Monthly Archives: November 2019

November, 2019

  • 6 November

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Э.Батбаярыг томиллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Энхээгийн Батбаярыг томилов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, ажилтан, албан хаагчдад танилцуулж, зарлигийг гардууллаа. Энэ үеэр Шүүхийн зөвлөлийн даргаар томилогдсон Э.Батбаяр хэлсэн үгэндээ “Итгэл үзүүлэн Төрийн өндөр албан тушаалд томилсон Монгол Улсын Ерөнхийлөгчид талархсанаа илэрхийлье. Мөн Шүүхийн захиргааны тухай хуульд заасны …

  • 6 November

    Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлдэг байх нь зарчмын хувьд зөв гэж үзжээ

    Улсын Их Хурлын даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 199 дүгээр захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Ард нийтийн санал асуулга явуулах тухай асуудлаар зөвшилцөх, судлах ажлын хэсэг өчигдөр (2019.11.05) хуралдав. Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ахалж, ажлын хэсгийн дэд ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн …

  • 6 November

    Хугацаа нь дууссан шоколад их хэмжээгээр худалдахыг завджээ

    Хугацаа нь дууссан шоколадны шошгыг засварлаж, худалдаанд гаргах гэж байсныг илрүүлжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэний байрны өргөтгөлд хяналт шалгалт хийхэд хэрэглэх хугацаа нь дууссан “Alpen gold”-ийн 38 граммтай 3340 хайрцаг “Mах fun” нэртэй шокаладны дууссан хугацааг засварлаж хадгалж байсныг цагдаагийн албан хаагчид илрүүлсэн байна. Уг хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хадгалж байсан агуулах байрыг …

  • 6 November

    ОУХМ О.Есүгэн “Токио 2020” олимпийн наадмын эрхээ авлаа

    Катарын Доха хотноо өчигдөр /2019.11.06/ эхэлсэн Олимпийн эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд ОУХМ Оюунбатын Есүгэн амжилттай оролцож “TOKYO 2020” Олимпийн наадмын эрхээ авлаа. Ийнхүү Монголын буудлагын тамирчдын гурав дахь Олимпийн эрхийг авч чадлаа.

  • 6 November

    Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэрт гарсан 21208 иргэний тэтгэвэр ирэх оноос 50 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн (2019.11.05) хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, …

  • 6 November

    Бэр гуйхад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны арваннэгдүгээр сарын 06. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын адаг хөх нохой сарын Билгийн тооллын давхарласан 9. Буд гараг. Чөдөр одтой, долоон улаан мэнгэтэй улаагчин хонь өдөр. Барилдлага: ИдэрШүтэн барилдлага: ХүрэлцэхүйСуудал:  Огторгуй  Өдрийн наран 7 цаг 44 минутад мандан, 17 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг …

  • 6 November

    Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай хүйтэн, бусад нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. 2019 оны 11 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч …

  • 5 November

    Хойд хөршийг зорьсон 12 хүртэлх насны хѳвгүүдийн шигшээ мөнгөн медаль хүртлээ

    Э.Шинэбаяр, Н.Баттулга дасгалжуулагчтай 12 хүртэлх насны хѳвгүүдийн шигшээ ОХУ-д болсон “Бѳмбѳрцгийн хязгаар дахь бѳмбѳг” тэмцээнд оролцож мѳнгѳн медаль хүртсэн баярт мэдээ ирлээ. Аваргын тѳлѳѳх тоглолтод хүчтэй ѳрсѳлдѳгчтэй таарч эн тэнцүү тоглолтыг үзүүлсэн байна. Энхсүлд, Нэргүй, Энх-Эрдэнэ нарын гоолуудаар 3:3-аар тэнцэж явсан ч эцсийн мѳчид хоёр гоол алдан 5:3-аар харамсалтай ялагдал хүлээжээ. Мѳнгѳн медаль авсан манай хѳвгүүдээс н. Энх-Эрдэнэ хүү тэмцээний шилдэг довтлогч болж, ѳсвѳрийн шигшээ …

  • 5 November

    ОУХМ Ө.Пүрэвсүрэн мөнгөн медаль хүртлээ

    23 хүртэлх насны Азийн аварга, “Байгаль Опен”, “Монголиа Опен” ОУТ-ий мөнгө, УАШТ-ий мөнгө, хүрэл медальт, улсын залуучуудын хошой, өсвөр үеийн таван удаагийн аварга, Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Өлзийсайханы Пүрэвсүрэн Будапештийн дэвжээнээс мөнгөн медаль хүртэв. Тэрбээр шөвгийн наймд 2016 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Беларусийн Надья Драгуноваг цэвэр, хагас шигшээд Казахстаны ихэр эгч дүүсийн нэг, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл Мадина Бакбергеноваг …

  • 5 November

    Саори Ёшидагийн нэрэмжит тэмцээнд өсвөрийн бөхчүүд 10 медаль хүртлээ

    Чөлөөт бөхийн олимпийн гурав, дэлхийн 13 удаагийн аварга, Азийн наадмын дөрвөн удаагийн аварга, алдарт бөх Саори Ёшидагийн нэрэмжит “SAORI CUP” өсвөр үеийн олон улсын тэмцээн арваннэгдүгээр сарын 2-3-нд Японы Нагоя хотод боллоо. Тав дахь удаагийн тэмцээнд манай улсаас 73 дугаар сургуулийн багш Ж.Дандар, “Арслан” клубийн дасгалжуулагч Ч.Пүрэвбаяр, Спортын төв сургуулийн багш Г.Нямбаярын удирдлага дор 23 тамирчин оролцсоноос таван алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, нийт 10 медаль хүртэв. Хөвгүүдийн 37 …

  • 5 November

    Залуу инженерүүд Аж үйлдвэрийн IV хувьсгал, дижитал шилжилтэд хувь нэмрээ оруулна

    Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Залуу инженерүүдийн үндэсний чуулган-2019” Төрийн ордонд болж байна. Чуулганыг Монгол Улсын Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлыг танилцуулах, дижитал шилжилтийн үетэй хөл нийлэн алхах боломж, бололцоог эрэлхийлж, залуу инженерүүдийн санал, санаачилгыг сонсох зорилгоор НАМЗХ зохион байгуулж байна.   Чуулганд оролцож байгаа 1000 гаруй залуус Мэдээлэл технологи, харилцаа холбоо, Уул уурхай, Барилга, Эрчим хүч, Зам тээврийн …

  • 5 November

    НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын суурин зохицуулагчаар  томилогдон ирсэн Тапан Мишраныг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд  азийн орнуудад НҮБ-ыг төлөөлөн ажилласан арвин туршлагатай хүн томилогдсонд олзуурхаж буйгаа илэрхийлж, амжилт хүсээд, бидний харилцаа, үйл ажиллагаанд ажлын туршлага арга барил тань чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна гэв. НҮБ нь сүүлийн жилүүдэд бодлогын шинэчлэлийг шат дараатай явуулж буй. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр зэрэгт уялдсан бодлогыг …

  • 5 November

    Би тэвчих ёстой гэж зодуулсаар биед нь гэмтэл учирсан хойноо гэр бүлийн хүчирхийлэлд өртчихлөө гэж ирдэг

    Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. – Сүхбаатар дүүргийн хувьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж буй тоон үзүүлэлт мөн өдөрт үйлдэгдэж буй гэмт хэрэг хүчирхийлэл ямар түвшинд байна вэ? – Сүхбаатар дүүргийн хэмжээнд хоногт 150-180 орчим дуудлага, мэдээлэл бүртгэгддэг. Эдгээр дуудлага мэдээллийн 10-18 дуудлага нь гэр бүлийн хүчирхийллийн мэдээлэл байдаг. Үүн дээр цагдаагийн …

  • 5 November

    Б.Золжаргал Олон улсын уулчдын холбооны Дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо

    Олон Улсын Уулчдын Холбоо (UIAA – International Climbing and Mountaineering Federation)-ны 2019 оны ээлжит Ерөнхий ассамблей 11-р сарын 1-3-ны хооронд Кипр улсын Ларнака хотод амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Ерөнхий ассамблейд Монголын Уулчдын Үндэсний Холбоог төлөөлж Ерөнхийлөгч Буяагийн Тулга, Дэд ерөнхийлөгч Б.Золжаргал, Санхүү, хөрөнгө оруулалтын хорооны дарга Н.Дөл-Эрдэнэ, Мөсөнд авиралтын хорооны гишүүн Г.Батбаяр нар оролцлоо. Энэ жилийн Ерөнхий ассамблейгаар Холбооны 21-р …

  • 5 November

    7 сая төгрөгийн шагналын сантай шилдэг технологи шалгаруулах “ХАКАТОН” уралдаан зарлагдлаа

    “Залуучуудын оролцоо-Хотын хөгжилд” шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах ХАКАТОН уралдааныг уламжлал болгон хоёр дахь жилдээ Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон “Апстартлаб” ХХК, “Стартап Терминал” ХХК хамтран зохион байгуулж байна. Нийслэлийн нийт хүн амын тоо 2018 оны байдлаар 1.444.699 байгаа бөгөөд үүнээс 15-34 насны 461.681 иргэд байгаа нь нийслэл хотод оршин суугаа хүн амын …