Yearly Archives: 2018

February, 2018

  • 15 February

    Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээвэр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

    Нийслэлийн Засаг даргын А/112 дугаар захирамжийн хүрээнд сар шинийн баярын өдрүүд буюу 2018 оны 02 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилээнд үндсэн 74, хот орчмын 13, шөнийн тээврийн 1, нийт 87 чиглэлд 694 их, дунд багтаамжийн автобус, троллейбус ажиллуулахаар төлөвлөөд байна. Сар шинийн баярын өдрүүдэд иргэдийн зорчих ачаалал нэмэгддэг хотын захын Шархад, Толгойт, Тахилт, Нарангийн гол, Нисэх, …

  • 15 February

    Үхэр жил: Амжилтанд хүрье гэвэл урагшил, сэтгэл хөдлөлдөө авталгүй шаргуу ажилла

    Үхэр жилтнүүд байнга шинийг эрэлхийлж мэдлэгийн хүрээгээ тэл. Шийдмэг алхам үйлдэл хийсний ачаар та амьдралын  сайн сайхныг жинхэнэ ёсоор үнэлж сурна. 2018 он таны хувьд эерэг боловч үе үе стресстэх төлөвтэй. Энэ нь бие махбодид сөрөг нөлөөлж болзошгүй. Амьдралд олон өөрчлөлт гарна, харин зорилгоо бүү умарт. Тэвчээртэй бай, туршлагаасаа суралц, дараа нь өөрт ашигтайгаар эргүүлж төлөвлөснөө хий. 2018 онд хэт …

  • 15 February

    XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн шинж

    Хаврын амьсгал орсон өдрийн махбодыг гол болгон жилийн ноён нурууг шинждэг аргын дагуу “Шороон үхэр”-ийн шинжээр дүрсэлбэл “Үхрийн толгой болон бие шар, эвэр чих, сүүл, омруу, туурай нь улаан, шийр, ходоод, ногт нь ногоон, цулбуур нь хөх, амаа ангайж сүүлээ зүүн тийш шарваж явна. Үхэр хариулаач нь ногоон царайтай, үсээ зүүн тийш чихний ар, баруун чихний урдуур унжуулсан, цагаан дээлтэй, …

  • 15 February

    Цагаан сар: Гурав хоног амарна

    XVII жарны шороон нохой жилийн шинийн нэгэн хоёрдугаар сарын 16-ны баасан гарагт тохиож байна. “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д Цагаан сарын баяраар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд амарна гэж заасан байдаг. Энэ өдрүүд нь хоёрдугаар сарын 16, 17, 18-ны баасан, бямба, ням гарагт таарч байгаа байна.Тиймээс энэ жилийн сар шинийн баяраар гурав хоног …

  • 15 February

    НИТХ-ын дарга С.Амарсайхан сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

    Учран золгож буй XVII жарны “Тийн унжлагат” хэмээгч Шороон нохой жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний өлзий дэмбэрэл бүрдсэн өдрийн амар мэндийг айлтгая. Азай буурлаа хүндэтгэж, ахуй соёлоо түгээж, аз хийморийг бэлгэдэн угтдаг, Монгол түмний эртний уламжлалт сар шинийн баяр тохиож байна. НИТХ улиран одогч тахиа жилд хотын ажил, амьдралтай холбоотой олон чухал асуудлыг шийдвэрлэн ажиллалаа. Нийслэлийн 2018 оны төсөв, …

  • 15 February

    Монгол улсын ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн мэндчилгээ

    Өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн уудам сайхан нутгийнхаа өнцөг булан бүрт суугаа эх орон нэгт Монголчууд аа, өргөн эх дэлхийн дөрвөн зүг найман зовхист амьдран суугаа элэг нэгт Монгол ахан дүүс ээ. Та бүхэндээ 17-р жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Цагаан сар бол Монголчууд бидний үндэстний өв соёлоо өвлүүлэх, удам судар, ураг төрлөө мэдэлцэх, эв эеийг эрхэмлэн дээдлэх, төрт ёс, …

  • 15 February

    Ууц тавих, шүүс хөндөх ёс

    Махыг их, бага, бүхэл гэж ангилдаг. Их бүхэлд хүзүү сээр өвчүүг дараалан тавьж хааг мөчлөн далны мөгөөрс, богтоос чөмөгтэй далтай холбогдох булуу, харьтны залаа зэргийг зочин руу харуулан тавьж, шийрний тахалцагийг гадагш оруулж, хоёр талд нь байрлуулаад дээрээс нь ууцаа тавина. Ууцан дээрээ толгойгоо чимж тавьдаг. Бага бүхэлд хүзүү сээр толгойг төлөөлж дал дөрвөн өндөр хавирга гуяыг төлөөлүүлж хонхт, шаант …

  • 15 February

    Д.Галбаатар: Манай уурхайчид түүхэн олон амжилтыг 2017 онд бүтээлээ

    Улиран одож буй гал тахиа жилийн ажлаа дүгнэж, ирэх жилийнхээ зорилтыг тодорхойлсон өдрүүд үргэлжилж байна. Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон идэвх зүтгэл, гар сэтгэл нийлсэн нөр хөдөлмөрийн үр дүнд амжилт арвинтай ажилласныг компанийн Эдийн засгийн хэлтсийн орлогч дарга Д.Галбаатар яриандаа  онцоллоо. -Хуучин оны ажлаа дүгнэж, хөдөлмөрийн аваргуудаа тодрууллаа. Эрдэнэт үйлдвэрийн хувьд өнгөрсөн он үйлдвэрлэл, эдийн засгийн ямар үр …

  • 15 February

    Битүүлэх ёсон

    Монголчууд өвлийн адаг сарын сүүлийн өдөр битүүлдэг билээ. Битүүлэх гэдэг нь билгийн улирлын сар бүрийн гучинд тэнгэрт сар үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Энэ өдрийг тусгай зан үйлээр үддэг. Мөн хүнээс зээлсэн мөнгө, зоос, эд мал байвал даруйхан эргүүлэн өгөх, хэрэлдэж эв түнжин эвдэрсэн хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ засдаг сайхан уламжлалтай. Битүүний …

  • 14 February

    Хулгана жилтнүүдийн ноён нуруу ямар байх вэ?

    ХУЛГАНА ЖИЛ: АШИГ ОРЛОГО ОЛОХЫН ТУЛД БУСДАД ТУСАЛЖ САНАА ТАВИХ ХЭРЭГТЭЙ Хулгана жилтнүүд 2018 онд хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн их ажиллахын зэрэгцээ сайхан амарч сур.Та өөрт аз жаргал, цэнгэл таашаал бэлэглэх зүйлст, жишээ нь хайртай хүн эсвэл хувийн сонирхол, хоббид хамаг анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Мэдээж сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд заавал цаг гарга. Зарим төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд эрч хүч эсвэл цаг хугацаа хүрэлцэхгүй …

  • 14 February

    Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах хөтөлбөрийг НИТХ-аар хэлэлцэнэ

    НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанд Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах боломжийг судалж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн  танилцуулгыг НИТХ-ын төлөөлөгч, ажлын хэсгийн дарга Р.Дагва танилцууллаа. Тэрээр, “Хотын хөгжлийг шинэ шатанд гаргахын тулд том стратеги, том концепц шаардлагатай. Бидний санаачлага бол хил гаалийн тусгай статус бүхий чөлөөт бүс тогтоож, үүгээрээ дамжуулан эдийн засгийн өсөлтийг бий болгож, ажлын байрыг нэмэгдүүлж, гадаад дотоодын зочдыг татах боломж юм. Алтанбулагийн чөлөөт бүсийг бид …

  • 14 February

    Бага дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжинэ

    Улаанбаатар хотын гэр хороололд 218.7 мянган өрх гэр хороололд амьдарч байна. Мөн 31 мянга орчим өрх түрээсийн байранд амьдардгаас ердөө 1187 нь төрийн түрээсийн орон сууцанд байгаа юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг, залуу гэрд чиглэсэн орон сууцны бодлого үгүйлэгдэж байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү танилцууллаа. Нийслэлийн гэр хорооллыг барилгажуулах зорилго бүхий …

  • 14 February

    С.Амарсайхан: Байхгүй зүйлийг байгаа юм шиг ярьдаг зүйлээсээ татгалзах хэрэгтэй

      НИТХ-аас “Газрын харилцаа” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг санаачлан өнгөрсөн сарын 22–нд “Соёлын төв өргөө”-нд зохион байгуулсан билээ. Тэгвэл өнөөдөр НИТХ-аас нийслэл, дүүргийн Газрын албаны дарга нар болон дүүргийн НИТХ-ын дарга нарыг оролцуулсан “Газрын харилцаа” сэдэвт хурал зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнийг нээж НИТХ-ын дарга С. Амарсайхан үг хэллээ. Тэрээр “Энэ оны нэгдүгээр сарын 22-нд “Газрын харилцаа” олон нийтийн нээлттэй …

  • 14 February

    “Автобус гуравдугаар эгнээгээр зорчиж эхэллээ” постны тайлбар

    Жирийн өдрүүдэд буюу цагаан сарын баяраас өмнө 21 дүгээр хороолол дахь гэрээсээ гараад нэгээс, нэг цаг гучин минут явж ажил дээрээ буюу хотын төвд ирдэг байлаа. Гэтэл цагаан сарын баяр болох гэж байгаатай холбоотойгоор иргэд Харин хорин захыг ихээр зорьж, өмнө нь ч түгжрэлтэй байдаг байсан нэгдүгээр хорооллын замыг бүр таг түгжиж орхилоо. Өнөөдөр ажил дээрээ яг гурван цаг 28 …

  • 14 February

    Өхөөрдөм хос комикс зургаа зурсаар байна

       Yehuda Adi Devir өөрийн эхнэр Маяатайгаа өнгөрүүлдэг гайхамшигтай цаг хугацаа, гэгээн хайрыг уран бүтээлдээ дүрсэлдэг уран бүтээлч билээ. Та түүний уран бүтээлээс хосын 10 орчим жилийн хамтын амьдралын гэрэл гэгээтэй, бодит амьдралын үнэн төрхийг харах болно. Тэрээр сүүлийн үед хийсэн бүтээлүүдээ танилцуулсан байна. Бүтээлүүдэд нь эхнэр нь ч мөн тусалдаг.