Лхагва гарагт Индонезийн Бенкулу мужаас Жакарта хотыг зорин хөөрсөн нисэх онгоцны бүхээгт тархсан таагүй үнэрийн талаар зорчигчид гомдол гаргасны улмаас уг нисэх онгоц тун удалгүй эргэн газардсан байна.
Monthly Archives: November 2018
November, 2018
-
9 November
ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг “Бид уучлахгүй” хөдөлгөөнийг эхлүүлжээ
Тайваний Үндэсний Формоса их сургуулийн монгол оюутнууд нэгдэн “Бид уучлахгүй” цахим хөдөлгөөнийг энэ сарын 7-нд эхлүүлжээ. Хөдөлгөөний зорилго нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) эрх мэдлээ урвуулан ашигласан төрийн албан хаагчдад хариуцлага тооцуулах аж. Тэд “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийг улс төр, ёс зүй, хуулийн хариуцлага тооцохыг уриалж байна. Уучлалт гуйсан ч хүлээж авахгүй. Бид уучлахгүй. …
-
9 November
Амралтын өдрөөр ажиллах зах, худалдааны төв, арилжааны банкуудын цагийн хуваарь
Амралтын өдрөөр ажиллах худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарийг хүргэж байна. СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮД -“Номин” салбар дэлгүүрүүд 08:45-22:00 цагт ажиллана. -“Сансар” сүлжээний супермаркетууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тодруулбал, Баянцээлийн Сансар-9 салбар нь 09:00-21:00 цагт, Салбар-10 буюу Нарны зам дагуух салбар 10:00-19:00 цагт ажиллана. Мөн 22-ын товчоо болон Олимп хотхонд байрлах салбарууд 08:00-23:00 цагт ажиллана. -“Имарт” их дэлгүүрүүд 09:00-22:00 цагт ажиллана. -“Оргил” …
-
9 November
Найман цагаан мэнгэтэй, хөхөгчин могой өдөр
Өнөөдөр аргын тооллын 2018 оны арваннэгдүгээр сарын 09. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн тэргүүн харагчин гахай сарын 2. Сугар гараг. Онгоц одтой, найман цагаан мэнгэтэй, хөхөгчин могой өдөр. Барилдлага: Шид Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй Суудал: Шороо Өдрийн наран 7 цаг 48 минутад мандан, 17 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …
-
9 November
Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 2018 оны 11 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Алтайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 …
-
8 November
Хошууч генерал С.Санжмятавын 90 насны ойг тохиолдуулан баяр хүргэв
ОХУ-д амьдарч байгаа өндөр настан генералуудын төлөөлөл болох хошууч генерал С.Санжмятав гуайн 90 насны ойг тохиолдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Цэргийн атташе, бригадын генерал Г.Энхбаатар нар гэрт нь зочлон баяр хүргэж, урт удаан наслах ерөөлийг дэвшүүлэн мөнгөн аяга алд цэнхэр хадаг өргөн барив. Хошууч генерал С.Санжмятав нь 1928 оны 11 дүгээр сарын 05-нд …
-
8 November
Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдааныг нээж үг хэлэв
Эзэн богд Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар, цолтой өндөр чансаатай хүчит 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цогцолборт эхэллээ. Хүчит бөхийн барилдааныг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан үг хэлэв. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: Монголчуудаа, Дэлхий даяарт тархан суурьшсан монгол туургатнууд аа Монгол бидний бахархал, дээд тэнгэрээс заяат Эзэн …
-
8 November
Б.Гэгээнсар: Ганцхан нарийхан мод үлдчихсэн байсныг хараад хүмүүст маш их гомдсон
Баттөмөрийн Гэгээнсар “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн 3-р ангид сурдаг. Сургуулийнхан нь түүнийг “Мөрөөдлийн театр” хамтлагийн Баттөмөр буюу Батаагийн охин гэдгээс гадна авьяаслаг сурагч гэдгээр нь андахгүй. Б.Гэгээнсар маань саяхан дэлгэцнээ гарсан “Том 6 толгойт” хүүхдийн инээдмийн уран сайхны киноны гол дүрд тоглож, үзэгчдийн хайрыг татаад байгаа билээ. Түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна. -“Том 6 толгойт” киноны ямар дүрд …
-
8 November
Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Их эзэн Чингис хааны мэндэлсэн хийгээд Монгол бахархлын өдрийг тохиолдуулан өнөөдөр /2018.11.07/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Чингис хааны мэндэлсэн өдөр болгон тэмдэглэж байх зарлигийг 2012 оны нэгдүгээр сарын 9-нд Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч …
-
8 November
Дуучин С.Гантогоогийн амьдралын тухай “Шар автобус” баримтат кино нээлтээ хийлээ
Дуучин С.Гантогоогийн амьдралын тухай өгүүлэх “Шар автобус” баримтат киноны нээлт энэ сарын 6-нд Сөүл хотын “Сөүл Синема” кино театрт боллоо. “Шар автобус” нэртэй баримтат киног БНСУ-ын Сөүл хотын Гадаад иргэдийн урлаг, соёлын төвийн найруулагч Сон Су Хи найруулжээ. Баримтат кинонд Өмнөд Солонгост гадаадын олон сая хүн ажил хийхээр очдог ч мөрөөдлийнхөө төлөө зүтгэж чадвал амжилтад хүрч болдгийг харуулахыг зорьсон аж. Дуучин …
-
8 November
“Оддын өвчин” инээдмийн жүжгийн хөшиг нээгдэхэд найм хоног үлдлээ
Улсын драмын эрдмийн театрын 87 дахь үзвэрийн нээлтээ энэ сарын 15-ны өдөр Америкийн алдарт зохиолч К.Людвигийн “Оддын өвчин” инээдмийн жүжгээр хийхээр болжээ. Зохиож, найруулсан жүжгүүд нь Бродвейн театрын тайзыг эзэгнэж, Холливудын дэлгэцийг дүүргэж байдаг К.Людвиг хэмээх энэ эрхмийн бүтээл болох “Гол дүрийн амрагууд” жүжгийг 2009 онд найруулагч Н.Ганхуяг найруулан Монголын үзэгчдэд хүргэж байсан байна. Тэгвэл театрын уран бүтээлчид “Оддын өвчин” …
-
8 November
Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр анхааран ажиллаж байна
Нийслэлийн ИТХ-аас “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 119 дүгээр тогтоолыг өнгөрөгч 7 сард батлан гаргасан. Тогтоолоор нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, гэмт хэрэг, хэв журмын зөрчил, үер усны аюул, болзошгүй осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн зам талбайн орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн …
-
8 November
Авьяаслаг охин Ц.Мичидмаа сайн үйлсийн аян зохион байгууллаа
Монголын кино урлагийн “Оскар” гэгддэг “Академи авардс”-аас шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн авьяаслаг охин Ц.Мичидмаа өчигдөр /2018.11.07/ сайн үйлсийн аян зохион байгуулж хүүхэд багачуудыг баярлууллаа. Тодруулбал Чингэлтэй дүүргийн 13-р хороонд байрлах 17-р сургуулийн зорилтот бүлгийн 20 сурагчдыг сонгож баярлуулсан юм. Ц.Мичидмаа охины санаачлагыг түүний нагац эгч Д.Ганцэцэг дэмжиж сайн үйлсийн аян зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлсэн байна. Тэрбээр тус сургуулийн …
-
8 November
Монгол бахархлын өдөр:“Чингис хаан” дуурь, “Монголын өглөө” тоглолт болно
Монгол бахархалын өдөрт зориулан өнөөдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа Б.Шаравын “Чингис хаан” дуурийг тоглохоор болжээ. Хоёр бүлэг, зургаан үзэгдэлт энэхүү дуурийг анх 2003 оны тавдугаар сарын 3-нд тайзнаа амилуулсан юм. Дуурийн цомнолыг Ардын уран зохиолч, СГЗ П.Бадарч бичжээ. Уг дуурьт Чингис хааны 1171-1189 он хүртэлх амьдрал, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааныг үзүүлдэг. “Чингис хаан” дуурийг анх тавигдахад удирдаачаар УГЗ …
-
8 November
Өнөөдөр Монгол бахархлын өдөр
Өнөөдөр Их эзэн Чингис хааны мэндэлсэн буюу Монгол бахархлын өдөр тохиож байна. Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Чингис хааны мэндэлсэн өдөр болгон тэмдэглэж байх зарлигийг 2012 оны нэгдүгээр сарын 9-нд Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ёсчлон баталсан түүхтэй. УИХ-аас энэ өдрийг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэж, бүх нийтээр амрахаар хуульчлан баталснаас хойш долоо дахь жил болж байна. Жил …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл