Yearly Archives: 2018

February, 2018

  • 14 February

    Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн дүүргийн ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

    Нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт 27,000 гаруй ахмад амьдардаг. 100 насны босго давсан 4 буурай, ахмад дайчин, хөдөлмөрийн баатар, гавьяат эдийн засагч гээд олон алдартнууд тус дүүрэгт харьяалагддаг байна. Дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нийт ахмадууддаа сар шинийн мэнд хүргэж хүндэтгэл үзүүллээ. Тэрээр дүүргийн ахмадуудыгаа залуу хойч үедээ туршлагаа хуваалцахыг уриалж Зөвлөх баг ажиллуулж байгааг онцоллоо. Тэтгэвэрт гарсан ч арвин их туршлагаа хуваалцахын зэрэгцээ цалинтай …

  • 14 February

    О.Балжинням: Ханьдаа л “Хөдөлмөрийн баатар” болж байгаагаа харуулж чадсангүй

    Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон гайхалтай хүмүүс хөдөлмөрөө үнэлүүлж гавьяа шагнал авч байна.Тэдний нэг болох Монгол Улсын гавьяат тамирчин, Үндэсний бөхийн улсын аварга Одвогийн Балжинням өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнууллаа.Тэрээр Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийн тамирчдыг олон жил дасгалжуулж байгаа билээ. Ингээд түүний баярын сэтгэгдлээс хуваалцлаа. Тэрээр “Би спортын байгууллагад 38 дахь жилдээ ажиллаж байна. …

  • 14 February

    Ц.Төмөрхуяг: Ард түмэн минь намайг гавьяат жүжигчин цолоор мялаалаа

      XVII жарны  Тийн унжлагат хэмээх шороон нохой  жилийн сар шинийн  босгон дээр  Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Цагааны Цэгмидийн хүү Ц.Төмөрхуяг Монгол Улсын Гавьяат жүжигчин  цол тэмдгээр энгэрээ мялаалгалаа. Монгол Улсын Гавьяат  жүжигчин Ц.Төмөрхуяг Монголын урлагийн салбарт 30 гаруй жил зүтгэсэн зүтгэлээ өнөөдөр үнэлүүллээ. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Гавьяат жүжигчин цол тэмдэг аваад гарч ирэхэд нь баярын сэтгэгдлийн сонслоо. Тэрээр“Монголынхоо  ард түмэнд маш их баярлаж байна. Ард түмэн минь Монгол Улсын Гавьяат …

  • 14 February

    Дутуу үнэлэгдэж байсан тамирчин Пёнчаны олимпод цахиур хагалж байна

    Өмнөд Солонгосын 19 настай тамирчин Чой Мин Жеон өнгөрөгч бямба гаригт Канеун мөсөн гулгалтын талбайд болсон тэшүүртэй гулгалтын эмэгтэйчүүдийн төрөлд 500 метрийг 42.870 секундэд туулан спортын төрөлдөө Олимпийн шинэ рекорд тогтоосныг Ёонхап агентлагаас мэдээллээ. Тэшүүртэй гулгалтыг 1992 оноос хойш Өвлийн Олимпийн спортын төрөлд оруулснаас хойш Солонгост хэд хэдэн гулгагч бусдаасаа хол давсан чанарын үзүүлэлт гаргасны нэг жишээ нь Чой Мин Жеоны …

  • 14 February

    Налайх дүүргийн тахиа жилийн онцлох 10 үйл явдал

    Замын бүтээн байгуулалт 2017 оны хамгийн том бүтээн байгуулалтын ажил бол дүүргийн төв авто замуудыг бүрэн шинэчилсэн явдал юм. Налайх дүүргийн гол замууд болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны авто замууд 1970-аад онд ашиглалтад орсон цагаасаа хойш өнөөг хүртэл шинэчлэлт хийгээгүй, зам бүхэлдээ эвдрэлд ороод байжээ. Тиймээс нийслэлийн 2017 оны хөрөнгө оруулалтаар “Эко тогтол” ХХК 2017 оны 05 дугаар сард замын …

  • 14 February

    Америкийн тамирчин Клоё Ким спортын төрөлдөө хамгийн залуу Олимпийн аварга боллоо

    АНУ-ын сноубордын тамирчин, 17 настай Клоё Ким Пёнчаны наадмаас алтан медаль хүртэж өөрийн спортын төрөлдөө хамгийн залуу Олимпийн аварга боллоо. Галт шувуу паркад хийсэн эцсийн гараандаа Солонгосын гаралтай Америк тамирчин тэрээр 100-аас 98.25 онооны чанарын үзүүлэлттэй харайлт хийж, шийдвэрлэх мөчид өрсөлдөгчдөөсөө онооны хэт давуу байдлаар ялалт тогтоосон. Түүний дараа Хятадын тамирчин Лиу Жиаюу 89.75, Америкийн Ариель Гоолд 85.75 оноотойгоор дэд болон гутгаар …

  • 14 February

    С.Амарсайхан Нийслэлийн газрын албаны дарга нартай газрын маргааны асуудлыг хэлэлцлээ

    ИРГЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРЧИХААД БАЙХАД ГАЗРАА АВЧ ЧАДАХГҮЙ ХЭВЭЭР БАЙНА ГЭВ НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн есөн дүүргийн газрын албаны дарга нар болон Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга нартай хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр тэрбээр газрын асуудлаа шийдүүлж чадахгүй байгаа олон иргэний асуудлыг шийдвэрлүүлэхээр нийслэл, дүүргүүдийн ИТХ-ын дарга, засаг дарга, газрын албадын дарга нар, холбогдох нийслэлийн агентлагуудад үүрэг өгөв. НИТХ-ын Ажлын …

  • 14 February

    Гэгээн хайрын баяраар болох тоглолтууд

    Гэгээн хайрын баяр    УДБЭТ-т “BE MY VALENTINE” болон В.Красногоров “Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драмын жүжиг, Улсын Филармонийн тайзнаа “I love you” концертууд тоглогдох гэж байна. Тоглолтонд УДБЭТ-ын бүх уран бүтээлчид оролцож, уран бүтээлийнхээ дээжсээс өргөн барих ба тасалбар нь 10000-20000 төгрөгний үнэтэй. Харин Улсын Филармоний тоглолтонд Баянмонгол жазз найрал хөгжим, Удирдаач С.Саруул-Од /СТА/, Л.Насанбуян /СТА/, П.Баярцэнгэл, С.Хишигжаргал, …

  • 14 February

    НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Шинийн 3-нд явагдана

    НӨАТ-ын урамшууллын 2018 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол 18-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн таны 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдаж, азтан болох боломжтой. …

  • 14 February

    Сар шинийн баярын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?

    2018 оны 02 дугаар сарын 15-наас 02 дугаар сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Хоёрдугаар сарын 15-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас, 16-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутаг болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи …

  • 14 February

    Нумын орд: Хүмүүстэй харилцахдаа уян хатан бай

    ХОНЬ (3/21-4/19) Аливаа зүйлийг өөрийн арга барилаар хийхийг хүссэн ч багаар ажиллах нь илүү их үр дүн авчрах болно. Харилцааны асуудлууд санааг тань ихээр зовоох болно. Удирдлага болон хамтран ажиллагсадтайгаа санал зөрөлдөхөөс зайлсхий. Хайртай хосууд маргалдана. Бие биендээ таарч тохирно гэж найдах нь та хоёр хоёулаа хүсэж байснаас өөр байх тул хайр дурлалын харилцааны хэцүү бэрх үе болно. Од эрхсийн …

  • 14 February

    Ховд аймгийн Дарви сумын малчин Д.Баатарцогт “Улсын хошой аварга малчин” боллоо

    Ховд аймгийн Дарви сумын хувьд энэ он амжилт бүтээл арвинтай жил байж 20 орчим жилийн дараа Монгол Улсын Хошой аварга малчинтай боллоо. Ирж буй шар нохой жилийн босгон дээр эх орныхоо дэлгэр сайхан нутагт эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, малын ашиг шимийг дээшлүүлж, малч ухаан, туршлагаараа манлайлсан Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багийн малчин Дамдинхүүгийн Баатарцогт “Улсын Хошой аварга …

  • 14 February

    Зургаан цагаан мэнгэтэй, улаагчин үхэр өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны хоёрдугаар сарын 14. Лхавга гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн адаг харагчин үхэр сарын 29. Буд гараг. Яруу эгшигт одтой, зургаан цагаан мэнгэтэй, улаагчин үхэр өдөр.                         Өдрийн наран 7 цаг 50 минутад мандан, 18 цаг 15 минутад жаргана. …

  • 14 February

    Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2018 оны 02 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Их нууруудын болон …

  • 13 February

    Валентины баяраар эхнэртээ гэнэтийн бэлэг барьжээ /видео/

    Саяхнаас тэмдэглэж эхэлсэн ч өргөн дэлгэр тархсан нэгэн баяр бол “Гэгээн Валентины баяр” юм. Энэ баярыг манайд ч хайрын, хосын өдөр хэмээн нэрийдэх болжээ. Дурлалт хосуудын хувьд хүсэн хүлээдэг энэ баяр маргааш тохионо. Тэгвэл нэгэн залуу эхнэртээ энэ өдрөөр гэнэтийн бэлэг барихаар шийдсэнийг доорх бичлэгээс сонирхъё.