Yearly Archives: 2017

June, 2017

  • 12 June

    Монгол инженерүүд анх удаа дотооддоо ачааны вагон угсарлаа

    Мэргэжлийн Засгийн газрын зүгээс төр хувийн хэвшлийн түншлэлийн сайжруулах, дотоодын үйлдвэрийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогыг баримтлан ажиллаж буй. Энэхүү зорилтын хүрээнд Зам тээврийн хөгжлийн яам, Монголын төмөр зам хувь нийлүүлсэн компани, хувийн хэвшил хамтран монголдоо анх удаа вагон угсрах ажлыг амжилттай хэрэгжүүлжээ. Ачааны загвар вагон угсрах цех болон шинээр угсарсан вагоны нээлтийн үйл ажиллагаа өчигдөр буюу энэ сарын 9-ны …

  • 12 June

    “Үнэгүй бяслаг хавханд л байдаг”

    Манай улсын АН-ынхны балгаар “элгээр нь хэвтүүлсэн” эдийн засгаа өөд нь татахын тулд ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдахаар болж, түрүүчийн санхүүжилт орж ирсэн нь хүн бүхэнд цаад утгаараа хүртээлтэй л асуудал. Үүний төлөө ОУВС-гийн  өмнө тодорхой үүрэг хүлээж, хэд хэдэн татварын хувь хэмжээг өөрчлөхөөр болсон. Тэдгээрийн нэг нь импортын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлсэн явдал байлаа. Манайхны хошигнон ярьдгаар “нүдээ …

  • 12 June

    Монгол төрийн өндөр босгоос боловсролыг хасч хөрөөдөх эрх хэнд ч үгүй

    Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөний хамгийн хурц “үзэгдэл”-үүд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын зүгээс өрнөсөөр байна. “Телевизийн мэтгэлцээнд оролцохгүй” гэсэн түүний хувьд нэр дэвших цагаасаа л нэг  айдас, эмзэглэлийн сэдэвтэй байсан нь “боловсрол” байлаа. Зайлшгүй нэхэгдэх, жишиж харьцуулагдах энэ сэдвийн өөдөөс түүнийг дэмжигчид “булчин” ярьсаар өнөөг хүрэв. Гэвч сонгогчид “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн 66 хувь нь боловсролгүй” гэдгийг сонсоод зүрх сэтгэлдээ сонголтоо хийх …

  • 12 June

    Уймарч явсаар туйлдаж гүйцлээ, хөөрхий …

    Энэ нийгэмд зурагтаар л гарч байвал ямар ч нэвтрүүлэгт орсон ч хамаагүй гэж боддог хүмүүс байна. “Бонгын ертөнц” хүүхдийн нэвтрүүлгээр орж, улс төр яриад л, “Өдөн дэр” шөнийн нэвтрүүлэгт орж ном зараад явдаг хүмүүсийг хэлээд байна л даа. Тэдэнд ерөнхий дөө нэг зорилго байна. Тэр нь олны танил болох. Тэгвэл ийм зорилготой нэгэн өмгөөлөгч бидний дунд байдаг. Нэрийг нь Г.Батбаяр …

  • 12 June

    Унтаж байх хугацаандаа турмаар байна уу?

    Өнөөдөр олон бүсгүйчүүд гоолиг сайхан биетэй болохыг хүсдэг болсон. Мөн бид биед ямар нэгэн гаж нөлөөгүй байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр турахыг илүүд үздэг нь нууц биш. Хүнд жинтэй махлаг бүсгүйчүүдийн хувьд гуя хэвлийн өөх хамгийн том асуудал болдог. Иймээс үүнийг арилгаж болох хялбархан хэрнээ гайхалтай сайхан аргыг зааж өгье. Таны бие унтаж байхдаа өөхөө шатааж болно гэвэл та итгэх үү? Тиймээ …

  • 12 June

    ЭМЯ:Хачигт энцефалитын хүний өвчлөл өсөх хандлагатай байна

    Хачигт энцефалит өвчнийг дамжуулагч ойн хачгийн идэвхжил ихсэж байгаа тул ой модонд ажил эрхлэх, зугаалах, жимс, эмийн ургамал түүх, ууланд алхах үед ард иргэд ялангуяа эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдээ хачигт хазуулахаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. Хачиг ихэвчлэн хүний нимгэн арьстай, чийглэг газар болох суга, цавь,  хөхний дор, чихний  ард, үсэн дотор байрлаж хаздаг. Хачгийн шүлсэнд байдаг мэдээ …

  • 12 June

    Хүн амины хэрэгт сэжиглэгдсэн “Сохо мебель”ийн захирал хил даван зугтжээ

    Өнгөрсөн долоо хоногийн даваа гариг буюу энэ сарын 5-нд 22 настай бүсгүй Нарны хорооллын …р байрны 22-р давхраас унаж амь насаа алдсан билээ. Талийгаач Ж нь өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст “Ажилладаг газрынхаа захиралд зодуулчихлаа” хэмээн гомдол гаргасан байдаг. Гэвч цагдаагийн байгууллагад гаргасан түүний гомдол бүхий бичиг алга болж, цагдаагийн алба хаагч авлигад идэгдсэн нь тодорхой болсон. …

  • 12 June

    Хот үмхийрлээ

    “Аз жаргалтай” тодотголтой Улаанбаатарын иргэд үнэндээ улсынхаа нийслэлд амьдраад байна уу, нийтийн жорлонд бүтэж үхэх гээд байна уу гэлтэй л аж төрж байна. Ялангуяа, 22-ын товчоо, Буянт-Ухаа, Нисэх, Яармагийн ойролцоо байнга, салхи баруунаас байх юм бол хотын төв рүү ч хааяа хааяа цэвэрлэх байгууламжийн үмхий үнэртдэг боллоо. Тэртээ 1964 онд 500 мянган хүн амтай хотод зориулж барьсан Төв цэвэрлэх байгууламж …

  • 12 June

    Гэрэл зургийг яаж сайн авах вэ?

    Та хамгийн сайн фото зураг авахыг хүсэж байна уу? Тэгвэл та дараах 10 зөвлөгөөг хэрэгжүүлснээр сайн зураг авч чадна гэдэгтээ итгэлтэй байж болно. Зөвлөгөө 1. Объектын хамгийн жаргалтай, эгзэгтэй үеийг ав Зураг авахад хамгийн гоё үе бол цаанаасаа зохион байгуулагдаагүй бодит болж байгаа үйл явдлыг цаг үеийг нь тааруулж авах явдал юм. Харин хэн нэгнийг баяр баясгалантай байгаа үеийн сэтгэл …

  • 12 June

    Дува сохор 1970 онд дахин төрснийг До яам ихэд нууцлан, устгасан байна

     1970 оны сүүлээр Говь-Алтай аймагт ганц нүдтэй хүү төрсөн байна. Хөдөөгийн алс бөглүү суманд амьдардаг Гарамжавын гэр бүл шинэ хүнээ хүлээж авахад ердөө хэдхэн хоног дутуу байлаа. Олон охин хүүхэдтэй болохоор хэнзэлж ирж байгаа үрээ голомт залгах хүү байгаасай гэж битүүхэн горьдоно. Сумын эмнэлгийн эмчээр тухайн үед орос мэргэжилтэн ажиллаж байсан болохоор хэдий хожуу төрөлт ч гэсэн нутагтаа амаржихаар шийджээ. …

  • 12 June

    Зодуулсан ТҮК-ийн ажилтаны гэмтлийн зэргийг тогтоолгохоор шүүх эмнэлэгт хандсан

    Энэ оны 06 дугаар сарын 05-ны өдөр олон нийтийн сүлжээнд тохижолт үйлчилгээний ажилтан 50 орчим насны эрэгтэйг хоёр эмэгтэй зодсон талаарх бичлэг тавигдсан. Уг үйл явдлын мөрөөр СХД-ийн 3-р цагдаагийн хэлтсийн алба хаагчид ажиллагаа хийн, гомдлын бүртгэлд авч шалгахад СХД-13 хорооны нутаг дэвсгэрт байрлах Өнөр хорооллын 11 дүгээр байрны хойд талын засмал зам дээр болсон ба тохижолт үйлчилгээ компаний ажилтан иргэн …

  • 12 June

    “Лоолойгийн найзууд”-ын хөтлөгч Б.Ариунгуа сонсогч болжээ

    Нэг үе бяцхан үзэгчдийг байлдан дагуулж, олон ангит кино төсөл болтлоо өргөжсөн Тv9 телевизийн “Лоолойгийн найзууд” нэвтрүүлгийн хөтлөгч Б.Ариунгуа Батлан хамгаалахын их сургуулийн сонсогч болжээ. Тэрээр өдгөө хоёрдугаар курст суралцдаг бөгөөд үе тэнгийнхэнтэйгөө мөр зэрэгцэн Батлан хамгаалахын салбарт хүчин зүтгэхээр шамдаж байгаа аж. Тэрээр МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын салбарынхантай хийх уулзалтын үеэр залуусаа төлөөлөн нэр дэвшигчид хандан үг хэлж, …

  • 12 June

    “Монголчилсон” засаглалын гацаа

    Хүн бүр ижил тэгш эрхтэй, аз жаргалтай амьдрахын төлөө төрдөг. Ямар ч хүн ажил хийгээд, бүтээснээ борлуулаад, орлогоороо хэрэгцээгээ хангаж, боловсорч хөгжөөд, дуртай газраа аялаад, үр хүүхдээ мөн л тэгж хүмүүжүүлж аз жаргалтай амьдрах учиртай. Тэгж амьдрахад эрх чөлөөт байдал, шударга ёс, хуулийн засаглал заавал байх ёстойг хүн төрөлхтөний хөгжлийн түүх гэрчилж байна. Гэвч хүн бүр гарал үүсэл, эд хөрөнгө, зуршил, …

  • 12 June

    Мисс А.Баярцэцэг Стивен Сигалийн кинонд тоглоно

    Дэлхийн мисс  2016 тэмцээнд эх орноо амжилттай төлөөлөн оролцож шилдэг 11 миссүүдийн тоонд багтсан мисс А.Баярцэцэг холливуудын жүжигчин Стивен Сигалын кинонд тоглох урилга авчээ. Тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард Тайланд улсад болсон кино шалгаруулалтад оролцжээ. Ингээд ирэх жил дэлгэцнээ гарах “Attrition”  киноны томоохон туслах дүр “Kyra”-ийн дүрд тоглохоор боллоо. Тус киноны зураг авалт ирэх 7-р сард Тайланд улсад эхлэх гэнэ. Энэ …