Уймарч явсаар туйлдаж гүйцлээ, хөөрхий …

19029398_1426251457463800_269752199479247574_n
Энэ нийгэмд зурагтаар л гарч байвал ямар ч нэвтрүүлэгт орсон ч хамаагүй гэж боддог хүмүүс байна. “Бонгын ертөнц” хүүхдийн нэвтрүүлгээр орж, улс төр яриад л, “Өдөн дэр” шөнийн нэвтрүүлэгт орж ном зараад явдаг хүмүүсийг хэлээд байна л даа.

Тэдэнд ерөнхий дөө нэг зорилго байна. Тэр нь олны танил болох. Тэгвэл ийм зорилготой нэгэн өмгөөлөгч бидний дунд байдаг. Нэрийг нь Г.Батбаяр гэнэ. Сүүлийн үед олсон орлогынхоо 10 хувь болох 108 сая төгрөгийг татварт тушаачихсан “тэрбумтан өмгөөлөгч” гэж өөрийгөө өргөмжлөөд, дүрс нь гарч л байвал Бонгын ертөнц, өдөн дэрт орж мэдэхээр болсон бололтой.

Хамгийн гол нь ороод байгаа нэвтрүүлэг бүртээ өөрийгөө их л гүтгүүлж, доромжлуулж яваа шударга нэгэн гэж тайлбарлах юм. Үйлчлүүлэгчээ залилж, мөнгийг нь авч зугтсан, айлын гэр бүл үймүүлсэн, хүн зодож танхайрсан, эрчүүдийн эмнэлэгтэй шүүхдэлцэж яваа гээд түүнд нялзах асуудлууд олон. Гэвч энэ бүгдийг хуулийн дагуу шалгуулаад гэм буруугүй гэдгээ тогтоолгочихын оронд “би буруугүй ээ” гээд зурагтаар л зарлаад явна.

Худал үгийг мянга давтвал үнэн болдог гэдгийг л хэрэгжүүлэх гэж яваа санаатай юм болов уу даа. Үнэндээ үйлчлүүлэгчээ залилж, эрүүгийн хариуцлага тооцуулсан. Улмаар өршөөлийн хуульд хамрагдаж, “ял завшсан”. Өөрөө ч “би хүнээс ганц хоёр сар төгрөг авсан” гээд хүлээн зөвшөөрчихсөн асуудлууд нь бэлхэн “байхад л намайг гүтгэлээ, би буруугүй” гээд яриад явж байгаа, орон гаран гэх үү, эсвэл бүр гаран гаран гэх үү. Тийм л хүн

Сүүлдээ ярьсан яриандаа өөрөө ороогдож, өмнө нь ярьсан зүйлээ үгүйсгэж, мэдэн будилж явсаар зүс царай нь ч гунадах боллоо. Түүний олны танил болох гэсэн чин хүсэл нь ийм л үр дүнд хүргэж байна. Уг нь зурагтын нэвтрүүлэгт орох гэж гүйж явахынхаа оронд агаар салхинд гарч, тархи толгойгоо эмчлүүлсэн бол дээрсэн. Тэгэхгүй бол од болох хүслээ дарж чадалгүй телевизүүдийн хаалга татаж гүйсээр сүүлдээ туйлдаж гүйцлээ.

Ийм хүнд хэн итгэж өмгөөлөгчөөрөө ажиллуулж, хууль, эрх зүйн туслалцаа авах вэ.

Мөнх-Амидар

Ташуур.мн

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …