УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг ажлаас нь чөлөөлж хилийн хориг тогтоох шийдвэр гаргажээ

Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайран дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхээс УБТЗ-ын дарга  Д.Жигжиднямааг ажлаас нь чөлөөлж, хилийн хориг тогтоох шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, шүүхээс Д.Жигжиднямаад  таслан сэргийлэх арга хэмжээ авах , мөн албан үүргээс нь чөлөөлөх захирамжийг холбогдох хүмүүст  хүргүүлсэн байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайран дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас“Нийслэлийн прокурорын газраас Д.Жигжиднямаад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Д.Жигжиднямааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт “Улаанбаатар Төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгт” Замын даргын албан тушаалд ажиллах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, МУ-н хилээр гарахыг хязгаарлах санал ирүүлсэнийг хүлээн авч шийдвэрлэсэн болно” гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …