Дэлхийн мисс 2016 тэмцээнд эх орноо амжилттай төлөөлөн оролцож шилдэг 11 миссүүдийн тоонд багтсан мисс А.Баярцэцэг холливуудын жүжигчин Стивен Сигалын кинонд тоглох урилга авчээ. Тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард Тайланд улсад болсон кино шалгаруулалтад оролцжээ.
Ингээд ирэх жил дэлгэцнээ гарах “Attrition” киноны томоохон туслах дүр “Kyra”-ийн дүрд тоглохоор боллоо. Тус киноны зураг авалт ирэх 7-р сард Тайланд улсад эхлэх гэнэ.
Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгдэж байдаг гэдэг. Дэлхийн миссийн тэмцээнд орсноороо энэ сайхан хүмүүстэй танилцах боломж олдсон билээ. Дэлхийн мисст орж байхад Эрдэнэтуяа эгч рүү дэмжиж өгөөч гэж бичсэн найзынхаа буянд сайхан хүмүүстэй танилцаж, гайхалтай боломжууд хаалгаа дэлгэн угтаж байгаад талархъя”гэж бичжээ.