Жингээ хаях гэж та өдөр бүр хоолоо сольж олон төрлийн химийн найрлагатай тураах бэлдмэл хэрэглэж байна уу. Тэгвэл таны асуудлыг шийдэх эрүүл мэндэд нэн тустай бэлдмэлийг танд хүргэе. Уг бэлдмэлийг өдөр бүр ууснаар эрүүл зөв аргаар турах болно. Мөн дархлаа сайжирч таны бие өдөр бүр сэргэг байх болно. Мөн таны биеэс хорт бодисыг устгаж, өөх шатаах, бодисын солилцоог сайжруулах зэрэг олон давуу талтай. Тиймээс та эрүүл аргаар жингээ хасаж яагаад болохгүй гэж?
Ногоон цай
Жин хасах гэж буй хүмүүст хамгаас тохиромжтой. Өдөр бүр ногоон цай ууж хэвшсэнээр таны биеэс хорт бодисыг гадагшлуулж хоолны шингэлтийг сайжруулна. Мөн ногоон цай нь цэвэрлэгээний шинж чанар агуулсан байдаг тул арлын орнууд ихээхэн хэрэглэдэг. Өдөр бүр 3-5 аяга ууж хэвшээрэй.
Цангис жимсний шүүс
Цангис жимсний шүүс нь бодисын солилцоог идэвхжүүлдэг. Энэ төрлийн шүүс нь өөх шатааж турахад тусална. Биеэс никотин зэрэг хорт бодисыг гадагшлуулна. Нэг литр байгалийн гаралтай шүүс уухад таны биед гайхалтай өөрчлөлт гарна.
Лимоны шүүс
Хамгийн алдартай хоргүйжүүлэх шүүс бол лимоны шүүс гэдгийг хүн бүр мэднэ. Та өдөрт нэг ширхэг лимоныг литр усанд зүсэж, найруулан ууснаар таны биеийн бүхий л эд эртхэн эрүүлжинэ. Мөн турах гэж байгаа хүмүүст лимонтой ус өдөр бүр уугаарай гэж зөвлөе.
Байцааны шүүс
Байцааны шүүс нь элгийг цэвэршүүлдэг төдийгүй өөх хамгийн сайн шатаадаг. Ердөө нэг ширхэг байцааг холигчид хийгээд шүүсийг гаргаж авна. Өдөрт нэг аягыг тогтмол ууснаар тогтмол өөх шатаана. Дээрээс нь лууван, лийр зэргийг нэмж болно. Үүгээр ч зогсохгүй чанасан байцаа хоргүйжүүлэх шилдэг арга юм. Найрлагадаа олон төрлийн эрдэс бодис агуулдаг учир турахаар шийдсэн бол чанасан байцаа хэрэглээрэй.
Өргөст хэмхийн шүүс
Судлаачдын үзсэнээр өргөст хэмхийн шүүс нь жин хасахад маш үр дүнтэй. Хагас ниймбэгний шүүсийг өргөст хэмхтэй хамт холигчид хийснээр таны эрүүл мэндийг аврах ундаа бэлэн болно.