аа мэдэхгүй байгаа юм биш биз. Үс сайхан бол зүс сайхан гэдэг үг ч бий. Үсний уналт нь толгойны хуйханд эрдэс тэжээл дутагдсанаас үүдэлтэй ба унаад зогсохгүй салаалж, гэмтэж, өнгө үзэмжээ алддаг байна. Үүнийг эмчилэхийн тулд танд заавал үнэтэй салон, үс арчилгааны бүтээгдэхүүн шаардагдах хэрэггүй. Ердөө л доорх аргаар гэртээ …

  • 12 June

    Шивэр, хөлний хөлрөлтөөс ангижрах амархан аргууд

    Хөлний эвгүй үнэр буюу шивэр, хөлний хөлрөлт их байх нь хэн бүхэнд тавгүй бөгөөд бусад хүнд ч таагүй мэдрэмж төрүүлдэг. Тэгвэл гэрийн нөхцөлд хэрхэн амархан, үр дүнтэй арга хэмжээ авах вэ? Хөлний шивэр болон хөлрөлт нь хамгийн түгээмэл асуудлын нэг бөгөөд ялангуяа урин дулааны улиралд хамгийн ихээр тулгамддаг. Тйимээс доорх аргууд болон зөвөлгөөг гэрийн нөхцөлд дагаж мөрдөөд өөртөө багахан цаг …