Yearly Archives: 2017

June, 2017

  • 20 June

    Сонгогчийн жагсаалт дахь бүртгэлээ сайн шалгаарай

    Ерөнхийлөгчийн сонгуулийн бариа хүрэхэд зургаахан хоног үлдлээ. Төрийн тэргүүний сунгаа Монгол Улс гэсэн ганцхан том тойрогтой. Сурталчилгааны хугацаа  ч 18-хан хоногоор хязгаарлагдсан. Үндсэн хуульдаа зөвхөн парламентад суудалтай намаас нэр дэвшүүлнэ гээд заачихсан болохоор 10-12 хүн өрсөлддөг бусад улс оронтой харьцуулахад  гуравхан нэр дэвшигчтэйгээрээ онцлог. Сонгуулийн насанд хүрсэн иргэд, сонгогчдын тоо ч цөөхөн. Гурван сая хүнээс хоёр сая гаруйхан нь сонгуулийн …

  • 20 June

    Турк Улс Катарт 5000 тонн хүнс нийлүүлэв

    Туркийн Эдийн засгийн сайд Нихат Зебекчи өнгөрөгч 17-ны өдөр “Турк Улс дипломат харилцааны хямралд орсон Катар Улсад 5000 тонн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлсэн” гэж хэлжээ. Тэрээр мөн өдөр Истанбулд телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо, энэ сарын 5-нд Катар дипломат харилцааны хямрал болон хориг арга хэмжээнд өртсөнөөс хойш, Турк 71 удаа онгоцоор Катарт 5000 тонн хүнсний зүйлийг нийлүүлсэн бөгөөд энэ долоо хоногоос эхлэн усан …

  • 20 June

    Сэрэмжлүүлэг:Үер, усны аюулаас сэргийлцгээе

    Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй …

  • 20 June

    “Хамаг Монгол”-д оролцож байсан Өвөр Монголын нэрт дуучин Баясгалан мөнх бусыг үзүүлжээ

    Өвөр Монголын нэрт уран бүтээлч, “Хөх хээр” хамтлагийн дуучин Баясгалан 2017.06.19-ны өдөр мөнх бусыг үзүүлжээ.       Тэрээр сэтгэлд хоногшсон олон сайхан бүтээлээрээ түмнийхээ сонор, мэлмийг мялааж, ард олондоо хүндлэгдсэн авьяас билигт уран бүтээлч байв. Монгол туургатан суугаа газар орон бүрээс түүний уран бүтээлийн анд найз нар эмгэнэн гашуудаж буй сэтгэлээ илэрхийлсээр байна. Тухайлбал, МУСТА, дуучин Т.Дэлгэрмөрөн:  – “Монгол туургатны нэртэй …

  • 20 June

    Давсаар урласан гайхамшигт урлагийн бүтээл /фото+бичлэг/

    Уран бүтээлч Дино Томик давсаар гайхалтай урлагийн бүтээл бүтээдгээрээ алдартай. Тэрээр энэ удаад Game of Thrones буюу Хаан ширээний төлөөх тоглоом нэртэй Холливудын киноноос сэдэвлэсэн уран бүтээл туурвисан байна. Түүний бүтээлүүдийг болон хэрхэн бүтэж байгаа бичлэгийг та бүхэндээ хүргэе.  

  • 20 June

    Прокурорын эсэргүүцлийг хүлээж авахаар бол А.Гансүхийн шүүх хурал тун удахгүй товлогдоно

    – А.Гансүхийн хэрэгт Прокуророос ямар яллах дүгнэлт үйлдсэн бэ – УИХ-ын гишүүн асан Х.Баттулга болон Зам тээврийн сайд асан А.Гансүх нарт холбогдох хэргийг шалгах  АТГ, Цагдаагийн хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж ажилласан.  Сайд асан А.Гансүхийн хэргийг өнгөрөгч оны сүүлчээр Прокурорт шилжүүлсэн тухай мэдээлж байв. Харин прокурор энэ хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт хийж шүүхэд шилжүүлээд буй.  Гэвч  шүүх хурал одоогоор товлогдоогүй …

  • 20 June

    Г.Баасансүрэн: Яах вэ, доромжилж л байг, урт наслаг

                 Яах вэ, доромжилж л байг, урт наслаг. Яах вэ, дээрэлхэж л байг, ажил нь бүтэг. Яах вэ, шаналгаж зовоож л байг, гэгээрэг. Өөдөөс нь сайн сайхныг хүсчих юм бол ямар ч хараал зүхэл гай барцад чамд ирэхгүй. Гэтэл бид тэгж чаддаггүй шүү дээ. Үүнд дээрэлхүүлнэ гэж юу байсан юм, ёстой нэгийгээ үзнэ гээд л …

  • 20 June

    Автозамчид, тээвэрчид ялалтын төлөө хамтдаа байхаа илэрхийллээ

    “ЭВТЭЙ МОНГОЛ-ЭЭЛТЭЙ ТӨР”   уриатайгаар  Монгол Ардын Намаас  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын ЭНХБОЛД  таны  “МОНГОЛ ГЭР- МОНГОЛ ТӨР”  мөрийн хөтөлбөр халуунд халж, хүйтэнд хөрч  хөдөө гадаа голдуу  ажиллаж байдаг бидний сэтгэлд нийцлээ. Тиймээс  манай Авто замын бодлого төлөвлөлтийн хөгжлийн ассоциаци, Хот хоороондын тээвэр эрхлэгчдийн холбооны гишүүд, дэмжигчид , замчид, тээвэрчид таныг дэмжин хамтран ажиллахаа илэрхийлж байна гэсэн утга бүхий хоёр …

  • 20 June

    Найзынхаа жолооны үнэмлэх дээр зургаа наасан Монгол залуу баригджээ

       Өмнөд Солонгос улсын Жүнгбүк аймгийн цагдаагийн газраас тус аймагт хууль бусаар ажиллаж амьдарч байсан Монгол улсын иргэн, 30 настай А-г саатуулсан байна.     Түүний найз 41 настай нутаг нэгтэн Б нь жолооны шалгалт хоёр удаа өгөөд тэнцээгүй ба гурав дахь удаа  А түүний өмнөөс шалгалт өгч тэнцүүлсэн байна.      Тэд улмаар үгсэн тохирч Б нь жолооны үнэмлэх дээр  наах …

  • 20 June

    Төрсөн охиноо АНУ-ын иргэншлээс татгалзуулна гэж амласан эмэгтэй Өмнөд Солонгосын Гадаад явдлын яамны сайдаар томилогджээ

      Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч Мүн Че Ин нь Гадаад явдлын яамны сайдын албан тушаалд Канг Кёнг Хуа хэмээх эмэгтэйн нэрийг дэвшүүлсэн билээ.     Нэр дэвшигчийг тойрсон олон тооны шүүмжлэл байсан ч тэдгээрээс хамгийн дуулиан дэгдээж байсан нь түүний насанд хүрсэн охин нь АНУ-ын иргэн байсан явдал юм.     Энэ байдлыг сөрөг хүчин буюу экс ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн …

  • 20 June

    Эцэг эхчүүдийн төлөөлөл Миеэгомбын Энхболдод итгэж байна

    Монголын эцэг эхчүүдийн холбооны удирдах зөвлөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд  Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын ЭНХБОЛД- ыг дэмжин оролцох  шийдвэр гаргажээ. Ерөнхий боловсролын 762 сургуулийн эцэг эхийн байгууллагуудыг нэгтгэдэг энэ холбоо Миеэгомбын ЭНХБОЛД  Ерөнхийлөгч болвол тэдний зорьж байгаа хүүхдийн төлөөх олон талт санаачилгууд нь ажил хэрэг болох, зөв хүмүүжил, төлөвшилтэй монгол хүүхэд эх орондоо элбэг, хангалуун амьдарч, сурч боловсрох  …

  • 20 June

    Нууц – богино хэмжээний кино

    Буриадын нийслэл Улаан-Үүд хотноо зохиогдсон “Алтаргана-2016” наадамд амжилттай оролцож, “Шилдэг эрэгтэй дүр”-ийн номинацид ялагчаар тодорсон Нюуса буюу Нууц хэмээх богино хэмжээний киног хүргэж байна.

  • 20 June

    Төгс эмэгтэйн бие хэрхэн өөрчлөгдсөн бэ /бичлэг/

    Эмэгтэй хүний төгс биеийн хэлбэрийг хүн бүр өөрөөр үнэлдэг байх. Хэдэн зуун жилийн туршид хэрхэн хүлээн авч, дүгнэж гоё сайхан хэмээн биширдэг байсан нь сонин. Төгс бие гэдэгт маргаантай байдаг эмэгтэй хүний биеийн сайхны хэмжүүрээс сонирхоё  

  • 20 June

    Налайхын Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн экс дарга П.Чинбат нарын 44,7 саяын хохиролтой гэх хэрэг юу болов…

    Олон нийт  “халамжийнхан” гэдэг тодотголтой хэргүүдийн талаар хариу хүлээж байна. Нийгмийн халамж нэрээр улсын төсвөөс их хэмжээгээр урсдаг мөнгө жинхэнэ эздэдээ очсон эсэхийг тогтооход цаг хугацаа, мөрдөн шалгалтын чимхлүүр ажиллагаа шаардагддаг. Ийм ч учраас нэлээд уддаг. Хоёр жил гаруйн өмнө Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга асан Д.Баярсайхан, Санхүү бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга асан Ч.Эрдэнэбулган, түүний төрсөн дүү болох Ч.Эрдэнэсувд …