Yearly Archives: 2018

June, 2018

  • 15 June

    Хятадаас импортолж буй бараа бүтээгдэхүүнд 50 тэрбум ам.долларын татвар ногдуулах шийдвэр гаргажээ

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятад улсаас импортолж буй бараа бүтээгдэхүүнд 50 тэрбум ам.долларын татвар ногдуулах шийдвэр гаргажээ. Энэ тухай “The Wall Street Journal” сонин мэдээлэв. Тус сонины мэдээлснээр, энэ шийдвэрийг гаргахаасаа өмнө Д.Трамп  Цагаан ордон, Худалдааны болон Сангийн яамны ажилтнуудтай зөвлөгөөн хийсэн аж. Түүний шийдвэр хэзээнээс хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байна. Хятад улстай хийдэг худалдаанд АНУ 500 тэрбум орчим ам.долларын …

  • 15 June

    АНУ болон Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилтаа түр зогсоожээ

    АНУ болон Өмнөд Солонгос улс цэргийн хамтарсан сургуулилтаа тодорхойгүй хугацаагаар түр зогсоожээ. Энэ тухай  “Agence France-Presse” агентлаг мэдээлсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын түүхэн уулзалт Сингапурт болсон билээ. Уулзалтын үеэр хийсэн яриа хэлэлцээний дүнд талууд хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан юм. Цөмийн зэвсгээсээ татгалзсаных нь хариуд БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа олгоно гэсэн …

  • 15 June

    Төрийн ордны арын цэцэрлэгийг нээлттэй болгоно

    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг олон нийтэд нээлттэй болгох санал гаргалаа. Тэрбээр энэ асуудлаар Төрийн тусгай хамгаалалтын газарт хандсан ч хариу аваагүй байгаа тул УИХ-ын даргад хандан энэ асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулахыг хүссэн юм. УИХ-ын дарга М.Энхболд энэ асуудлаар “Ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнг нээлттэй болгоход юу нь болохгүй байгаа юм …

  • 15 June

    ОУВС-гийн урьдчилсан таамаглалтай санал нийлэхгүй байна

    АНУ-ын эдийн засгийн дунд болон урт хугацааны өсөлтийн талаархи Олон улсын валютын сангийн урьдчилсан таамаглалтай Америкийн сангийн яам санал нийлэхгүй байна гэж РИА Новости агентлаг мэдээлэв.

  • 15 June

    Өвөрхангай аймагт газар хөдөлжээ

    Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн “Толгод” гэдэг газар өчигдөр 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ талаар ОБЕГ “Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн “Толгод” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 20 км-т/, /Ө-44094/00//, У-101039/00/// зургаадугаар сарын 14-ний өдрийн 21:40 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 21:48 цагт Одон орон геофизикийн …

  • 15 June

    Мальдивийн ерөнхийлөгч асан Маумун Абдул Гайомд хорих ял ногдуулжээ

    Мальдив улсын эрүүгийн хэргийн шүүхээс тус улсын ерөнхийлөгч асан Маумун Абдул Гайомын хууль бус үйлдэлд гэм буруутай болохыг тогтоож, түүнд 19 сар  хорих ял ногдуулсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв. Дээд шүүхийн дарга Абдулла Саид болон шүүгч Али Хамид нарт мөн шоронд хорих ял ногдуулжээ. Уг гурван этгээдийг гар утсаа хураалгахаас татгалзан цагдаагийн мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан хэмээн буруутгасан байна. …

  • 15 June

    “Mrs.Mongolia World 2018-Гоо ээж”-ийн шилдгүүд тодорлоо 

    “Mrs.Mongolia World 2018-Гоо ээж” улсын анхдугаар уралдаан алдарт эхийн 1, 2-р одонтой  үзэсгэлэнт ээжүүдийн дунд амжилттай зохион байгуулагдлаа. Алтан эрдэнийн өргөмжлөлийг хүртэж, “Mrs.World-2018” уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний ялагчаар А.Дэлгэрцэцэг шалгарсан байна. Есөн эрдэнийн болон номинацийн шагналт үзэсгэлэн гоо ээжүүд: Алтан эрдэнэ А.Дэлгэрцэцэг Мөнгөн эрдэнэ М.Отгонтөгс Зэс эрдэнэ Б.Цэцэгбал Шүр эрдэнэ О.Орхонтуул Сувд эрдэнэ Т.Энхцэцэг Оюу эрдэнэ М.Сайнтуяа Номин …

  • 15 June

    ДАШТ-ийг амжилттай зохион байгуулж буйд баяр хүргэжээ

    Кувейт улсын эмир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ыг амжилттай зохион байгуулж буй Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путинд баяр хүргэсэн захидал ирүүлсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

  • 15 June

    Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш эхэлнэ

    Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш буюу 2018 оны зургадугаар сарын 16-ны өдөр Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлнэ. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо, жагсаалтыг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудаснаас үзэж болно. Шалгуулагчид шалгалтад ирэхдээ дараах дөрвөн бичиг баримттай ирнэ. Үүнд: Бүртгэлийн хуудас- Энэ …

  • 15 June

    Булган аймгийн Хутаг-Өндөр суманд уруйн үер бууснаас зургаан настай хүү амиа алджээ

    Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа. Зургаадугаар сарын 14-ний өдөр буюу өчигдөр Сүхбаатар, Булган аймагт хүчтэй аадар бороо орсны улмаас зарим газарт үер буужээ. Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 20:10-20:40 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас уруйн үер болж сумын төв усанд автаж, үерийн усанд 6 настай хүүхэд осолдож нас …

  • 15 June

    Хөлбөмбөгийн ДАШТ-ийн үеэр Робби Уилльямс “дунд” хуруу гаргав

    22 дахь удаагийн Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын нээлтийн ёслол Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд Их Британий дуучин Робби Уилльямс өөрийн дөрвөн хит дууг дуулсан юм. Дууныхаа зарим хэсэгт ОХУ-ын дуурийн дуучин Аида Гарифуллинатай хамтарч дуулсан юм. Харин энэ үеэр Их Британий под од Робби Уилльямс нэг дууныхаа дундуур камерны өөдөөс дунд хуруугаа гозойлгожээ. Түүний энэхүү үйлдлийг …

  • 15 June

    Фото: 2018 Хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн торгон агшнууд

    22 дахь удаагийн Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын нээлтийн ёслол Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд  өчигдөр  эхэллээ. ОХУ-д анх удаа зохион байгуулагдаж буй Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тус улсын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд болох билээ. Нээлтийн ёслолд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Их Британийн дуучин Робби Уильямс, Оросын дуурийн дуучин Аида Гарифуллина болон Бразилийн шигшээ багийн тамирчин Рональдо нар оролцжээ. ДАШТ-ыг нээж …

  • 15 June

    Орон нутгийн замд осол гарах нь ихсэж байна

    Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2018.06.13-ны өдөр  зам тээврийн ослын шинжтэй 212 дуудлага мэдээллийг хүлээн авч шалгасан байна. Ослын улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирч, найман хүн гэмтэж бэртсэн бол орон нутагт гурван хүний амь нас хохирчээ. Үүнээс хоёр нь мотоциклтой холбоотой осол байна. Тухайлбал, Амгалангийн зам, Оргил худалдааны төвийн зүүн хойд замд H.Acty маркийн автомашин нь …

  • 15 June

    Ангараг гаригийг судлах төхөөрөмжтэй холбоо тасарчээ

      Ангараг гаригт асар хүчтэй шороон шуурга дэгдсэний улмаас уг гариг дээрх судалгааны төхөөрөмжтэй холбоо тасарсан тухай АНУ-ын сансар судлалын агентлагаас /НАСА/ мэдээлснийг “Эн-Эйч-Кэй” телевиз уламжлав. Уг шуурга нь 5-р сарын сүүлээр эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Ангараг гаригийн гадаргуугийн дөрөвний нэг буюу 35 сая хавтгай дөрвөлжин километр талбайг хамраад байгаа аж. Энэ нь ойролцоогоор Умард Америк тив болон Оросын газар …

  • 15 June

    Оросын шигшээ баг эхний өрсөлдөгчөө хожлоо

     ОХУ-д болж буй хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолтод учраа таарсан Орос болон Саудын Арабын шигшээ багуудын тоглолт 5:0 харьцаатай оросуудын хожлоор өчигдөр өндөрлөв.