Төрсөн охиноо АНУ-ын иргэншлээс татгалзуулна гэж амласан эмэгтэй Өмнөд Солонгосын Гадаад явдлын яамны сайдаар томилогджээ

 

Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч Мүн Че Ин нь Гадаад явдлын яамны сайдын албан тушаалд Канг Кёнг Хуа хэмээх эмэгтэйн нэрийг дэвшүүлсэн билээ.

    Нэр дэвшигчийг тойрсон олон тооны шүүмжлэл байсан ч тэдгээрээс хамгийн дуулиан дэгдээж байсан нь түүний насанд хүрсэн охин нь АНУ-ын иргэн байсан явдал юм.

    Энэ байдлыг сөрөг хүчин буюу экс ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн харъяалагддаг Ханкүүк нам болон өөр бусад намын гишүүд ихээхэн шүүмжилж, түүнийг Гадаад явдлын яамны сайдын албан тушаалд томилохыг дэмжихгүй хэмээн эсэргүүцэж байжээ.

     Гэвч ерөнхийлөгч Мүн Че Ин нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар түүнийг нэрийг батлуулсан ба  Канг Кёнг Хуа нь өнөөдрөөс эхлэн сайдын албан үүргээ гүйцэтгэж эхэлжээ

     Тэрээр охиноо АНУ-ын иргэншлээс татгалзуулна хэмээн амлаж байсан амлалтаа биелүүлнэ гэж хэлсэн байна.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …