Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш эхэлнэ

Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш буюу 2018 оны зургадугаар сарын 16-ны өдөр Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлнэ.

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо, жагсаалтыг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудаснаас үзэж болно.

Шалгуулагчид шалгалтад ирэхдээ дараах дөрвөн бичиг баримттай ирнэ. Үүнд:

  1. Бүртгэлийн хуудас- Энэ онд ЕБС төгсөж буй шалгуулагч нь бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сургуулийн захирлаараа гарын үсэг зуруулж, тамга даруулж баталгаажуулна. 2018 оноос өмнөх оны шалгуулагчийн бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан тул шууд хэвлэн авна.
  2. Суудлын хуваарь
  3. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
  4. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн ирнэ.

Даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут:

  • Монгол хэл бичгийн шалгалт
  • Математик
  • Физик
  • Хими

   Даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут:

  • Орос хэл
  • Англи хэл
  • Газарзүй
  • Биологи
  • Монгол улсын түүх
  • Нийгмийн тухай мэдлэг

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …