Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээн боллоо

Улаанбаатар хотын аварга шалгаруулах Хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд гурван насны ангиллаар, хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна. Тэмцээний I шатны шалгаруулалтад нийслэлийн ерөнхий боловсролын 60 сургуулийн 2660 гаруй сурагч хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцсоноос 33 сургуулийн 56 багийн 896 сурагч II шатанд шалгарсан юм.

Хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээн нь өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжих, гимнастикийн дасгал хөдөлгөөнөөр бие бялдрыг чийрэгжүүлэх, сургалт хүмүүжлийн ажлын чанар, үр нөлөөллийг сайжруулах зорилготой.

Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын Спорт, нийтийн биеийн тамирын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Мөнх-Эрдэнэ:Нийслэлийн Биеийн тамир, спортын газар Монголын спорт сонирхогчдын хөгжөөн дэмжигчдийн холбоотой хамтран уг тэмцээнийг анх удаа зохион байгуулж буй. Оролцогч багууд дүүргийн харьяаллын дагуу анхан шатны тэмцээнээс эрхээ авч, шалгарсан багууд шигшээ тэмцээнд оролцож байна. Ингэхдээ бага насны ангилалд 1-5 ангийн сурагчид РОМ буюу цацагтай бүжиг, Зумбо жүжгийн төрлийг зохиомжилж, дунд (6-9 дүгээр ангийн сурагчид) болон ахлах (10-12 дугаар ангийн сурагчид) насны ангилалд оролцож буй сурагчид РОМ буюу цацагтай бүжиг, НІР НОР жүжгийн төрлийг зохиомжлон өрсөлдөж байгаа юм.

Ерөнхий боловсролын 13-р сургуулийн “Twilight” багийн оролцогчид:Энэ төрлийн тэмцээн өмнө нь зохиогдож байгаагүй болохоор гимнастикаар хичээллэж байгаагүй юм. Харин энэ тэмцээнд оролцохын тулд гимнастик болон Hip Hop бүжгийн төрлөөр хоёр сар хичээллэж, дүүргээсээ шалгаран шигшээ тэмцээнд өрсөлдөж буйдаа баяртай байна.

 

Санал болгох мэдээ

МИАТ компани Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК  дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас …