Monthly Archives: November 2018

November, 2018

  • 21 November

    Зүрхний төрөлхийн гажигтай 28 хүүхэд Бээжин хотыг зорив

    “Сахиусан тэнгэрийн аялал- Монголд” төслийн хоёрдугаар ээлжийн эхний 28 хүүхэд өнөөдөр Бээжин хотыг зорилоо. Уг төслийг Монголын улаан загалмай нийгэмлэг болон БНХАУ-ын Улаан загалмайн сангийн хамтын ажиллагааны хүрээнд 100 төрөлхийн зүрхний гажигтай хүүхдийг хагалгаанд оруулж, эмчлэх сангаас хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа юм. Хүүхдүүдийг Чингис хаан нисэх онгоцны буудлаас гаргаж өгсөн бөгөөд мэс засалд орох хүүхэд болон эцэг, эхийн аль …

  • 21 November

    Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг чөлөөлөхийг дэмжлээ

    УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэв. Энэ талаар Улсын Их Хурлын дарга М.Энхболд танилцууллаа. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар нь Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.10 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас түдгэлзүүлж өгөх хүсэлтийг Улсын Их Хурлын даргад ирүүлсэн гэдгийг хэллээ. …

  • 21 November

    Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

    УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Батзориг, Д.Лүндээжанцан, Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Д.Тогтохсүрэн, А.Ундраа, Ц.Цогзолмаа, Ж.Энхбаяр нар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилснаа Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. Хуулийн төслийн танилцуулгад: УИХ-аас 2018.06.21-ний өдөр баталсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн …

  • 21 November

    ОХУ-ын Гэгээрлийн яамтай тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо

    ОХУ өнгөрсөн тавдугаар сард Боловсролын яамаа үүрэг чиглэлээр нь төрөлжүүлэн Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, Гэгээрлийн яам хэмээн хоёр хуваасан. Гэгээрлийн яам нь сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол мөн мэргэжлийн боловсролоо хариуцдаг болжээ. БСШУС–ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Гэгээрлийн сайд О.Ю.Васильеватай уулзлаа.   Уулзалтын үеэр хоёр тал дараах үндсэн чиглэлүүдээр санал солилцож, …

  • 21 November

    ИЗНН: У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг эсэргүүцэж байна

    Иргэний Зориг Ногоон намаас У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахыг эсэргүүцэж мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Монгол Улс урагшлах бус дотоод зөрчилтэйгээ зууралдан хөгжих боломжоо өдөр, хоногоор алдсаар байна. Улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд улс орны эрх ашиг гэхээсээ өөрсдийн амь зуулга, эрх ашгийг ямагт урьтал болгон эрх мэдэл, албан тушаалын төлөө үхэлдэн зууралдаж, төрийн машин зүй ёсоор ажиллах чадваргүй боллоо. Үр …

  • 21 November

    АН-ын бүлгийн зарим гишүүд намынхаа шийдвэрийг дагахгүй

    Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна. Тиймээс УИХ дахь АН бүлгийн гишүүд засаг огцруулах кноп дарахгүй бол улс төрийн хариуцлага хүлээлгэж 2020 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшүүлэхгүй байх хүртэл арга хэмжээ авна гэдгийг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ ярилцлагадаа илэрхийлсэн. Тэгвэл Ардчилсан намын бүлгийн зарим гишүүд уг шийдвэрийг дэмжихгүй бололтой. УИХ-ын гишүүн Б.Наранхүү: Засгийн газар …

  • 21 November

    Ж.Батзандан: Дараагийн Засгийн газарт “ Мафийнхан” гараад ирэх вий гэдгээс болгоомжилж байна

    УИХ-ын гишүүн Ж.Батзандантай Засгийн газрыг огцруулах эсэх талаар байр суурийг нь сонслоо.  -АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаад Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргасан байна. Энэ шийдвэрийг УИХ-ын гишүүн та биелүүлэх ёстой юу? Танай намын дүрэм дээр юу гэж заасан байдаг вэ? -Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэсэн АН-ын бүлгийн шийдвэр гарсан байгаа. Намаас чиглэл ирсэн учраас шийдвэрийг биелүүлэх талдаа байх. Гэхдээ олон …

  • 21 November

    Компьютерээс хамааралтай үүсэх нүдний хам шинж

    Сүүлийн жилүүдэд компьютерийн хэрэглээ ихэссэнтэй холбогдон дэлгэц буюу монитортой ажилладаг хүмүүст толгой өвдөх, нүд чилэх, хараа бүрэлзэх, нүд улайж, аргах, хүзүү хөших, гэрэлд мэдрэг болж нүд гялбах зэрэг шинж тэмдгүүд ихсэн нүдний эмчид хандах тохиолдол ихсэж байна. Илрэх шинж тэмдгүүд: Толгой өвдөх Харааны хэт ачаалалтай холбоотойгоор толгойн өвдөлт үүснэ. Нүд хуурайшиж аргах, улайх Компьютер, телевиз харах болон юм унших зэрэг …

  • 21 November

    ОХУ-ын Суурь судалгааны сантай илүү өргөн цар хүрээтэй хамтран ажиллана

    БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд тус улсын Суурь судалгааны сангийн Ерөнхийлөгч В.Я.Панченко тэргүүтэй албаны хүмүүстэй уулзлаа. Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, БСШУСЯ-ны Олон улсын төсөл хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Т.Ууганбаяр нар байлцлаа. Өнгөрсөн жил ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар …

  • 21 November

    М.Энхболд 65-уулаа байсан бол одоо 27-лхнаа үлдлээ

    Өнөөдөр Монголд засаглалын хямрал бус засаг баригчдын хэрүүл тэмцэл нүүрлэж, энэ хэрүүл тэмцэл бүхэл бүтэн улс орныг доргиож, ард түмнийг хөлдөө чирч эхлэв. Эв нэгдлийг эрхэмлэгч, төлөв түвшин гэх тодотголтой олон улс төрчдийн нүүрэндээ зүүсэн баг энэ хэрүүлийн үеэр хуурч унан, эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцахгүй гэдгээ батлан харуулав. М.Энхболд гэдэг хүн АТГ-т шалгуулахгүй, УИХ-ын даргын суудлаас буухгүй хэмээн Засгийн газраа түлхэн …

  • 21 November

    Б.Энх-Амгалан: АСЕМ, Дубайн хэдэн зуун тэрбумаар яригдах хэргийг мартагнуулах гэсэн улс төрийн тоглолт явагдаж байна

    Б.Энх-Амгалан: Энэ цаг үед Монгол улсын төр, Монгол улсын засаг тогтвортой байгаасай гэж үзэж байна. Нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхсэн, аливаад сэтгэлийн хөөрлөөр хандсан нөхцөл байдлын хүрээнд Үндсэн хуулийн бус аргаар төр засгийн эрхийг гартаа авах гэсэн оролдлого цаашдаа улс төр, нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдлыг үүсгэдэг. Ийм жишээг гадны маш олон улс орны байдлаас харж болно. Тиймээс өнөөдөр …

  • 21 November

    С.Жавхланд О.Дашбалбар агсантай адил түүхэн үүрэг гүйцэтгэх боломж гарч ирлээ

    Монголын төр өнөөдөр томоохон зөрчил тэмцэлд идэгдээд байна. Энэ нь Монголын төрд “шударга бусын хонгил” бий болгон улс төр дэх өрсөлдөгчдөө тэр хонгил руу туун оруулж ирсэн олноо “МАНАН” буюу 60 тэрбумынхан гэгддэг хэсгийнхэн төр засгийг эрхшээх гээд сүүлчийн удаа шударга үнэний төлөөх хэсгийнхэнтэй “үзэж байна”. Гарын үсэг зурсан 27 дээр УИХ дахь “МАНАН”-гийн нөгөө жигүүр болох АН-ын бүлгийн 9 …

  • 21 November

    БНСУ: Японы санхүүжилттэй нөхөн олговрын санг татан буулгана

    Дэлхийн II дайны үед албадан хөдөлмөр эрхэлж байсан Солонгос эмэгтэйчүүдийн хохирлыг барагдуулах зорилготой Японы санхүүжилттэй нөхөн олговрын санг татан буулгана гэж БНСУ мэдэгдлээ.

  • 21 November

    1995 онд үйлдсэн террорист халдлагын сэжигтнийг баривчилжээ

    1995 онд ОХУ-ын өмнөд нутгийн Буденновск хотод үйлдсэн террорист халдлагын өөр нэг сэжигтнийг баривчилсан тухай тус улсын Аюулгүй байдлын албанаас мягмар гарагт мэдээлэв. Уг халдлагын улмаас 129 хүн амь үрэгдэж, 415 хүн шархдаж байжээ. Аюулгүй байдлын албаны мэдэгдэлд тэмдэглэснээр, уг этгээд нь 1978 онд төрсөн Хазвах Черхигов гэгч байсан бөгөөд үүнээс өөр нэмэлт мэдээлэл өгөөгүй аж. Шамиль Басаев тэргүүтэй босогчдын …

  • 21 November

    АНУ: ОХУ-аас бусад орон Сириэс цэргээ гаргах хэрэгтэй

    Сирийн асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Жеймс Франклин Жефри хэвлэлийн бага хурлын үеэр, “Иран Сириэс цэргээ гаргаж, Сирийн хямралыг зохицуулах улс төрийн шийдлийг олсны дараа бусад орон тус улсаас цэргээ эргүүлэн татах хэрэгтэй” гэж мэдэгджээ.