П.Анужин Монгол тулгатны зуун эрхэм нэвтрүүлгийгийнхээ тухай өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.
“Монгол Тулгатнаа” өмөөрөхүй
2010 онд “Монгол Тулгатны 100 эрхэм” хэмээх төслийг санаачлан эхлүүлж, Хэро-г гүйцэтгэгч байгууллагаараа авч, их хэмжээний хөрөнгө оруулалт хийж ажлаа эхлүүлж байлаа. Их үйлийн дэргэд бага зүйл байх аа, гэхдээ “би” энэ төслийг зориг шулуудан хийсэн юм. “Би” хэзээд бид хэмээсээр ирсээн. Гэхдээ өнөөдөр, үнэнийг өгүүлэх энэ мөчид “Би” хэмээн зоригтой дуугарч байна! Чи муу юу хийсэн юм хэмээн элдвээр дайруулан балбуулж ирэхдээ, тэнгэр шиг бай хэмээх Балбар агсны шүлгээр хань хийж, доромжлох тусам долоон бурхан од шиг гялалз хэмээх түүний үгийг ухан боддог. Амьд нь хань болохоосоо илүү хазаж хайрдаг болсон энэ аймшигт цагт тэртээ тэнгэрийн орноо зорьсон их хүмүүний амьд орших энэ үгс дэм болж, чигийг заан ирлээ! Ардын уран зохиолч Б. Лхагвасүрэн гуайг урьж, хамт хөтлөхийг зөвшөөрсөн хүн нь “би” юм. Энд нэгэн бичвэрийг хавсаргалаа! Лхагвасүрэн гуайн гар бичмэлд, намайг энэ нэвтрүүлгийг бодож сэдсэн Анужин хэмээн бичсэн буй.
Миний бие улс эх орондоо гай тарьж, тендэр аваагүй. Хувийн орон зай руу минь байнга давшлан дайрч, нэг л болохгүй хүн мэт надаас хол дүр бүтээж, эцэстээ энэ нэвтрүүлэгт зүгээр л хөтлөгч хүүхэн мэт харагдуулах зохион байгуулалттай үйл ажиллагааг эл бүтээлийг булаан авсан хүмүүс эртнээс сайтар төлөвлөн зохион байгуулсан. Үнэнийг дуугарахаар бүхэл бүтэн том бүлэглэл нь ажиллаад, элдэв хүнээр хуурамч яриа өгүүлээд, сошиалаар бөмбөгдөөд зодчихдог. Энэ удаагийн Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хар пиар бүхэнд хийсэн бүтээл маань ишлэгдэж, дүрс маань цацагдаж буйд миний сэтгэл зүрх өвдөж байна!!! Хувь амьдралыг минь хорлоод дуусдаг юм байх гэтэл улс гүрний хэрэгт хутгаж, эвлүүлж, сүүлдээ энэ нэвтрүүлэгт итгээд орсон эрхмүүдээр тоглоод эхлэхээр би дуугарч байна! Энэ эрхмүүдийг энэ улсын манлай нь юм хэмээн итгэлийг нь аван дэвтэрлэсэн болохоос улсаа хагаргах муу үйлийн хэсэг болгох гэж бүтээгээгүй юм. “Монгол Тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн нийт оролцогчдоосоо миний бие уучлал хүсч байна.
Бүтээлийн минь бүх эрх надад буй ч “би” энэ бүтээлээ түмэндээ зориулах хоёргүй сэтгэлээр хийсэн болохоор хийж байгаа улсыг хийгээд яваг гэж уужуу хандаад үдсэн! Гагцхүү бүсгүй хүний амьдрал, нэр төр, үнэ цэнэ, хөлс хүчээр наадан байж боссон энэ төслийг цэвэр ариун аваад явах тэнхээ та нарт дэндүү дутаж байна. Оролцогчдын дүрс бичлэгийг алдсан болж улс орон даяар жүжиг тавьж, түмний тархийг угааж байсан тэр үед би энэ төслийг зогсоож байсан. Миний бие энэ багтай 60 гаран дугаар бүтээж бичүүлэхдээ, уйлж дуулж, инээж, гуньж бас ядарч зовж хийсээн! Яаж л эвлүүлбэл яахаар дүрс дуу эдэнд бүрэн буй! Явуургүй зальтай нэр бүхий эрчүүд бүсгүй хүний ажлыг дээрэмдэн өөрсдөө пээдэлзэн алхах нь ичиг ичиг! Энэ хорвоод бүсгүй хүний тухай хорон яриаг хэн гаргаж явдаг юм бэ гэхээр, өөрийг нь тоогоогүйд үхтэл шаралхсан өчүүхэн эр л гаргадаг юм ш дээ ичиг ичиг!
Үнэн цаг хугацаанд гүйцэгддэг ч тэвчээр хэрэгтэй байдаг юм!
Амьд орших Алтан төрийн минь үйлдсэн бичиг бүхэн үнэ цэнэтэй учир үйлдсэн бичгийг нь ч мөн энд хавсаргав!