Monthly Archives: November 2019

November, 2019

  • 4 November

    ТЦА: Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор хоёр хүн нас баржээ

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2019.11.02-03/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 618 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 462-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтэж бэртсэний нэг нь хүүхэд байсан бол ноцтой зам  тээврийн ослын улмаас нийслэлд хоёр хүний амь нас хохирсон байна. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн …

  • 4 November

    “Нүүдэлчдийн ахуй соёл- Эко соёл мөн” эрдэм шинжилгээний хурал боллоо

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “Соёл-Экологи” төслийг гурав дахь жилдээ хэрэгжүүллээ. Энэ удаа “Нүүдэлчдийн ахуй соёл бол эко соёл мөн” уриан дор оюутан залуус, сурагчдын дунд зохион байгуулан ажиллалаа. Монголчууд эрт үеэс байгальтайгаа зүй зохистой харьцаж, түүнийг хамгаалж ирсэн нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн билээ. Иймд байгаль дэлхийгээ хамгаалж ирсэн уламжлалт соёл, зан заншлыг улам бүр дэлгэрүүлэх, таниулах, …

  • 4 November

    “Хотын соёлд манлайлцгаая” оюутны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан мэтгэлцээний тэмцээний аваргууд тодорлоо

    Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас Нийслэл хот байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд “Хотын соёлд манлайлцгаая” оюутны хөгжлийн хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд I LOVE UB мэтгэлцээний тэмцээнийг хөтөлбөрийн оролцогчдын дунд 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр амжилттай зохион байгуулж дууслаа. Тус тэмцээн нь: Хотын соёлыг төлөвшүүлэхэд зөрчлийн тухай хуулиас илүү хувь хүний ёс суртахууны байдал нөлөөлнө.Зам …

  • 4 November

    Сайжруулсан түлшинд хийсэн гадаад, дотоодын шинжилгээний дүнг танилцууллаа

    Нийслэлийн онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар ОХУ-ын Москва хотын Элчин сайдын яамаар дамжуулан Санкт-Петербург хотод байрлалтай “Бюро Веритась Русь” ХК-ийн “Регион Север Запад” лаборатори, БНХАУ-ын Нүүрс судлалын хүрээлэнгийн лаборатори, БНСУ-ын Сөүл хотын Элчин сайдын яамаар дамжуулан “SGS Korea” лабораториудад шинжлүүлсэн сайжруулсан шахмал түлшний лабораторийн шинжилгээний хариу ирснийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун танилцууллаа. Тэрбээр “ОХУ, БНХАУ, БНСУ руу явуулсан “Тавантолгой …

  • 4 November

    Галуут сумын иргэд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хандлаа

    Баянхонгор аймгийн Галуут сумын иргэд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатартай уулзаж, нутгийн малчдын мал сүргээ өсгөдөг гол нутаг, аргаль, янгир, ирвэс зэрэг дархан цаазтай амьтдын идээшин амьдардаг, эмийн болон ховор ургамал ургадаг газар уул уурхайн ашиглалтын үйл ажиллагаанд өртөж, устаж үгүй болоход хүрээд байгаа талаар ярилаа. Тус сумын Үнэгт багийн Их дугуй хэмээх газарт “Гацуурт” ХХК 2006 онд ашигт малтмалын …

  • 4 November

    Н.Баяртсайхан УИХ-ын даргад хандан захидал бичжээ

    Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан захидал бичжээ. Н.Баяртсайханыг албан тушаалаас нь огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан ийнхүү захидал бичсэн байна. Захидлыг бүрэн эхээр нь хүргэе. Улсын Их Хурлын Хүндэт Даргаа, УИХ-ын чуулганаар Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх асуудал хэлэлцэхээр болж байгааг дөнгөж сая мэдлээ. Төрийн түшээ нар мэргэн оюун ухаандаа тунгаан үзэж гаргах шийдвэрийг миний бие хүлээн авах болно. Улс орны эдийн засгийн …

  • 4 November

    “Залуу тамирчдын хөгжлийн хөтөлбөр”-т усан спортын баг тамирчид хамрагдана

    Азийн олимпийн зөвлөлөөс залуу тамирчид болон дасгалжуулагчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Залуу тамирчдын хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй билээ. Энэ удаагийн хөтөлбөр нь Катар улсын нийслэл Доха хотноо 11 дүгээр сарын 06-14-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Азийн усан спортын шилдэг тамирчид, дасгалжуулагчдыг хамруулах юм. Тус хөтөлбөрт хамрагдах Монголын усан спорт сонирхогчдын холбооны дасгалжуулагч Э.Тэмүүл, тамирчин Б.Батмөнх, Э.Ариунтамир нарыг Монголын үндэсний олимпийн …

