MN 25-р суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлэг Холливудын бүтээсэн “Марко Поло” кинонд Аригбөхийн дүрийг бүтээсэн баргил хоолойтой жүжигчин Б.Амарсайханы гэрт зочиллоо. Сар шинийн баярын дугаарт Б.Амарсайхны гэрт хонож, түүний гэр бүлтэй хамт халуун яриаг өрнүүлээ. Дэлгэрэнгүйг хүлээн авч үзнэ үү.
Yearly Archives: 2018
February, 2018
-
19 February
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна
Өнөөдөр аргын тооллын 2018 оны хоёрдугаар сарын 19. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын тэргүүн хөх бар сарын шинийн 4. Сумъяа гараг. Дэлгэрүүлэгч одтой, нэг цагаан мэнгэтэй, хар морь өдөр. Өдрийн наран 7 цаг 51 минутад мандан, 18 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр бар, …
-
19 February
Улаанбаатар өдөртөө 10-12 хэм хүйтэн байна
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2018 оны 02 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 хэм, Их нууруудын болон Дархадын хотгор, …
-
17 February
Олны танил хүмүүсийн сар шинийн гоёл
Монголын урлаг, соёлын одод, олны танил эрхмүүд энэ жилийн цагаан сараар ямар дээлээр гоёсоноо өөрсдийн фейсбүүк хуудсандаа оруулжээ. Монголчууд сар шинийн баяраар ийнхүү үндэсний хувцсаар гангарч, өв уламжлалаа хүндлэн дээдэлсээр байгааг олны танил хүмүүсийн гоёлоос харж болохоор байна.
-
17 February
Бурхан багшийн дүрүүд, Түүний бодь чанарууд
1. Бурхан багш дараах таван бодь чанартай учир түүнийг бүгд хүндэлдэг. Үүнд: биеэ зөв авч явах чадвар, суут үзэл бодол, суут оюун ухаан, суут номлох чадвар, хүмүүсийг зөв замд оруулах суут чадвар багтана. Түүнээс гадна Бурхан багш дараах найман чадвартай. Үүнд: Нэгдүгээрт, Тэрбээр хүнд зол жаргал, сайн сайхныг авчирдаг. Хоёрдугаарт, Бурхан багшийн сургаал энэ ертөнцөд ашиг тус болдог. Гуравдугаарт, Тэрбээр …
-
17 February
Хүнд насаа хэлдэггүйн учир
Эрт цагт хоёр найз адуучин байжээ. Тэгтэл нэг нь цаг бусаар өнгөрчээ. Түүнээс хожимхон нэгэн өдөр нөгөө найз нь адуундаа явж байтал үхсэн найз нь адууны дэргэд ирсэн сууж байхаар барахгүй өөрийг нь дуудаж байна гэнэ. Тэгээд очсон чинь “Надаас бүү ай. Хүрээд ир” гэж байна гэнэ. Тэгээд очсон чинь “Би Эрлэг Номун хааны адуучин болсон. Тэгээд чамд туслах хэрэг …
-
17 February
Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ
XVII жарны Тийн унжлагат хэмээх шороо нохой жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан битүүний өдөр Монгол Бөхийн Өргөөнд эхэлсэн. Барилдаанд Улсын аварга Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат, Улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, Улсын гарьд Б.Гончигдамба, Улсын заан Б.Батмөнх, Н.Түвшинбаяр Улсын харцага Б.Бат-Өлзий, Т.Баасанхүү, О.Хангай тэргүүтэй шилдэг бөхчүүд зодоглосон билээ. “Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөх тэр жилийнхээ наадамд өнгөтэй …
-
17 February
Монгол эмэгтэйн мэдвэл зохих дом
Шинжлэх ухаанаар батлагдаагүй ч үеийн үед хийсээр, мөрдсөөр ирсэн ардын уламжлалт дом засал дэлхийн аль ч улс үндэстэнд байдаг. Тэр дундаа нүүдэлчин монголчуудын дом заслын ухаан үнэхээр гайхамшигтай. Түүнээс хүн болгоны тэр бүр мэддэггүй ч эдүгээ хүртэл уламжлагдан ирсэн, зарим нутагт хийдэг дом заслын зах зухаас танилцуулья. -Жирэмсэн эхнэр төрж ядан хүндэрвээс гэрийн өрхний оосрыг тооноор оруулж унжуулан домноно. -Нярайлсан эхийн хөх хавдаж үрэвсвээс хөхнийх нь арьсан дээр хөөгөөр гэрийн тооно зурж …
-
17 February
Монголын их Хатдын нууц түүх
