Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд нийслэлийн Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний тархалтын талаар мэдээлэл хийж, хэрэгжүүлж буй арга хэмжээгээ танилцуулав. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагуудад нийтдээ 2239 ор байдаг бөгөөд 977 нь хүүхэд хэвтэн эмчлүүлэхэд зориулагдсан байдаг. Гэсэн ч томуугийн ид дэгдэлтийн үед ор хүрэлцдэггүй, эмч, сувилагчийн ажлын …
Yearly Archives: 2018
December, 2018
-
19 December
Н. Алтанхуяг: “60 тэрбум”-ыг бий болгосон М.Энхболдтой хариуцлага тооцох ёстой
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Монгол Улсын хөгжил дэвшлийг тодорхойлох, шударга бус байдлыг таслан зогсоох зорилгоор “Нэгдмэл Монгол Хөдөлгөөн” байгуулсан талаараа мэдээлэл хийлээ. Н.Алтанхуяг мэдээллийнхээ эхэнд “Шударга ёсыг сэргээн тогтооё. Байгалийн баялгийг ард түмнийхээ мэдэлд ѳгье. Дундаж давхаргын ѳрхѳѳ дэмжье. Энэ парламентыг тараая. Хувь хүн биш хууль засагладаг тогтолцоогоо сэргээе. Лиценз наймаалдаг байдлыг зогсооё. Хѳрѳнгѳ оруулалтыг үр ашигтай болгоё гэж уриалмаар байна” гэж тодотгов. …
-
19 December
УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг ажлаас нь чөлөөлж хилийн хориг тогтоох шийдвэр гаргажээ
Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайран дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг ажлаас нь чөлөөлж, хилийн хориг тогтоох шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, шүүхээс Д.Жигжиднямаад таслан сэргийлэх арга хэмжээ авах , мөн албан үүргээс нь чөлөөлөх захирамжийг холбогдох хүмүүст хүргүүлсэн байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайран дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас“Нийслэлийн прокурорын газраас Д.Жигжиднямаад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж …
-
19 December
Д.Долгион: “Miss Universe”-д Монгол эх орныхоо талаарх анхны сэтгэгдэл бүрийг хамгийн сайхнаар үлдээхийн тулд хичээн оролцлоо
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампийн албан ёсоор лицензийг нь эзэмшдэг 67 дахь удаагийн “Miss Universe” тэмцээний финалын шалгаруулалт өнгөрсөн Даваа гаригт /2018.12.17/Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдлаа. “Miss Universe” тэмцээний титмийн эзнээр Филиппиний мисс Кэтриона Грей тодорлоо.Тэмцээний хоёрдугаар байранд Өмнөд Африкийн Тамарн Грэн, гуравдугаар байранд Венесуэлийн мисс Гутеррез нар шалгарлаа.”Miss Universe”-д энэ жил анх удаа Монгол улсаа төлөөлөн мисс, загвар өмсөгч Д.Долгион …
-
19 December
Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав таалал төгсжээ
Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав таалал төгсжээ.Тэрбээр 1938 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Авдарбаян хэмээх газар бөгөөд 1963 онд МУИС, 1981 онд Москва хотноо Горькийн нэрэмжит дээд сургуулийн дэргэдэх Утга зохиолын дээд курсийг төгссөн. 1960 оноос эхлэн зохиол бичиж, Зохиолчдын эвлэлийн гишүүнээр 1966 онд элсчээ. 1972 онд “Нутгийн цэнхэр уулс” номоороо МЗЭ-ийн шагнал, 1988 онд “Ерөн баатрын дууль”, “Багш” …
-
19 December
Агаарын бохирдлын асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол хийх товыг тогтооно
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 12 дугаар сарын 10-нд Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод ирүүлсэн билээ. Ерөнхийлөгч уг албан бичигтээ, эрүүл, аюулгүй орчинд амьдрах иргэний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа агаарын бохирдлын асуудлаар төрийн эрх бүхий байгууллагууд чамгүй олон шийдвэр гаргаж, татвар төлөгчдийн мөнгийг зарцуулсан боловч бодит үр дүн, ахиц дэвшил мэдрэгддэггүй, гамшгийн нөхцөл …
-
19 December
Бадархундага нуураас 279 ширхэг мөнгөн аяга авсан хэргийг шүүхэд шилжүүллээ
Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг дэвсгэр, Отгонтэнгэр хайрхан уулын урд энгэр Бадархундага нуураас 279 ширхэг мөнгөн аяга авсан, хойноос нь хөөсөн иргэдийг иргэдийг буудаж алахыг завдсан гэмт хэрэг өнгөрсөн 09 дүгээр сарын 09-ний өдөр гарсан. Энэ хэргийг Д, Т нарын 3 хүн үйлдсэн байх бөгөөд хохирогч нарыг ТОЗ-8 маркын галт зэвсгээр буудаж алахыг завдан, эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр гэмтлийг учруулсан, …
-
19 December
Орхон аймагт насанд хүрээгүй хүн жирэмсэн болсон, үр хөндүүлсэн, төрсөн 29 тохиолдол бүртгэгджээ
Орхон аймгийн прокурорын газар аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бага насны хүүхэд, насан хүрээгүй хүн жирэмсэлсэн, үр хөндүүлсэн, төрсөн тохиолдлыг орон нутаг дахь эмнэлэг, сургууль зэрэг байгууллагуудаар судалгаа хийжээ. Судалгаагаар тус аймгийн хэмжээнд 2017, 2018 оны 10 сарын байдлаар бага насны хүүхэд, насанд хүрээгүй хүн жирэмсэн болсон, үр хөндүүлсэн, төрсөн 29 тохиолдол бүртгэгдсэн байна. Дээрх судалгааг үндэслэн аймгийн хэмжээнд бага насны …
-
19 December
Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. 2018 оны 12 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор …
-
19 December
Дөрвөн ногоон мэнгэтэй, хөхөгчин тахиа өдөр
Өнөөдөр аргын тооллын 2018 оны арванхоёрдугаар сарын 19. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн дунд хөх хулгана сарын 12. Буд гараг. Гоё хүүхэн одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хөхөгчин тахиа өдөр. Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Төрөхүй Суудал: Шороо Өдрийн наран 8 цаг 37 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …
-
18 December
“Алтан хаан” галерейд “Бодлын хүлэг” үзэсгэлэн нээгдэнэ
“Алтан хаан” галерейд 12 дугаар сарын 21-нд уран бүтээлч, барималч Б.Ганзоригийн “Бодлын хүлэг” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Уран барималч Б.Ганзоригийг урлаг судлаачид чадварлаг, ирээдүйтэй залуу уран бүтээлч гэж үнэлдэг. Тэрбээр бүтээлүүдээрээ дэлхий ертөнцөд амьд бие организм үүссэн цагаас хүн төрөлхтөн бусдаасаа илт давамгайлан, амьтдыг гаршуулж эхэлсэн үеэс бий болсон хүмүүн болоод адууны ариун чанадын холбоог өвөрмөцөөр илэрхийлэн гаргадаг байна. Мөн …
-
18 December
“Мандухай сэцэн хатан” киноны хөгжим анх удаа бүрэн эхээрээ эгшиглэнэ
Монголын орчин цагийн түүхэн уран сайхны кино “Мандухай сэцэн хатан” дэлгэцнээ анх гарснаас хойш 30 жил болж байгааг тохиолдуулан уг киноны хөгжмийг 12 дугаар сарын 22,23-ны үдэш Симфони найрал, Морин хуурын чуулга, Найрал дуучид, Үндэсний хөгжимчид, Уртын дуучид, Хөөмэйчид Чулууны Чинбатын удирдлагаар бүрэн эхээр нь анх удаа эгшиглүүлэхээр бэлтгэж байна. Тэртээ 1987 онд хөгжмийг тухайн үеийн дуурийн симфони найрал, …
-
18 December
Х.Дарьсүрэн:Асбестийн хор нөлөөлөл олон жилийн дараа илэрдэг учир оношилгоо эмчилгээ оройтох эрсдэлтэй
Манай улсад асбест агуулсан бүтээгдэхүүнийг дулааны цахилгаан станц, дулааны шугам сүлжээ, барилгын салбарт хэрэглэсээр байна. Асбест агуулсан бүтээгдэхүүн нь хүний биед асар хор хөнөөлтэйг мэргэжлийнхэн онцолсоор байгаа юм. Тэгвэл асбест гэж юу болох, түүний хор нөлөөллийн талаар ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн мэргэжилтэн Х.Дарьсүрэнтэй ярилцлаа. – Юуны түрүүнд асбестийн талаарх ерөнхий ойлголтыг уншигчиддаа өгье? –Асбест гэдэг бол байгалиас олборлодог эрдэс юм. …
-
18 December
П.Энхтайван: Барилгын салбарт ХАБЭА-н хууль дүрмээ баримтлан ажиллахад осол гарахгүй байх боломжтой
ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн газрын дарга П.Энхтайвантай барилгын салбар дахь ХАБЭА-н асуудлаар ярилцлаа. -Барилгын салбарын ХАБЭА-н ойлголтын талаар ярилцлагаа эхлье? -Барилгын салбарын ХАБЭА нь нэг номерын яригдах зүйл. Манайд хэвийн бус нөхцөлтэй 4 салбар бий. Үүний нэг нь мэдээж барилгын салбар. Хуулиндаа ч мөн адил тэгж заасан байдаг. Ер нь ямар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл