Бакалавргүй магистр

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бакалавргүй мастер хүн нэр дэвшиж байна гэхээр хэний тухай яриад байгааг ойлгож байгаа байх. Энэ хүн бол МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар юм.

Түүний хувьд Монгол Улсын Боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчигч нэгэн бөгөөд бакалавр зэрэггүй байж шууд магистрын зэрэг авсан анхны хүн юм. Уг нь хуулиараа бол бакалаврын 120 кредит цагийг биелүүлж байж дараа нь  магистрын 30 кредит цагийг давж байж Магистр болох ёстой.

Гэвч С.Ганбаатарын хувьд энэ бүхнээ нууж магистрын зэрэг хамгаалсан хэмээн Санхүү эдийн засгийн дээд сургууль, дараа нь Удирдлагын академид багшилж, Хаан банк болон Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд хариуцлагатай өндөр  албан тушаал хашиж байсан. Түүгээр ч зогсохгүй боловсролын байдлаа нууж сонгогч түмнээ хуурч байсан.

С.Ганбаатар энэ талаараа “Би хэд хэдэн их, дээд сургуульд суралцаж байсан төлбөрөө төлөх боломжгүйн улмаас төгсч чадалгүй дундаас нь орхисон” хэмээн өөрийгөө зөвтгөсөн. Гэсэн ч ном журмаараа боловсролын зэрэг цол эзэмшээгүй, бусдыг хуурч, худлаа ярьж байсан хэмээн түүнд итгэж найдаж байсан хүмүүсийн тоо үлэмж хэмжээгээр буурсан.

Манайхан зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв л байдаг гэдэг. Тиймдээ ч С.Ганбаатарт итгэл үзүүлэхээ больсон байх. Өнөөдөр Монгол Улсад бакалавргүй байж магистр болсон нэг хүн байна. Тэр нь С.Ганбаатар гэдгийг одоо хэн хүнгүй мэддэг болсон. С.Ганбаатар өөрийгөө Хөдөлмөрийн дээд сургуульд магистрын зэрэг хамгаалсан хүн гэж хэлсэн. Гэсэн хэдий ч “гэрийн дээд”-ээс өөр үзүүлэх албан ёсны боловсролгүй мань хүн нэгэн цагт  “Монголын лектор” төвийн хүндэт ерөнхийлөгчөөр өргөмжлөгдөж, сурагч, оюутнуудад лекц уншиж тэдний тархийг худал үгээрээ дүүргэсэн.

Хэрвээ С.Ганбаатар шиг  бакалавр зэрэг эзэмшихгүйгээр  шууд магистар хамгаалж болдог бол хэн хүнгүй л бүгд л шууд магистр болмоор  байна.

Дөрвөн жил хөлс хүчээ урсган байж, 120 кредит цагийг биелүүлэн бакалаврын зэрэг  эзэмшиж, цаашлаад нэмж 30 кредит цагийн болзолыг ханган магистрын зэрэг авахаар  зүтгэж буй оюутнуудад С.Ганбаатар маш буруу үлгэр дууриал үзүүлж, аливаа юмыг дуусгалгүйгээр дундаас нь орхиж болдог атлаа, шуудхан магистр болж болдог гэх хачирхалтай  жишээг харуулж байна. Мөн бусдыг хуурч мэхэлж ажил хөдөлмөр эрхэлж, төрийн өндөр албан тушаалд томилогдож болдгийг харуулчихаад байгаа.

Нөгөө талаас Монгол Улс түүхэндээ анх удаа дээд боловсролын суурь зэргийг эзэмшээгүй хүнийг Ерөнхийлөгчөөрөө сонгох уу, эс сонгох уу гэдэг сонголтын өмнө ирээд байна. Магадгүй бакалавргүй Ерөнхийлөгчтэй анхны улс хэмээн гадаад ертөнцөд тэмдэглүүлбэл бид бүхэнд тийм ч таатай байхгүй л болов уу. Мөн Монголын түүхэнд ч хар толботой ийм нэгэн сонголтын өмнө бид бүхэн тулж ирээд байна.

 

Төгс


Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …