Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэй МАН, АН өөр өөрсдийн нэр дэвшигчээ сонгосон. МАН-ын зүгээс УИХ-ын дарга М.Энхболдыг нэр дэвшүүлсэн бол АН-ын зүгээс “Женко”-г нэр дэвшүүлсэн. Тэгвэл Х.Баттулга хэмээх эцэг эхээс заяасан нэрнээсээ илүүтэйгээр “Загалмайлсан эцэг” киноны “Женко” хэмээх мафи компанийн нэрээр олноо танигдсан мань хүн хоёр дахь амьдралаа олон нийтээс ихэд нууцалдаг. Түүний хоёр дахь эхнэр буюу одоогийн эхнэр …
Yearly Archives: 2017
May, 2017
-
4 May
Одри Хепбернгийн мэндэлсэн өдөр тохиож байна
Одри Хепберн энэ нэрийг мэдэхгүй хүн байдаг юм гэхэд алаг нүд, нарийхан бэлхүүстэй, дэгжин хар даашинзтай, турьхан гартаа урт гаанс барьсан дэндүү царайлаг энэ бүсгүйн дүр төрхийг нэг удаа ч болов хараагүй хүн үгүй биз ээ. Тиффанид барьсан өглөөний цай киногоор та бидэнд танигдсан жүжигчин бол Одри Хепберн 1929 оны 5-р сары 4-ны өдөр буюу өнөөдөр мэндэлжээ.
-
4 May
Н.Учрал: Эмч, багш нарын эрхийг зөрчиж байна
УИХ-ын гишүүн Н.Учрал Улсын Их Хурлын чуулганаар Төрийн албаны тухай хууль хэлэлцэх үеэр Эмч багш нарын цалин, хөлс нийгмийн баталгааны талаар байр сууриа илэрхийлэв. Түүний илэрхийлсэн байр суурийг видеогоор хүргэж байна. https://www.facebook.com/N.Uchral/videos/1301962479858515/
-
4 May
Н.Энхбаярын эмзэглэл
Нэг хэсэг нам жим байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр оффшорчдын эсрэг жагсаалд өөрийн биеэр морилсноос хойш ардын дунд аль болох олон үзэгдэхийг хичээх болжээ. Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам ийнхүү үйл ажиллагаагаа эрчимжүүлэх болсон тэрбээр Үндсэн хуулийг тогтолцоогоор нь өөрчлөх төлөвлөгөөгөө хот хөдөөгүй танилцуулж яваа хэмээн өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн ч далимд нь “Би Үндсэн хуулийн дагуу нэр дэвших эрхтэй, …
-
4 May
ОУВС-ийн овилгогүй зан
Олон улсын валютын сангийн Захирлуудын зөвлөлийн хурал өнгөрсөн баасан гарагт АНУ-ын нийслэл Вашингтон хотноо болж, Монголын Засгийн газартай тохиролцоод байсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хойшлууллаа. Хойшлуулах болсон шалтгаанаа дээрх хөтөлбөртэй хэлхэгдсэн төсвийн тодотголыг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хөрөнгө оруулагчдын эрхийг хөндсөн заалттай холбон тайлбарлав. УИХ-аас энэ сарын 14-нд 2017 оны төсвийн тодотгол баталсан. Энэхүү тодотголыг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд томоохон хөрөнгө оруулагчдын валютын …
-
4 May
Хагас жилийн дотор 200 тэрбум төгрөг босгосон АН
АН-ын “Шонхор”-ууд хүссэн өндрөө авч нисч чадлаа. Тэд тав дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд “Шонхор”-уудын түшиг тулгуур болсон “МоАХ”-ны “эзэн хаан” “Женко” Х.Баттулгыг нэр дэвшүүлэхээр болж байх шиг байна. Түүний Ерөнхийлөгчид нэр дэвших эрх маш өндөр үнээр олдлоо. УИХ-ын сонгуулийн дараачаас шинэчлэгдэнэ хэмээн тунхаглаж намын даргын сунгаагаа орон даяар явуулахад нэр дэвшигчээс 250 сая төгрөгийг дэнчин болгож авсан. Мөн орон нутгийн …
-
4 May
МАН-ын жудаг, АН-ын зодоон
Монголын улстөрийн өнгийг тодорхойлж буй хоёр нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ ерөнхийд нь тодруулчихлаа. Монголын улстөрийн ууган хүчний хувьд эх орны эрх ашгийн үүднээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хандаж байгаа бол Ардчилсан намын хувьд хувийн эрх ашгийн үүднээс Ерөнхийлөгчийн сонгуульд хандаж байгаа нь ажиглагдана. МАН-ын VIII Бага хурал хамгийн боломжит хоёр хүнээ нэр дэвшүүлж намын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр …
-
4 May
24 цагийн дотор 52 удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэлт мэдрэгджээ
Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт цасан болон шуурга, үер, газар хөдлөлт, уул уурхайн осол, ган, цөлжилт зэрэг томоохон осол, аюулт үзэгдэл тохиолддог. Тус аймаг нь Алтайн уулсын үргэлжлэл Говь гурван сайхан уулын бэлд газар хөдлөлтийн идэвхитэй бүс нутагт оршдог. Мөн 1980 оноос өмнө баригдсан хуучин, газар хөдлөлтийн нөлөөллийн инженерийн тооцоололгүй баригдсан барилгууд их байдаг, 6-7 магнитудын газар чичирхийлэлтийг тэсвэрлэх чадваргүй зэрэг …
-
4 May
Сэтгүүлчдийг шалгах биш сэтгүүлчдийн бичсэн нийтлэлийн асуудлыг шалгадаг болооч
Сангийн сайд Б.Чойжилсүрэн Undesten.mn, BreakingNews.mn, Zindaa.mn сайтуудыг цагдаагийн байгууллагад өгч, сэтгүүлчдийг өөрийг нь гүтгэлээ хэмээн гомдол гаргаж, дарамталсантай холбогдуулан Монголын Сайтын Холбоо /МоСаХ/ гишүүн сайтуудынхаа эрхийг хамгаалах үүднээс өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Хурал 13:00 цагаас “MNBC” кабелийн телевизийн байран дахь “Live conference center” хэвлэлийн бага хурлын танхимд болсон юм. Хуралд МоСаХ-ны ерөнхийлөгч Э.Батхүү болон Undesten.mn, BreakingNews.mn, Zindaa.mn, Paparatsi.mn сайтын удирдлагууд …
-
4 May
Д.Амарбаясгалан:МАН сонгуульд дангаараа оролцоно
МАН VIII Бага хурлынхаа шийдвэрийн талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Өчигдөр МАН Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулж, мөрийн хөтөлбөрийг хаалттай байдлаар хэлэлцсэн байна. Монгол ардын нам Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулахдаа 170 мянган намын анхан шатны гишүүд, санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 50 мянган иргэнээс судалгаа авчээ. Судалгааг өнгөрсөн жилийн 12 дугаар сараас эхлэн эх орны өнцөг булан …
-
4 May
Монгол Дагуурын дархан цаазат газрыг Юнескогийн дэлхийн өвд бүртгүүлнэ
Дэлхийд зайлшгүй хамгаалах шаардлагатай 200 эко бүс нутгийг “Даян Дэлхийн Байгаль Хамгаалах Сан”-гаас тодорхойлсон байдгийн нэг нь Дагуурын эко бүс нутаг юм. Энэхүү эко системийг цогцоор нь хадгалан авч үлдэх, хамгаалах нь зөвхөн нэг улсын төдийгүй олон улсын түвшинд хамтран хамгаалах нь чухал гэдгийг хүлээн зөвшөөрч, олон улсын дагуурын дархан цаазат газрыг анх Монгол Улсын Байгаль орчны яам, ОХУ-ын Байгалийн …
-
4 May
БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь Монгол Улсад 2017 оны тавдугаар сарын 7-10-ны өдрүүдэд албан ёсоор айлчилна. БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай албан ёсны хэлэлцээ хийнэ. Айлчлалын үеэр талууд Монгол, Вьетнамын найрсаг харилцааг бэхжүүлэх, дээд, …
-
4 May
С.Батболд: Инновацийн бүс нутаг, дагуул хотыг үүсгэн байгуулах том зорилт тавиад байна
“Хотын хөгжил-Шинжлэх ухаан, технологи” олон улсын бага хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хотын хөгжил, хөрөнгө оруулалтын бодлого” сэдвээр илтгэл тавилаа. Уг илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. Улаанбаатар хотын харилцаат, хамтын ажиллагаатай хотууд, олон улсын байгууллагын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид аа, Эрхэм Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч өө, Эрхэмсэг хатагтай, …
-
4 May
Ц.Сандуй: Хотын эрх зүйн орчны шинэчлэл хийх шаардлага байна
НИТХ, НЗДТГ болон Шинжлэх ухааны академи, Удирдлагын академи, МУИС, Монголын хотуудын холбоо хамтран зохион байгуулж буй “Хотын хөгжил-Шинжлэх ухаан, технологи” сэдэвт олон улсын бага хуралд НИТХ-ын дарга, Монголын Хотуудын холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй “Хотын хөгжлийн өнөөгийн байдал, тогтолцооны болон эрх зүйн шинэчлэлт” сэдвээр илтгэл тавилаа. Түүний илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм ноёд, хатагтай нар аа, Эрхэмсэг зочид оо, “Хотын …
-
4 May
Элгэнд тустай 11 хүнс
1. Сармис Сармис нь элэгний хоргүйжүүлэх ферментүүдийг идэвхижүүлдэг. Мөн сармисанд элэг цэвэрлэх үйлчилгээтэй бодис аллицин болон эрдэс бодис селен агуулагддаг. 2. Жүрж Жүрж нь С аминдэм болон исэлдэлтийн эсрэг бодисуудаар баялаг бөгөөд элэгний хоргүйжүүлэх чадварыг нэмэгдүүлж өгдөг. 3. Лууван, хүрэн манжин Лууван болон хүрэн манжин нь ургамлын флавонойд, бетакаротины агууламж өндөртэй. Шар лууван, хүрэн манжин хэрэглэснээр элэгний үйл ажиллагааг дэмжиж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл