Учир нь Цэдэндолгорын даралт нь ихэсч, юун төрөхтэй манатай болж байлаа. Эмч ч ирсэн даруйдаа дуншиж буй бүсгүйг орон дээр гаргаж төдөлгүй хонгор шар үстэй хүүхдийн зулай эхийн умайгаар тодхон харагдав. Хэдхэн минутын дараа хөөрхөн нярай үр өнөөх эмчийн гар дээр гулсан гарч ирэхэд эмч муухай орилон ухаан алджээ. Харин ойрхон зогсч байсан насаараа сувилагч хийсэн авгай хүүг нь газар унахаас урьтаж, тосч авахад үзээрийн аймаар царайтай хүү байв. Духан дээрээ мэлхий аятай ганц товойсон нүдтэй тэр хүүгийн бусад эрхтэн хаа очиж зүв зүгээр байлаа. Сувилагч түүнийг уйлуулахаар бөгсөнд нь зөөлхөн алгадтал хүүхдийн час хийн уйлах дуу өрөөгөөр хаджээ. Ингээд хачин хүүхэд тосч авсан тэд өлгийдөж, эхэд нь өгөхөө түр хойшлуулжээ. Дөнгөж төрсөн нялх биетэй эхэд нь ямар хүүхэд гарсныг яаж хэлэх талаараа тэд зөвлөлджээ.
Дува сохор 1970 онд дахин төрснийг До яам ихэд нууцлан, устгасан байна
1970 оны сүүлээр Говь-Алтай аймагт ганц нүдтэй хүү төрсөн байна. Хөдөөгийн алс бөглүү суманд амьдардаг Гарамжавын гэр бүл шинэ хүнээ хүлээж авахад ердөө хэдхэн хоног дутуу байлаа. Олон охин хүүхэдтэй болохоор хэнзэлж ирж байгаа үрээ голомт залгах хүү байгаасай гэж битүүхэн горьдоно. Сумын эмнэлгийн эмчээр тухайн үед орос мэргэжилтэн ажиллаж байсан болохоор хэдий хожуу төрөлт ч гэсэн нутагтаа амаржихаар шийджээ. Гарамжавын гэргий Цэдэндолгор хаван нь тулаад байсан тул төрөхөөсөө өмнө 10 гаруй хоногийн өмнө сумын эмнэлэгтээ ирж хэвтэв. Эмнэлэгт хэвтсэнээс хойш долоо хоногийн дараа үүр шөнийн заагаар Цэдэндолгорын хэвлийгээр базалж, дуншиж эхэлжээ. Дуншихтай зэрэгцэн гэдэс дотор нь арвагнах нь гайхалтай. Сумын орос эмчийг гэрээс нь дуудаж авчиртал асрагч, сувилагчгүй хэрэндээ сандарч угтав.
Гэвч олон төрсөн эх хүн гэсэндээ Цэдэндолгор айж гайхсан сувилагч асрагч нарын байдлаас хүүхдээ эндсэн эсвэл гаж хүүхэд төрснийг төвөггүй мэдэрч байв. Сувилагч энэ тухай түүнд тайвшруулан хэлэхдээ “Хүсвэл харж, бас амлуулж болно” гэсэн байна. Мэдээж өөрийн өрцнөөс унасан юм болохоор аймшигтай ч гэсэн хүүгийнхээ царайг харахыг хүсчээ. Духан дээрээ ганц нүдтэй болохоос бус бусдаар бол цоо эрүүл хүү байлаа. Хүсэн хүлээж байсан хүү нь ийм гаж үр гарсанд гутарсан тэрбээр нөхөртөө энэ тухай хэлтэл нөхөр нь гэртээ авч очихыг зөвшөөрсөнгүй. Иймд арга буюу тэрбээр хүүхдээ эмнэлгийнхэнд үлдээгээд гарахаас өөр арга алга. Хэдэн долоо хоногийн турш эмнэлгийн асрагч, сувилагч нар гологдсон хүүг ээлжлэн асарч байсан бөгөөд сар гаруйн дараа орос эмч нь нэг сувилагчийнхаа хамтаар Улаанбаатар хот Эх нялхаст үзүүлэхээр авч иржээ. Гэвч энэ хүүд дахиж нүд хийх боломж байхгүй тул эцэг эхийнх нь зөвшөөрлөөр эмнэлгийн аргаар сэмхэн устгасан байдаг.
Орос эмч шалтгааныг нь тодруулах хүсэлтэй байсан ч манай Эрүүлийг хамгаалах яамны дарга нар “Нийгэмд энэ талаар элдэв яриа тарахаас өмнө нэн даруй устга” гэж үүрэгджээ.
Нутгийнхан Гарамжавынд ганц нүдтэй хүүхэд төрсөн талаар сонсоод “Ийм хүүхэд бурхнаас ирсэн. Хутагт хувилгаад, ренбүчигийн хойд дүр бололтой. Духан дээрхи ганц нүд нь бурханы билгийн нүд болой” хэмээн тэрүүхэндээ сенсаацилж байжээ. “Нууц товчоо” зохиолын Дува сохор, бурханы түүх шаштирт духан дээрээ ганц нүдтэй төрсөн хүүхдийг ад зэтгэр, хараал ерөөлийн хүүхэд хэмээн нэрлэж байсангүй. Харин ч долоон уулын цаадахыг хардаг Дува сохор, бурханы бэлгийн нүдтэй төрсөн хувилгаан хэмээн шүтэж, биширч байсан билээ. Хэрвээ энэ хүүхдийн амийг хэлтрүүлж, хорвоод ус уух хувь оноосон бол Монгол Улсын нэгэн билэгдэл болох байсныг үгүйсгэх аргагүй. Духан дээрээ ганц нүдтэй эл хүүхэд амьд сэрүүн байсан бол өдгөө 35 настай байх аж.
Тэрбум хүн дотор ганц заяах билгийн нүдтэй эл хүү ямар нэг далд авъяас, зөн билэгч болж Болгарын Ванга эмээгээс өндөрт залагдах байсныг үгүйсгэх аргагүй. Түүхээс үзвэл 19 дүгээр зууны эхэн үед Энэтхэгийн Крашина тосгонд төрсөн Сэхх гэх хүү мөн л духан дээрээ ганц нүдтэй байсан гэдэг. Сэхх хүүгийн эцэг эх ядуу зүдүү амьдралтай боловч билгийн нүдтэй хүүг хааны удамд бүртгэж, улсаас орд харш барьж өгөн, тусгайлан Хинди шашны сургуульд сургаж эхэлсэн байна. Духан дээрээ ганц нүдтэй Сэхх хүүг харахын тулд Энэтхэгийн өнцөг булан бүрээс хүмүүс ирж адис авдаг, нэг ёсондоо амьд бурханаар өргөмжлөгджээ. Гэвч Сэхх хүү 15 насандаа хижиг өвчнөөр нас барж, энэтхэгчүүдийг хэдэн өдөр уй гашууд автуулж байв.
Харин сонин хачин зүйлд дуртай барууныхан ийм гаж хөгжилтэй хүүхдийг төр нь хамгаалтандаа авч нас биенд хүртэл нь харж ханддаг. Мөн өндөр хөгжилтэй оронд ийм гаж хөгжилтэй хүүхдийг Геннисийн Түүхэн амжилтаар бүртгүүлсэн тохиолдол ч бий. Тэднийг цуглуулан нэгэн дээвэр дор өсгөж өндийлгөх, хожим нь гаж хөгжилтэй хүмүүсийн шоу, цирк зохиох, үхсэн хойно нь араг ясаар нь анатомийн музей байгуулах гээд л цагаан арьстнууд мөнгө босгох олон арга сэдэж олсон байдаг.
Эх сурвалж: МАНАН.мн