Yearly Archives: 2017

June, 2017

  • 20 June

    Үндэсний их баяр наадмын нээлтэд “Монголын сайхан орон” киноны ая эгшиглэнэ

    ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Штефан Дуппел өнөөдөр Шадар сайд У.Хүрэлсүхтэй уулзаж, Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Монголын сайхан орон” киноны аяыг манай улсын талд хүлээлгэн өглөө. Шадар сайд Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах комиссыг ахалж ажилладаг бөгөөд энэ удаагийн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Төрийн шагналт, …

  • 20 June

    Төрийн өмчийн их, дээд сургуулиуд төлбөрөө нэмэхгүй

    Засгийг газрын ээлжит хуралдаанаар төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын сургалтын төлбөрийг 2017-2018 оны хичээлийн жилд нэмэгдүүлэхгүй байх талаар зохион байгуулж буй арга хэмжээний үр дүнгийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцууллаа. Тус хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд Төрийн өмчийн их, дээд сургуулиуд 2017-2018 оны хичээлийн жилд бакалаврын сургалтын төлбөрийг  нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ. Энэ …

  • 20 June

    ХНХЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөгийн 2 дахь өдрийн арга хэмжээ цуцлагдлаа

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлтэй хаалганы өдөрлөг өнөөдөр /2017.06.20/ хоёр дахь өдрөө үргэлжлэх ёстой байсан ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж цуцлагдлаа. Тодруулбал, нийслэлд орж буй ширүүн бороо өнөөдөр бүтэн өдөржин үргэлжлэх юм байна. Харин 21 аймагт болж буй нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээ хэвийн үргэлжилж байна. Өчигдөр нээлтээ хийсэн тус өдөрлөгийн үеэр нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн бүлгүүд, гэр …

  • 20 June

    Иргэддээ сар бүр мөнгөн тэтгэмж өгдөг улс орнууд

    Финлянд улс 2017 оноос эхэлж 25-58 насны ажилгүй 2000 иргэнд сар бүр 580 евроны тэтгэмж олгохоор Финлянд улсын Засгийн газар шийдвэрлэжээ. Энэ нь 2 жилийн хугацаатай туршилтын хөтөлбөр юм. Тэтгэмж авах иргэнийг компьютерын тусламжтай санаандгүй байдлаар сонгох бөгөөд тэднийг ажилд орсон хойно ч гэсэн тэтгэмжийг өгсөн хэвээр байх юм. Финлянд улсын иргэдийн сарын дундаж цалин – 2202 евро. Итали улс. …

  • 20 June

    Бакалаврын орой, эчнээ, магистр, докторт суралцагчид “Оюутны хөгжлийн зээл”- д хамрагдана

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар  сургалтын төлбөрийн зээл олголтын өнөөгийн байдал, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг судалж, зээлд хамрагдах оюутны хамрах хүрээг өргөжүүлэх, зээлийн зарим нөхцөл, шаардлагыг хөнгөлөх, зээлийн үйлчилгээг шуурхай болгох зорилгоор Засгийн газар “Оюутны хөгжлийн зээлийн журам”-ыг шинэчлэн баталлаа. Ингэснээр “Оюутны хөгжлийн зээл”-д бакалаврын орой, эчнээ, магистр, докторт суралцагчид хамрагдах боломж бүрдэж байна. Мөн хүү бууруулах болон богино хугацааны зээлийг …

  • 20 June

    П.Анужин:Миний бие улс эх орондоо гай тарьж, тендэр аваагүй

    П.Анужин Монгол тулгатны зуун эрхэм нэвтрүүлгийгийнхээ тухай  өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ. “Монгол Тулгатнаа” өмөөрөхүй 2010 онд “Монгол Тулгатны 100 эрхэм” хэмээх төслийг санаачлан эхлүүлж, Хэро-г гүйцэтгэгч байгууллагаараа авч, их хэмжээний хөрөнгө оруулалт хийж ажлаа эхлүүлж байлаа. Их үйлийн дэргэд бага зүйл байх аа, гэхдээ “би” энэ төслийг зориг шулуудан хийсэн юм. “Би” хэзээд бид хэмээсээр ирсээн. Гэхдээ өнөөдөр, үнэнийг өгүүлэх …

  • 20 June

    Тэтгэврийн доод хэмжээг 40-50 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ

      Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын нэмэлт хэлэлцээрийн явцын талаар Засгийн газрын хуралдаанаар сонсч, ирэх 2018 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 161 тэрбум төгрөг зарцуулахаар Засгийн газрын тогтоол баталлаа. Ирэх оны эхний өдрөөс эхлэн эхний ээлжинд бүрэн тэтгэврийн доод хэмжээг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 300 мянгад, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 40 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 250 мянгад хүргэх, мөн 161 …

  • 20 June

    Уран жолоодлого ур чадварын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж байна

    “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл”-ийн гурван баазын хэмжээнд 2017 оны байгууллагын аварга шалгаруулах “Уран жолоодлого ур чадвар”-ын тэмцээн зохион байгуулагдаж байна. Жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм, хууль эрх зүйн мэдлэг, ур чадвар, эв нэгдлийг бэхжүүлэх  дээшлүүлэх үндсэн зорилготой. Өмнөх жилүүдэд  цөөхөн тооны жолооч нар оролцдог байсан бол энэ жил гурван  баазын бүх жолооч нар тэмцээнд оролцож нэгдэн нийлж,  туршлага, ур чадвар …

  • 20 June

    Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн анхааралд

    Нийслэлийн Татварын газар, Замын цагдаагийн албатай хамтран хуулийн хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг албан татвар төлбөрт хамруулахаар зургаадугаар сарын 13-24-ний өдрийг хүртэл хугацаанд хяналтын үзлэг, шалгалтыг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулан ажиллаж байна. Иймд энэ сарын 24-ний өдрийг хүртэл сайн дураараа татвар хураах цэгүүдэд тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрөө төлж буй тээврийн хэрэгсэл …

  • 20 June

    Биеэс хорт бодисыг гадагшлуулж, илүүдэл өөх шатаах ундаа

    Жингээ хаях гэж та өдөр бүр хоолоо сольж олон төрлийн химийн найрлагатай тураах бэлдмэл хэрэглэж байна уу. Тэгвэл таны асуудлыг шийдэх эрүүл мэндэд нэн тустай бэлдмэлийг танд хүргэе. Уг бэлдмэлийг өдөр бүр ууснаар эрүүл зөв аргаар турах болно. Мөн дархлаа сайжирч таны бие өдөр бүр сэргэг байх болно. Мөн таны биеэс хорт бодисыг устгаж, өөх шатаах, бодисын солилцоог сайжруулах зэрэг …

  • 20 June

    Б.Цогтбат-Очир: Бүтээн байгуулалт, аялал жуулчлалын улиралд ачаалал нэмэгддэг

      Гадаадын иргэн, харьяатын газар Монгол Улсад оршин суугч болон түр ирэгч, хувийн хэргээр зорчиж буй гадаадын иргэдэд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг сурталчилан таниулах чиглэлээр ажиллаж байгаа билээ. Энэ чиглэлийн дагуу цуврал ярилцлагуудыг бэлтгэн уншигч танд хүргэхээр болоод байна. Энэ удаад Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрлийн газрын мэргэжилтэн Б. Цогтбат-Очироос тодруулга яриа авлаа. Монгол Улсад визийн хичнээн ангилал …

  • 20 June

    “ШИЛДЭГ МӨРДӨН БАЙЦААГЧ -2017” ажил мэргэжил, ур чадварын тэмцээн зохион байгууллаа

    Цагдаагийн газрын 75 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Хэрэг бүртгэгч, Мөрдөн байцаагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хүрэх түвшингийн шалгуур үзүүлэлтийг хангаж, алба хаагчдын ажлыг эрчимжүүлэх, үр дүнг бодитоор үнэлж, ажил мэргэжлээрээ бусдыгаа хошуучилсан алба хаагчийг шалгаруулах зорилгоор “ШИЛДЭГ МӨРДӨН БАЙЦААГЧ -2017” ажил мэргэжил, ур чадварын тэмцээнийг 2017 оны 06 сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уралдаанд цагдаагийн газырн …

  • 20 June

    Хөл, газрын ургамлыг устгаж байна

    Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, нийслэлийн хүн амын эрүүл мэндэд үзүүлэх хортой нөлөөллийг арилгах, лууль шарилж бусад хөл газрын ургамал /зэрлэг/-ыг устгах, тархалтын хүрээг хязгаарлах, цаашид ургах нөхцөлийг арилгах зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга удирдамж гаргалаа. Удирдамжийн хүрээнд дүүргүүдийн ЗДТГ, НМХГ, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, …

  • 20 June

    Эсрэг хүйстнийхээ дүрд гайхалтай хувирсан жүжигчид

    Анжелина Жоли Salt, 2010 Жоли ОХУ-ын тагнуулын албанд ажиллаж буй сэжигтэй ТТГ-ын ажилтан Эвелин Солтны үүргийг гүйцэтгэсэн.Анжелина Жоли ийм гайхалтай өөрчлөлтийг хийхийн тулд хувцас солих өрөөнд хэдэн цаг зарцуулжээ. Гаэль Гарсия Бернал La mala educación, 2004 Испанийн сонгодог  эмгэнэлт кинонд трансжендер хүний дүрийг гүйцэтгэдэг. Эдди Редмэйн “Дани охин” 2015 Энэ кинонд 1920-иод оны үйл явдлыг  зураач Эина Уэкенер хэмээх түүхийг эхнэртээ зориулж эхнэр …