  • 4 November

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны арваннэгдүгээр сарын 04. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын адаг хөх нохой сарын билгийн тооллын 8. Сумъяа гараг. Гоё хүүхэн одтой, найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Нэр өнгө Суудал: Шороо Өдрийн наран 7 цаг 41 минутад мандан, 17 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр …

  • 4 November

    Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, нутгийн зүүн хагаст хүйтрэхийг анхааруулж байна. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлшиж, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд …

  • 3 November

    Арваннэгдүгээр сарын өрнийн зурхай

    ХОНЬ Ажил хэрэг, мөнгө санхүү: Санхүүгийн байдал сайжирч, орлого нэмэгдэх сар. Сарын дундаас эхлэн таны орлогын үүд нээгдэж, ашиг нэмэгдэнэ. Өөрийн авьяас чадвараа ашиглан удаан хугацааны ашигтай ажлыг эхлүүлнэ. Та бүтээлч, шинийг эрэлхийлэгч байх болно. Та ижил ашиг сонирхолтой шинэ найз нөхөдтэй болж тэднийхээ ачаар амжилтад хүрнэ. Гэр бүл, хайр дурлал: Бүтэмжтэй хайр дурлалын харилцаа танд баяр баясгалан, өөрийн хүчинд …

  • 3 November

    Хэлийг шүдний адил тогтмол угааж, цэвэрлэж байх ёстой

    Амны хөндийн эрүүл мэндэд шүдний цоорлоос гадна хэлний ариун цэврийг сахих нь нэн чухал юм. Тиймээс хэлний ариун цэврийн талаарх зөвлөмжийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас хүргэж байна. ХЭЛ БА ХЭЛНИЙ ӨНГӨР Хэл нь булчинлаг эрхтэн бөгөөд олон давхаргат хучуур эдээр бүрхэгдэнэ. Хэлний доод тал салстаар хучигдсан байх ба голд нь хэлний хөвч бэхлэгддэг. Хэл нь олон хэлбэрийн хөхлөгүүдтэй /шигтгээ хөхлөг, …

  • 3 November

    Хот руу их хэмжээний тарвага оруулахыг завджээ

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01/26 тоот “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Нийслэлийн ногоон бүс, алслагдсан дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэл, ан агнуурын чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байна. Хяналт шалгалтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт”-ийн авто тээврийн шалган бүртгэх товчоонд 2019 …

  • 3 November

    Аврагч Х.Мөнхбат гурван өрөө байртай боллоо

    Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахмад Х.Мөнхбатад өргөсөн тангарагтаа үнэнч байж олон хүний эрдэнэт амь насыг авран хамгаалсан хөдөлмөрийг нь үнэлж, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд гурван өрөө байраар шагнах батламжийг өнгөрөгч долдугаар сард гардуулан өгсөн юм. Тэгвэл аравдугаар сарын 30-ны өдөр Үйлчилгэний гавьяат ажилтан, аврагч, ахмад Х.Мөнхбатын гэр бүл 135 айлын орон сууц …

  • 3 November

    Г.Амартүвшин:Чанаргүй зээлийн хувь хэмжээг бууруулахаар ажиллаж байна

    Үндэсний шуудан сонины 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дугаарт “Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй эрх мэдэлтнүүд хэн бэ” нэртэй нийтлэл гарсан нь ikon.mn  n24.mn  зэрэг хэд хэдэн цахим хуудаст нийтлэгдсэн. Энэ тухай Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшингээс тодрууллаа. – “Үндэсний шуудан” сонинд Хөгжлийн банктай холбоотой мэдээлэл гарсан. Тухайн мэдээлэл хэр үндэслэлтэй вэ, маш олон газар зээлээ төлөөгүй …

  • 3 November

    БНХАУ-ын 783 иргэнийг албадан гаргалаа

    Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар болон Гадаадын иргэн, харьяатын газар 2019 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө хамтарсан шалгалт явуулсан билээ.  Тус шалгалтаар 783 гадаадын иргэний пасспорт, бичиг баримтад шалгалт хийсэн бөгөөд 637 нь жуулчин ангиллын, 146 нь бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визтэй ирсэн БНХАУ-ын иргэд ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон юм. Тиймээс …