Тэрээр сэтгэлд хоногшсон олон сайхан бүтээлээрээ түмнийхээ сонор, мэлмийг мялааж, ард олондоо хүндлэгдсэн авьяас билигт уран бүтээлч байв. Монгол туургатан суугаа газар орон бүрээс түүний уран бүтээлийн анд найз нар эмгэнэн гашуудаж буй сэтгэлээ илэрхийлсээр байна. Тухайлбал, МУСТА, дуучин Т.Дэлгэрмөрөн:
– “Монгол туургатны нэртэй дуучин, Монголын эстрад урлагийн Өвөр Монгол дахь ах дүүсийн маань урлагийн төлөөлөгч болох Хөх хээр хамтлагийн дуучин Чингис хаанаа энгэртээ ямагт дээдэлсэн, Монгол төрхөөрөө биднийг уриалсан анд чамайг тэнгэр таалахад миний бие, хөгжимд дуртай монголын ард түмэн гашуудаж байна. Ийм л хүнд өвчнөөс эхнэр, ээж хоёроосоо холдож зовсон би анд чамайг тийм хүнд өвчнөөс хурдан ангижирсанд, тийм бэрх өвчнөөр чи зовохгүй болсонд сэтгэл дотроо бага ч болов тайвширч байна. Анд чамайг би хэзээ ч мартахгүй хэмээн гүн эмгэнэлээ илэрхийлж байна” гэжээ.