Yearly Archives: 2017
January, 2017
-
12 January
Куба Улс манай улсын спорт, аялал жуулчлалын салбарын шинэ хамтын ажиллагаанд анхаарал хандуулна гэв
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Дэлгадо Консэпсионыг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Газар нутгийн хувьд алс зайдуу оршдог ч гэлээ Монгол, Куба улс харилцаа, хамтын ажиллагааны олон жилийн түүхтэй гэдгийг УИХ-ын дарга үгийнхээ эхэнд онцлоод өнгөрсөн оны 9-р сард Монгол Улсын …
-
12 January
Мөнххайрханы “Үзүүр гялан”-гийн олдвор дэлхийн үл тайлагдах гайхамшигт тооцогджээ
Шинжлэх ухаан ба ертөнцийн нууц Уншигч та бүхэнтэй нэгэн сонирхолтой мэдээллийг хуваалцая. Өнгөрсөн 2016 оны намар манай Ховд аймгийн Мөнххайраны сумын нутаг “Үзүүр гялан” гэдэг газар хадны хөндийгөөс эртний хүний шарил (оршуулга) олдсоныг Манай аймгийн судлаачид (Ховд их сургуулийн багш судлаачид, аймгийн Музейн эрдэм шинжилгээний ажилтан болон холбогдох бусад хүмүүс) мэргэжлийн дагуу үзлэг хийж, олборлон зөөвөрлөж авч ирсэн ба түүнийг …
-
12 January
Баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг “хязгаарлана”
Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийв. Манай улс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна гэсэн хуультай. Энэ нь жолооны хүрд зүүн талдаа байхаар тооцож хууль, дүрэм, журам, стандарт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын бусад үзүүлэлтийг тогтооно гэсэн үг юм. Гэвч импортоор оруулж ирэх автомашины …
-
12 January
Хавдраас сэргийлэхэд нөхрийн тань үүрэг чухал шүү, бүсгүйчүүд ээ
Энэхүү өвчин үүсэх шалтгаан нь хэд хэдэн зүйлээс болдог байна. Ерөндөг удаан хугацаагаар тавиулах, бэлгийн олон хавьтагчтай байх, бэлгийн ариун цэвэр сахихгүй байх, үрэвсэлт өвчнөө эдгээхгүй удаан явах болон бусад шалтгаан ордог байна. Сүүлийн жилүүдэд манай улсад эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний хавдар их байгааг мэргэжлийн эмч нар сануулж байна. Энэхүү өвчин үүсэх шалтгаан нь хэд хэдэн зүйлээс болдог байна. Ерөндөг …
-
12 January
Эр хүнийг хайрлаж суръя
Бүсгүй минь, хайртай хүнээ гомдоочихоод эсвэл хоорондоо хэрэлдсэнийхээ дараа ганц удаа буулт хийхэд чамаас юу ч унахгүй шүү дээ. Үнэхээр түүнийг уучлах хүсэлгүй бол өөр охиныг хөтлөөд жаргалтай алхахад нь хажуугаараа зөрүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаа биз? Эр хүний яаж явах нь эмэгтэй хүнтэй шууд хамааралтай. Хааяахан халамцуу ирэхэд нь уурлаж загналгүй халуун хоолыг нь идүүлээд дулаан хөнжлөөр хучаад унтуулаарай. …
-
12 January
Агаарын бохирдлын үед ямар хоол хүнс хэрэглэх нь зүйтэй вэ
Агаарын бохирдолын үед юу идэх вэ? Агаарын бохирдлоос шалтгаалсан уушиг, амьсгалын замын олон төрлийн өвчин, хавдар, биед өөх хуримтлагдах /таргалах/, чихрийн шижин, зүрхний шигдээс, эр бэлийн эсийн мутаци, ургийн гаж хөгжил, аутизм гэх мэт олон төрлийн өвчин эмгэг үүсдэг гэдэг нь нэгэнт нотлогдсоор байна. Энэ бүхнээс хамгаалах арга замын нэг нь хоол, хүнсээ тохируулах явдал юм. Таны юу идэж хэрэглэж …
-
12 January
Галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ
Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбоотойгоор цахилгааны хэрэглээ нэмэгдэх болсон байна. Тиймээс галын аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газраас “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай хамтран 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд нийслэлийн гэр хороололд галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээ …
-
12 January
Ж.Эрдэнэбат: Авлигын эрсдэлийн үзүүлэлтийг эрс сайжруулаагүй нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалтын урсгал дорвитой нэмэгдэхгүй
Монгол Улсад Авлигатай тэмцэх тухай хуулийг батлан гаргаж, Авилгатай тэмцэх бие даасан байгууллагыг байгуулагдсаны 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Нийгмийн хорт хавдар гэж үздэг энэхүү үзэгдэлтэй тууштай тэмцэх өндөр хариуцлагатай үүргийг хүлээсэн Авлигатай тэмцэх байгууллагын нийт хамт олон, ажилтан албан хаагчид Та бүхэнд 10 жилийн ойн баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе. Дэлхийн улс орнуудын хувьд …
-
12 January
Монголчууд Тавантолгойгоо алдлаа
“…Хайран Тавантолгой, монголчуудыг 300 жил тэжээх арвин баялаг минь” хэмээн халаглахад нэгэнт оройтжээ. Тавантолгойн 49 хувийг авахаар ярьсан хүн нь авч, Монголын төр, ард түмэн “Монголд үлдсэн” 51 хувиас 34-ийн эзэмшилтэй хоцрох нь тодорхой боллоо. Учир нь өнөөдөр УИХ-аар Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцээд батлах гэж байна. Энэ хууль 1993 оны арвахоёрдугаар сарын 28-нд батлагдаж байжээ. Хуулийн …
-
12 January
“Чингис хаан” төслийг дэмжиж хамтран ажиллахыг үүрэг болголоо
Аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэх, гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх, тэдэнд зориулсан үйлчилгээг шинээр бий болгох ажлын хүрээнд зохион байгуулах “Чингис хаан” төслийг дэмжиж хамтран ажиллахыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Эрдэнэс Монгол” ХХК-д Засгийн газрын тэмдэглэлээр үүрэг болголоо. “Чингис хаан” төслөөр 1200 зураг бүхий мультмедиа болон бусад хэлбэрээр “Монголын нууц товчоо”-гоор Монгол Улсыг сурталчлах юм. Төслийн хүрээнд Д.Сүхбаатарын талбайд үзэсгэлэнгийн байгууламжууд байгуулж, 2017 оны …
-
12 January
15 сумын Эрүүл мэндийн төвд автомашин олгохоор боллоо
Өвөлжилт хүндэрч байгаа зарим аймаг, суманд улсын нөөцөөс 2410 тонн өвсийг үнэгүй, 1700 тонн тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан олгохоор боллоо. Мөн орон нутгийн иргэд, малчдад эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор нэр бүхий 15 сумын Эрүүл мэндийн төвд УАЗ маркын машин олгохоор Засгийн газрын тогтоол баталлаа.
-
12 January
Баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг хязгаарлах санал боловсруулна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийв. Манай улс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна гэсэн хуультай. Энэ нь жолооны хүрд зүүн талдаа байхаар тооцож хууль, дүрэм, журам, стандарт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын бусад үзүүлэлтийг тогтооно гэсэн үг юм. Гэвч импортоор …
-
12 January
“Даяаршил”-ыг санал болгогч: Намбарын Энхбаяр
Сун Гоутао: Зүүн хойд Азийн дөрвөн улс Хоёр. Монголын үе үеийн Ерөнхийлөгчдийн үнэн амьдрал Гуравдагч, “даяаршил”-ыг санал болгогч: Намбарын Энхбаяр Намтар: 1958 оны 6-р сарын 1-нд Монголын нийслэл Улаанбаатар хотод төрсөн 1980 онд ЗХУ-ын Москвагийн Горькийн утга зохиолын дээд сургууль төгссөн 1990 онд Улсын соёл урлагийн хөгжлийн хорооны нэгдүгээр орлогч дарга болсон 1992 оны 6-р сард Монгол улсын их хурлын …
-
12 January
УИХ-ын гишүүн С.Жавхлан Ерөнхийлөгчийг огцруулахыг асуудлыг УИХ-д оруулахаа мэдэгдэв
УИХ-ын гишүүн С.Жавхлан, Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/-ын дарга Г.Уянга нар өнөөдөр Төрийн ордонд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. ТТЭНН-ын дарга Г.Уянга өнгөрсөн оны сүүлчээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах 12 үндэслэлээ хэвлэлийнхэнд танилцуулж байсан. Тэрбээр энэхүү үндэслэлээ УИХ-ын гишүүдэд хүргүүлэхэд УИХ-ын гишүүн С.Жавхлан түүнтэй хамтрахаа мэдэгдсэн байна. ТТЭНН-ын Г.Уянга энэ үеэр тус үндэслэлээр дахин танилцуулсан юм. Тэрбээр, нэгдүгээрт “Эрдэнэт” үйлдвэрийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл