Monthly Archives: July 2019

July, 2019

  • 10 July

    “The Hu” хамтлагийг Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагналаа

    Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагналаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын дээд шагналыг гардуулж баяр хүргэв. Хүндэт өргөмжлөлөөр: – Ц.Галбадрах  “Хү” хамтлагийн ахлагч, багийн гишүүд “Хү” хамтлаг “Хүннү рок” урсгалыг шинээр бий болгож, үндэсний хэв шинжийг агуулсан уран бүтээл туурвин, өв соёл, үндэсний урлагаа “Youtube”-ээр дамжуулан 20 орчим …

  • 10 July

    С.Амарсайхан:Олон жилийн турш яригдсан асуудал өнөөдөр биелэлээ олж, анхны нислэгээ үйлдэж байна

    БНСУ-ын “Ашианa Эйрланс” агаарын тээвэрлэгч Сөүл-Улаанбаатар-Сөүл чиглэлийн анхны нислэгээ үйлдэж, өчигдөр орой буюу долоодугаар сарын 9-нд “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. “Ашиана Эйрлайнс” компанийн OZ568 нислэгийн дугаартай агаарын хөлөг зорчигч дүүрэн ирэв. Нисэх онгоцыг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Жон Жэ Нам, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, …

  • 10 July

    Ерөнхийлөгч Х.Баттулга Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

    Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл …

  • 10 July

    The Hu хамтлагийн уран бүтээлчид “Соёлын тэргүүний ажилтан” боллоо

    Боловсрол, соёл, спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн тушаалаар салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнав. Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр “Өнөр бүл” хүүхдийн төвийн туслах багш Чадраабалын Дуламжав, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр Марафон гүйлтийн олон улсын хэмжээний мастер, хөнгөн атлетикийн тамирчин Занабазарын Нинаг шагналаа. Мөн энэ өдөр “Хүннү” рок урсгалыг бий …

  • 10 July

    Агаар чийгшүүлэх, авто зам угаах зориулалтын автомашиныг ТҮК-д хүлээлгэн өглөө

    Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу өнгөрсөн сард Хот тохижилтын газарт зам талбай угаах, шүүрдэх, хогийг соруулах зэрэг олон үйлдэлт 20 бага оврын авто техник гардуулан өгсөн. Тэгвэл өнөөдөр мөн агаар чийгшүүлэх, авто замыг өндөр даралтын усаар угаах зориулалт бүхий хоёр авто машиныг Хот тохижилтын газарт хүлээлгэн өглөө. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Иргэдийн амьдрах …

  • 10 July

    Хязаалан насанд Д.Даяндэмидийн хонгор үрээ түрүүллээ

    Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам өнөөдөр Хүй долоон худагт хязаалан насны морьдын уралдаанаар эхэллээ. Хязаалангийн уралдаанд 298 хурдан үрээ шандас хурдаа сорихоор бүртгүүлснээс 184 үрээ гарааны зурхайнаас хөдөлсөн бөгөөд “Ажнай” галын гишүүн Д.Даяндэмидийн хонгор үрээ түрүүлж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Мөнхбатын зээрд аман хүзүүд хурдлав. Эхний гуравт …

  • 10 July

    Хотын Захирагч дэд сайд Мачей Лангийг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Польш улсын Гадаад хэргийн яамны Аюулгүй байдал, Ази, Америк, Африк, Ойрхи Дорнодын бодлогын асуудал эрхэлсэн дэд сайд Мачей Лангийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн, нөгөө талаас БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд …

  • 10 July

    Б.Чогсом, До.Болд нарын хамтарсан үзэсгэлэн Монгол Арт галерейд дэлгэгдлээ

    Монгол, Франц улсын ардын зураач МУУГЗ Б.Чогсом, Монгол улсын Ардын зураач, Төрийн шагналт До.Болд нарын хамтарсан, 200 гаруй бүтээлээс бүрдэх “ART LIFE” хамтарсан үзэсгэлэн долдугаар сарын 01-28-ны өдрүүдэд Монгол арт галерейд толилуулж байна. Монгол Арт Галерей Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд ажиллана.  

  • 10 July

    Наадмаар үйлчлэх автобус болон рейлбусын чиглэлүүд

    Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 93 чиглэлд их багтаамжийн 612, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 10, зуслангийн 3 чиглэлд 5, шөнийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд 10 автобус нийт 637 автобус үйлчилгээнд явахаар төлөвлөжээ. 7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд …

  • 10 July

    “Торгоны зам” авто ралли үргэлжилж байна

    Оросын Холбооны Улсын Эрхүү хотоос гараагаа эхэлсэн “Торгоны зам” авто раллид оролцогчид  2019 оны 07 дугаар сарын 09 нб өдөр  Алтанбулаг боомтоор нэвтэрч, манай улсад раллигаа үргэлжлүүлж байна. Тус боомтоор хоёр минутад нэг автомашин хилээр нэвтрүүлж, 14:00 цагийн байдлаар 34 орны 729 зорчигч, 342 тээврийн хэрэгсэл хилээр орж ирсэн байна. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй “Торгоны зам-2019” автораллид …

  • 10 July

    Цагдаагийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

    Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан Улсын баяр наадмын үеийн хэв журмын хамгаалалтын төлөвлөгөө, алба хаагчийн ажил үүргийн хуваарь, чиг үүрэг зураглалын дагуу Улаанбаатар цагдаагийн хүрээний байгууллагын бие бүрэлдэхүүн 2019 оны долоодугаар сарын 09-15-ны өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин ажиллаж байна. Хамгаалалтад Улаанбаатар цагдаагийн хүрээний 61 байгууллагын 4,137 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэнэ. Үүнд: Төв цэнгэлдэх хүрээлэнд 34 цагдаагийн газар, …

  • 10 July

    ОБЕГ-т гал унтраах зориулалтын гурван төрлийн 15 ширхэг автомашин хүлээлгэж өгчээ

    Монгол Улсын Засгийн газар, Польш улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлжээ. Улмаар нийт гурван сая евро буюу 9 тэрбум төгрөгийн өртөг бүхий гал унтраах зориулалтын гурван төрлийн 15 ширхэг автомашиныг өчигдөр ОБЕГ-т хүлээлгэн өгөв. Гал унтраах зориулалтын эдгээр автомашинуудыг НОБГ болон Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, …

  • 10 July

    Г.Батхүү агсанд дүү нар “Дуун зул” өргөжээ

    Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн Г.Батхүү агсанд зориулан дүү нар нь “Дуун зул” өргөжээ. Монголын ард түмэнд нэртэй, нөхөддөө нөмөр нөөлөгтэй тэрээр тэнгэрийн оронд мордоод удаагүй байгаа билээ. Тиймээс Г.Батхүү агсны дүү нар нь ахдаа зориулан Монголын сор болсон уран бүтээлчдээр ахын тухай сайхан дуу хийлгэсэн байна. …

  • 10 July

    Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал Сүхбаатарын талбайд эхэллээ

    Өнөөдөр /2019.07.10/ Төрийн далбааны өдөр тохиож байна.  Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал Сүхбаатарын талбайд болж байна. Энэ өдөрт хүндэтгэл үзүүлэн Чингисийн талбайд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн цэргийн ёслолын жагсаалыг арав жилдээ зохион байгуулж байгаа аж. Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг 2008 …

  • 10 July

    Г.Занданшатар: Азербайжаны баялгийн сангийн туршлага бидний сонирхлыг татаж байна

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Авлигатай тэмцэх газрын урилгаар Монгол Улсад зочилж буй Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхий прокурорын орлогч бөгөөд Авлигын эсрэг газрын дарга, дэслэгч генерал Камран Алиев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэт зочдыг Монгол оронд тавтай морилон саатахыг хүсээд, “Монгол, Азербайжан хоёр улс олон жилийн найрсаг харилцаатай бөгөөд бидэнд түүх, соёлын адил …