Өнөөдөр аргын тооллын 2017 оны зургаадугаар сарын 21. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн зуны тэргүүн хөхөгчин могой сарын шинийн 27. Буд гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, Нэг цагаан мэнгэтэй ,шарагчин туулай өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 …
Yearly Archives: 2017
June, 2017
-
20 June
Бакалаврын орой, эчнээ, магистр, докторт суралцагчид “Оюутны хөгжлийн зээл”- д хамрагдана
-Засгийн газрын хуралдаан 2017.06.20-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа- Сургалтын төлбөрийн зээл олголтын өнөөгийн байдал, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг судалж, зээлд хамрагдах оюутны хамрах хүрээг өргөжүүлэх, зээлийн зарим нөхцөл, шаардлагыг хөнгөлөх, зээлийн үйлчилгээг шуурхай болгох зорилгоор Засгийн газар “Оюутны хөгжлийн зээлийн журам”-ыг шинэчлэн баталлаа. Ингэснээр “Оюутны хөгжлийн зээл”-д бакалаврын орой, эчнээ, магистр, докторт суралцагчид хамрагдах боломж бүрдэж байна. …
-
20 June
Галшар, Баянхутаг суманд түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Монгол Улсын Засгийн газраас хөдөө орон нутаг тэр дундаа алслагдсан 151 сумыг түргэн тусламжийн машинаар хангах ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажлын хүрээнд хамгийн сүүлийн хоёр машиныг Хэнтий аймгийн Галшар, Баянхутаг сумын эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна. Түргэн тусламжийн машин хүлээлгэн өгөх энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Галшар сумын Эрүүл Мэндийн төвийн эрхлэгч О.Мөнхцэцэг, Баянхутаг сумын Засаг Дарга …
-
20 June
Таны биед уураг дутагдаж байгааг илтгэх 10 шинж тэмдэг
Уураг нь бие организмд чухал хэрэгтэй зүйлсийн нэг юм. Учир нь үүнд хүний бие организмын үйл ажиллагааг дэмжихэд тусалдаг чухал молекулууд агуулагддаг байна. Өөрөөр хэлбэл, уураг нь биеийн бүхий л эд эсэнд нөлөөлдөг гэж ойлгож болох аж. Уургийн тусламжтай “фермент” болон гормонийг ялгаруулж, ясыг бэхжүүлэн, булчин шөрмөсийг хөгжүүлж, арьс болон цусыг төлжүүлдэг. Харин бид өнөөдөр таны биед уураг дутагдаж байгааг илтгэх …
-
20 June
Элэгний В, С вирус илрүүлэг шинжилгээнд 7200 хүн хамрагджээ
Нийслэлийн эрүүл мэндийн газраас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотод оршин суудаг 40-65 насны 334360 иргэнийг хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгаа билээ. Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлийн 142 өрхийн эрүүл мэндийн төвд зохион байгуулж буй тус илрүүлэг шинжилгээ амжилттай үргэлжилж байна. Өнгөрөгч долоо хоногийн байдлаар буюу энэ сарын 15, 16-нд нийслэлийн хэмжээнд 7262 хүн …
-
20 June
Нийслэлийн Цагдаагийн газар гэмт хэргийн хяналтын нэгдсэн систем бүхий “УДИРДЛАГЫН ТӨВ”-тэй боллоо
Улаанбаатар хотод анх удаа Гэмт хэргийн хяналтын нэгдсэн систем бий болгох зорилгоор Нийслэлийн цагдаагийн газарт “Удирдлагын төв”- ийг байгууллаа. Өнөөдөр Нийслэлийн цагдаагийн газарт тус удирдлагын төвийн нээлтийг зохион байгуулж, нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөр, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд болон …
-
20 June
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өргөн мэдүүллээ. Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хот 377 жилийн түүхтэй бөгөөд Улсын Их Хурлаас анх 1994 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлан гаргасан. Өнөөгийн байдлаар …
-
20 June
Л.Пүрэвсүрэнг Швейцарь дахь Элчин сайдаар томиллоо
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэнг Швейцарь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томиллоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс өөрийн хүн, Гадаад харилцааны сайд асан Л.Пүрэвсүрэнг Швейцарьт Элчин сайдаар томилуулахаар оруулж ирсэн бөгөөд ийнхүү тэр Ерөнхийлөгчийг буухаас өмнө Элчин сайд болж байна. Дашрамд дурдахад, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албан тушаалаа өгөхөөс өмнө өөрийн зарим хүмүүсээ Элчин сайд зэрэг шагналын албан тушаалуудад …
-
20 June
Хорт бодис гадагшлуулж, эрүүлээр тураах шидэт ундаа
Хорт бодисыг гадагшлуулж, илүүдэл жингээсээ түргэн хугацаанд салах боломжтой. Хорт бодис нь хүний биед нөлөөлөхөөс гадна, бодол санаанд ч сөргөөр нөлөөлдөг байна. Тэгвэл хорт бодисыг гадагшлуулж, илүүдэл жингээсээ түргэн салахад туслах байгалийн гаралтай шидэт ундааны жорыг танилцуулж байна. Энэхүү ундааг бэлтгэхэд, -Нэг аяга улаан лоолийн шүүс -Хагас аяга нэмбэг шүүс -Хоёр хоолны халбага цагаан гаа /үрж жижиглэнэ/ -Халуун чинжүү /нунтаг/ …
-
20 June
Хөлний хагарч, эвэршсэн арьсыг арилгах үр дүнтэй арга
Хуурайшиж, хагарсан өсгий заримдаа биед тухгүй мэдрэгддэг шүү дээ. Зуны цагт нэн ялангуяа өсгийгөө гаргасан гутал өмсөхөд эвгүй сэтгэгдэл төрүүлж санааг тань зовоодог уу? Тэгвэл үүнийг шийдэх хялбар зөвлөгөөг танд хүргэе. Ердөө гэрийн чинь гал тогоонд байнга байдаг хоёр зүйл таны асуудлыг шийдэж өгнө. Хэрэг болох зүйлс: 3 халбага хүнсний сода, 4 аяга сүү Бэлтгэл:Дөрвөн аяга бүлээн сүүн дээрээ гурван …
-
20 June
Замын цагдаагийн албанаас жолооч нарыг явган зорчигч иргэдийг хүндэлж зорчихыг зөвлөж байна
Өчигдөрөөс эхлэн орсон борооны улмаас гудамж, зам, талбайд их хэмжээний ус тогтож 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 14:30 минутын байдлаар Баянзүрх дүүргийн Emart худалдааны төвийн уулзвар, Сүхбаатар дүүргийн нутаг 100 айлаас хойш Иргэний бүртгэлийн ерөнхий газар хүртэл, мөн 100айлаас зүүн тийш Сэлэнгэ зочид буудал, 10 дугаар хорооллоос 1 дүгээр хороолол хүртэл, Саппоро төвийн уулзвараас Хорооллын эцэс, Бөмбөгөр худалдааны …
-
20 June
Загас тэжээх нь ямар ашигтай вэ
Аквариум нь орчныг гоё сайхан харагдуулаад зогсохгүй өөр олон талын ач тустай. Өнөөдрийн бидний завгүй, стресстэй өдөр дутамын амьдралд эмгүй эмчилгээ л гэсэн үг. Ажил төрөл, мөнгө төгрөг, үл ойлголцол гэх мэт олон зүйлсээр бид өдөр болгон бөмбөгдүүлж байдаг. Энэ нь нойргүйдэлт, мэдрэлийн ядаргаа, сэтгэл гутрал болон хувирдаг. Харин эрдэмтдийн судалгаагаар хүн усан доторх дүр зургийг ажиглах үед эндорфин …
-
20 June
12 жилийн эр, эмийн таарамж
1.Хулган жилтэн Хулгана жилтэй эр эм сайн зохицож бие биенээ ихэд хайрлана. Үхэр жилтэнтэй гэр бүлийн холбоо нь бат бэх байна. Эхнэр нь нөхөрөө хайрлах боловч үнэнч шударга зан, бодит хандлагаараа нөхрөө жаргаана. Бар жилтэнтэй явуургүй. Бар жилт эхнэр нь ихийг мөрөөдөж байхад хулгана жил урагш ахихгүй саад болно. Туулай жилтэнтэй амьдарч болох боловч туулай хулганаа дарамтлахаас буцахгүй. Иймээс холхон …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл