Monthly Archives: July 2019

July, 2019

  • 6 July

    Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан цагдаагийн ар гэрт туслах хандивын аянг эхлүүлжээ

    Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, ахлах ахлагч И.Эрдэнэшагай Ховд голын усанд живсэн эмэгтэйг аврах гэж байгаад амь насаа алдсан харамсалтай явдал энэ сарын 2-ны өдөр гарсан билээ. Тус газрын дэргэдэх Гэр бүлийн зөвлөл талийгаачийн ар гэрт туслах “Халуун сэтгэл аян”ыг энэ сарын 4-нөөс эхлэн өрнүүлж эхэлсэн байна. Гэр бүлийн зөвлөлийн тэргүүн Ч.Өлзийтунгалаг“Өсөж төрсөн Өлгий нутгийнхаа элэг нэгт ахан …

  • 6 July

    Улаанбаатарт 26-28 хэм дулаан байна

    Өнөөдөр нийслэлд багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос баруун урагш эргэж секундэд  6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна. Малчдын анхааралд:  Өнөө маргаашдаа Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндрийн  аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 07 дугаар сарын 06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан …

  • 5 July

    Э.Содномжамц: Наадмын тасалбарын үнэ өөрчлөгдөөгүй, урьдынхаараа байна

      Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тасалбарыг хэзээ, хаагуур худалдан борлуулах талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Э.Содномжамцаас тодрууллаа.   -Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тасалбарыг хэзээ, хаагуур, яаж худалдан борлуулах вэ? -Тулгар төр байгуулагдсаны …

  • 5 July

    Монгол Улс анхны хурдны замаа нээлээ

    Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал чиглэлийн 32.2 км хурдны авто замын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд  Шин Хаймин  болон бусад албаны хүмүүс оролцлоо. Зам барилгын ажил гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй /EPC/ …

  • 5 July

    Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа нийслэлийн иргэдэд ил захидал илгээлээ

    Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа энэ жил хийгдэх урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгооны талаарх мэдээллийг ИЛ ЗАХИДАЛ-аар дамжуулан нийслэл хотынхоо нийт иргэдэд хүргэж байна.

  • 5 July

    Осол гэмтлээс хүүхдүүдээ хамгаалъя

    Зуны амралт, аялал зугаалга эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийн аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг, эх, асран хамгаалагч, олон нийтэд зориулан дараах зөвлөмжийг хүргэж байна. ӨНДРӨӨС УНАЖ БЭРТЭХЭЭС СЭРГИЙЛЭХ Цонх, тагтны салхивчинд зориулалтын хамгаалалтыг хийлгэх Цонх, тагтны дэргэд хүүхэд авирах боломжтой ор болон бусад эд зүйлсийг байрлуулахгүй байх Хүүхдийг цонх, тагтнаас хол тоглуулж байх Цонх, салхивчийг бага насны хүүхэд …

  • 5 July

    Туульч, хуурч, хөөмийч Э.Баатаржавыг Монгол Улсын соёлын элчээр томилов

    Туульч, хуурч, хөөмийч Эрдэнэцогтын Баатаржавт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг өнөөдөр гардуулан өглөө. Туульч Э.Баатаржав нь Монголын соёлын өвийг өвлөн тээгч бөгөөд 1995 оноос “Шанхайн эртний Ази”, “Хоолойн дуу хөөмийн олон улсын наадам”, “Бад Эзинерийн фестиваль” зэрэг олон улсын наадамд амжилттай оролцож ирсэн. Мөн АНУ-ын Веслианы их сургууль, Стэнфорд, Харвардын их сургууль зэрэг томоохон их …

  • 5 July

    Нийслэлийн Аялал жуулчлалын газар Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

    Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газар Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбоотой /2019.07.05/хамтран ажиллах санамж бичгийг байгуулав. Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо нь өөрийн хамтран ажилладаг хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан Улаанбаатар хотын аялал жуулчлалын үйл ажиллагаа, бодлого, шийдвэрийг сурталчлах, олон нийтэд хүргэх зорилгоор талуудын найрсаг харилцааг өргөжүүлэх, харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр хамтран ажиллахад орших юм.  

  • 5 July

    Энэ сарын 13-нд “Pop Opera Live Concert” тоглогдоно

    Монголын сонгодог урлаг тэр дундаа поп опера төрлийн урлагийн тод төлөөлөл болсон хамтлагууд болон сонгодог урлагийн сор болсон дуучдын хамтарсан “Pop Opera Live Concert” долдугаар сарын 13-ны өдрийн 19:00 цагт ДБЭТ-ын тайзнаа болно. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар хотыг “Зүүн хойд Азийн бизнес, соёл, санхүү, аялал жуулчлалын төв” болгох зорилтыг дэвшүүлэн дотоод, гадаадын иргэд, жуулчдад зориулсан …

  • 5 July

    Наадмын тасалбарыг 8, 9-нд нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүдээр худалдана

    Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тасалбарыг нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүд буюу “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” гэсэн дөрвөн цэгээр  долдугаар сарын 8-9-ний өдрүүдэд худалдан борлуулна. Ард иргэдэд 6000 тасалбар худалдан борлуулах бол жуулчдад 3000 тасалбар олгоно. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт болон үндэсний бөхийн барилдааны багц тасалбарын үнэ урьд жилүүдийнхтэй адил буюу 16 000, 24 000 …

  • 5 July

    О.Анужин: Бүжгийн бэлтгэлээ хийж байх үедээ маш их аз жаргалыг мэдэрдэг

    Түүний хувьд 23 насандаа МУГЖ гэх эрхэм хүндтэй цолоор энгэрээ чимсэн. Зарим уран бүтээлчийн хувьд насаараа хөдөлмөрлөөд ч энэ шагналыг авч чаддаггүй. Гэхдээ түүний хувьд энэ цолыг авах маш том шалтгаан байгаа нь тэр балетчин. Урлаг дотроо хамгийн хүнд төрөлд нь орох балетын бүжгээр арван настайгаасаа эхлэн хичээллэж энэ урлагийн шинэ залуу үеийн төлөөллийг О.Анужин түүчээлж байна. -23 насандаа Монгол Улсын Гавьяат Жүжигчин гэх …

  • 5 July

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ослын улмаас дөрвөн хүн амиа алджээ

    Өнгөрсөн дөрөв хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1096 дуудлагыг хүлээн авчээ. Бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд 31 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна. Ноцтой ослуудаас дурдвал, Төв аймгийн Аргалант сумын гуравдугаар багийн нутаг “Цагаан хөтөл” гэх асфальтан замд Kia K5 маркийн автомашины жолооч С …

  • 5 July

    Б. Амингэрэл, Т.Есөн-Эрдэнэ нарт зориулсан хандивын тоглолт өнөөдөр болно

    “Монголиан Нью Прожект” ХХК, “Голд майнд медиа групп” хамтран олон нийтийн анхаарлын төвд байгаа хүнд өвчин зовлонд нэрвэгдсэн Б. Амингэрэл, Т.Есөн-Эрдэнэ нарын хагалгаа, эмчилгээнд зориулан “СЭТГЭЛ ХАЙРЫГ ТҮГЭЭЕ” хандивын тоглолтыг өнөөдөр 19 цагаас UB PALACE концертын их танхимд зохион байгуулах гэж байна. “СЭТГЭЛ ХАЙРЫГ ТҮГЭЭЕ” хандивын тоглолтод МУГЖ Н.Чулуунхүү, Ж.Уранчимэг, Э.Бүрнээбаяр, МУСТА П.Жимсээ, А.Түмэн-Өлзий, Н.Мөнхбаяр, Б. Одончимэг СТА, С. Баттулга, Б. Эрдэнэхүү, Алтанзул, …

  • 5 July

    “Наро Банчэн Хутагт” сан “Өргөө” амаржих газарт ариутгалын шинэ аппарат бэлэглэжээ

    “Наро Банчэн Хутагт” сангийн зүгээс  “Өргөө” амаржих газарт 150 сая төгрөгийн үнэ бүхий автоклав буюу ариутгалын аппаратыг хүлээлгэн өглөө. Эмнэлгийн хамт олон дээрх аппаратаа доголдож эхэлснээс хойш хоёр жилийн хугацаанд холбогдох газруудад хүсэлт тавьсан ч шийдэгдэлгүй өнөөг хүрчээ. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтнууд “Наро Банчэн хутагт” санд ханджээ. Аппаратыг хүлээлгэн өгөх үеэр Халхын тамгатай 13 хутагтын нэг Наро Банчэн Гэгээн Данзанлхүндэв …

  • 5 July

    Налайхчууд сар хүрэхгүйн хугацаанд шинэ Цэнгэлдэх хүрээлэн байгууллаа

    Налайх дүүргийн иргэд, оршин суугчид болон аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагууд хамтран өөрсдийн нөөц бололцоогоор хандив цуглуулан сар хүрэхгүйн хугацаанд шинэ “Цэнгэлдэх хүрээлэн” байгуулах ажлыг өрнүүлжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.07.05/ Налайх дүүрэгт ажиллах үеэрээ энэхүү бүтээн байгуулалтыг үзэж сонирхон, дүүрэгтээ баригдсан олон улсын хөнгөн атлетикийн тартан замыг түшиглэн Цэнгэлдэх хүрээлэн байгуулаад буй налайхчуудад амжилт …