XIII зуунд, “Нууц товчоо” бичигдсэнийхээ дараахан халдлагад өртөн, нэгэн этгээд дундаас нь хэдэн хуудсыг урж тасдан хаясан гэнэ. Чухам энэ гээгдсэн хэсэгт Чингис хаан охин урагтаа соёрхол өргөн, эзэмшил газруудыг хувиарласан хэсэг байсан бололтой. Өөрөөр хэлбэл Их Монгол гүрний засаг засаглалд Чингис хааны охид, хатдын эзлэх хувь, үүрэг роль маш тодорхой туссан хэсэг байж. Чингис хаан охин Алага Бэхиэр Цагаан …
-
17 February
Ажилдаа ирэхийн тулд урт замыг тэшүүрээр гулгаж туулдаг хүн
Шведийн нийслэл Стокгольм хотын иргэн Жоаким Малм тэшүүрээр гулгах аяллын хөтөч хийдэг бөгөөд ажил руугаа хөлдсөн нуур, голын усан дээгүүр гулгаж явдаг аж. Тэрээр хэлэхдээ “Хүмүүс хамгийн эхлээд мөс аль хэр зузаан бэ гэж асуудаг. Тэгэхээр нь хангалттай зузаан гэж хэлдэг. Гэхдээ мөсөн дээр гарахаасаа өмнө заавал шалгаж үзнэ. Би эндээс байгаль, хурд, эрх чөлөөг мэдэрдэг” хэмээжээ. Үнэндээ Шведэд ажил …
-
17 February
Чулуу, навч, мөчир ашиглан бүтээл туурвижээ
Байгаль өөрийн үзэмжээр бидний нүдийг булаадаг. Харин Английн уран бүтээлч Жеймс Брант байгаль дээрх зүйлсийг ашиглан содон бүтээл туурвидаг. Тэрээр чулуугаар өрлөг хийж, модны навч, мөчрийг уран сэтгэмж ашиглан хийсэн зүйлсээ урлагийн бүтээл хэмээн үзжээ. Жеймс бүтээлүүдийнхээ гэрэл зургийг интернэтэд тавихаас гадна хүмүүст эдгээрийг хийж байхад нь хажууд нь сонирхон зогсохыг зөвшөөрдөг байна.
-
16 February
НИТХ-ын дарга С.Амарсайхан Eрөнхий сайд асан Д.Содном гуайтай золгож, хүндэтгэл үзүүллээ
НИТХ-ын дарга С.Амарсайхан Монгол Улсын 14дэх Eрөнхий сайд асан Д.Содном гуайтай золгож, хүндэтгэл үзүүллээ. Д.Содном гуай хэлэхдээ нийслэлийн иргэдэд чиглэсэн олон шийдвэрүүд гаргаж түүнийгээ хэрэгжүүлэхэд идэвх, зүтгэлтэй ажиллаж, хуралдаж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр харж байна. Нийслэлийн иргэд 1.4 сая болсон мэдээг сонсоод их баяртай байгаа. Гэвч хүн амын төвлөрлийг сааруулах, газар зохион байгуулалтын асуудалд зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай болжээ гэв. …
-
16 February
Мэндчилгээ
Тэнүүн дэлгэр нутагтаа аж төрөн суугаа Монгол түмэндээ болон дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа элгэн садан Та бүхэндээ XVII дугаар жарны шороон нохой жилийн хаврын Тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдрийн мэндийг Монгол Улсын сэтгүүлзүйн салбарынхны нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье. Хаврын тэргүүн сарын босгон дээр Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл 17 дугаар Их хурлаа амжилттай хуралдуулж, дүрмээ шинэчлэн, …
-
16 February
Салат, зуушийг ширээн дээр 2 цагаас илүү бүү байлга
Сар шинийн баярын үеэр хүн амын дунд ходоод гэдэсний хямрал, хоолны хордлогын өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг. Иймээс Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс иргэдэд дараах мэдээллийг хүргэж байна. 1. Хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг худалдаан авахдаа бүтээгдэхүүний дуусах хугацаа болон бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаарай! Жишээ нь: Лаазалсан бүтээгдэхүүний сав нь хонхойж, төвийсөн, доторх шингэн нь шүүрсэн, гоожсон байх нь уг бүтээгдэхүүн …
-
16 February
Замын хөдөлгөөний ачааллыг гар утаснаасаа үзээрэй
Сар шинийн баярын өдрүүдэд та замын хөдөлгөөний ачааллын талаарх мэдээллийг “UB TRAFFIC” аппликейшний тусламжтай гар утаснаасаа шууд үзэх боломжтой. Мөн тус албанаас иргэдэд цаг үеийн болон замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаарх мэдээллийг Авто радио 96.3-аар тогтмол өгч байхаас гадна traffic.police.gov.mn, “Замын цагдаагийн алба” facebook хаягаар тогтмол шуурхай хүргэж ажиллаж байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл