Monthly Archives: November 2019

November, 2019

  • 7 November

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх зүүн аймгуудад ажиллаж эхэллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар, Дорнод аймагт ажиллан бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хилийн боомтын өнөөгийн байдал, газрын тосны нөөцийн илрүүлэлт зэрэгтэй танилцах юм. Сүхбаатар аймгийн удирдлагууд Ерөнхий сайдад нутаг орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, тус аймагт хэрэгжүүлж байгаа аж үйлдвэрийн төслийн явцын талаар танилцуулав. Ерөнхий сайд мөн Эрдэнэцагаан сумын нутагт байх Бичигтийн боомтод ажиллахаар төлөвлөсөн байна. Дэлхийн …

  • 7 November

    Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаярт 10 хоногийн хилийн хориг тавьжээ

    Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр “Korean Air” компанийн нисэх онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн гэх асуудлаар мэдүүлэг өгөхөөр өчигдөр /2019.11.06/ БНСУ-д очиж Инчён хотын цагдаагийн газрын мөрдөн байцаах хэлтэст мэдүүлэг өгсөн юм. Тэгвэл Инчёны цагдаагийн газрын мөрдөн байцаах хэлтэс Д.Одбаяраас 11 цагийн турш мэдүүлэг авч, шөнийн 01:00 цагт гаргасан байна. Байцаалтын үеэр тус улсын цагдаагийн газраас хэргийг үргэлжлүүлэн шалгах …

  • 7 November

    Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: 8-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 9-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна. 2019 оны 11 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруунаас, …

  • 7 November

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихэcнэ

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны арваннэгдүгээр сарын 07. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын адаг хөх нохой сарын Билгийн тооллын 10. Бархасвадь гараг. Шувуун хушуут одтой, таван шар мэнгэтэй шар бич өдөр. Барилдлага: Хүчин төгсөхШүтэн барилдлага: СэрэхүйСуудал: Ус Өдрийн наран 7 цаг 45 минутад мандан, 17 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд …

  • 6 November

    Э.Тэмүүлэн:”Тэнгис” кинотеатрын хойд талд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна

    Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас нийслэлийн хэмжээнд энэ онд хийгдэж буй болон ирэх онд хийхээр төлөвлөсөн тохижилт, ногоон байгууламжийн талаар Хот төлөвлөлтийн хэлтсийн архитектор Э.Тэмүүлэн, Б.Батцолмон нар өнөөдөр мэдээлэл хийлээ. “Өнгөрсөн онд 340 гаруй га талбайд томоохон цэцэрлэгт хүрээлэн энэ онд 66 га цэцэрлэгт хүрээлэн нэмж хийгдэхээр төлөвлөгдсөн. Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн нутагт байрлах Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд томоохон хэмжээний спорт талбай …

  • 6 November

    “Хүүхэд бүрд цэвэр ус” төслийг дэмжин хамтран ажиллах гэрээ байгууллаа

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам Мобиком Корпорациас санаачилсан “Хүүхэд бүрд цэвэр ус” төслийг дэмжин хамтран ажиллахаар гэрээ байгууллаа. Гэрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Мобиком Корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада нар гарын үсэг зурлаа. Монгол Улсад 600.000 гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаагийн 46 хувь нь цэвэр усны хангамжгүй нөхцөлд сурч боловсорч байна. Бохир гар, шаардлага хангаагүй ундны ус …

  • 6 November

    Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Ерөнхийлөгчийн саналыг дэмжив

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2019.11.06) хуралдаанаар зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн  саналыг хэлэлцэж дэмжив. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх …

  • 6 November

    Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайд М.Такаоко нутаг буцна

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Такаока-г  эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан 11 дүгээр сарын 5-ны өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав. Элчин сайд М.Такаока манай улсад ажиллах хугацаандаа Монгол Улс, Япон Улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч, дээд, өндөр түвшний айлчлалыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж, хүч чармайлт тавьж ажилласанд Сайд Д.Цогтбаатар талархал илэрхийлж, цаашдын ажилд …

  • 6 November

    “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болно

    Гадаадад сургууль төгссөн залуучуудыг эх орондоо хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготойгоор “Карьер Экспо-2019” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулах гэж байна. Тус хөдөлмөрийн яармаг үзэсгэлэнг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Хөдөлөмөр эрхлэлтийн газар, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” хамтран зохион байгуулах бөгөөд  өнөөдөр нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэлийн мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Өнгөрөгч онд зохиогдсон “Эх орондоо хөдөлмөр …

  • 6 November

    Ч.Хүрэлбаатар: Үндсэн хуулийг зөрчсөн шийдвэрийг ҮХЦ гаргасан

    Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ цуцлах шийдвэр гаргасан. Уг асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр /2019.11.05/ байр сууриа илэрхийллээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн шийдвэрийг Үндсэн Хуулийн Цэц гаргасан. Үндсэн хуульд газрын хөрсөн доорх байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн өмч байна гэж заасан байдаг. Үүнийг дэлхийн аль ч оронд АМНАТ-ийг авдаг. Цэцээс …

  • 6 November

    УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Хятадын Олон улсын Импортын Экспо”-д оролцлоо

    БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай Хотын Ардын засгийн газар хамтран хоёр дахь удаагийн “Хятадын Олон улсын Импортын Экспо”-г 2019 оны 11 дүгээр сарын 5-20-ны өдрүүдэд  Шанхай хотноо зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд энэ жил нийт 67 улс орны 3893 аж ахуйн нэгжүүд оролцохоор Шанхай хотод ирсэн бөгөөд  Монгол Улсыг төлөөлөн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Энэхүү “Экспо”-гийн үеэр “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын үзэл санааны …

  • 6 November

    Л.Оюун-Эрдэнэ: ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, “МИАТ”-ын С.Баатарцогт нар мөрийтэй тоглосон нь тогтоогдсон

    Засгийн Газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.11.06/ боллоо. Тус хуралдаанаар мөрийтэй тоглоом тоглосон Гаалийн Ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, “МИАТ” ХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт нарыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.Дээрх шийдвэрийг Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ дөнгөж сая танилцууллаа. Тэрбээр “Бидэнд арав гаруй мэдээлэл ирсэн. Хоёр нь бодитой мэдээлэл болох нь тогтоогдсон. Монгол Улсын Засгийн …

  • 6 November

    Томуу, томуу төст өвчний тохиолдол дөрвөн хувийг эзэлж байна

    Нийслэлийн хэмжээнд арваннэгдүгээр сарын 04-ний байдлаар, амбулаторийн 88.632 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3501 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.0 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дундаж түвшнээс 0.3 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 0.4 хувиар тус, тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт өвчлөгсдийн 41.1 хувийг 0-1 нас, 29.7 хувийг 2-4, 15.9 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа …

  • 6 November

    Хотын Захирагч С.Амарсайхан Багахангай дүүргийн иргэд төлөөлөгчидтэй уулзаж, санал солилцлоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд Багахангай дүүргийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтын эхэнд хотын Захирагч С.Амарсайхан улс нийслэлийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа зарим бүтээн байгуулалтын ажлын явцын талаар товч мэдээлэл өгөөд иргэд оршин суугчдын ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн шат дараатай ажлууд хэрэгжүүлж байгааг дурьдлаа. “Төр …

  • 6 November

    “Юнивишн” интернетийн хурдаа нэмсэн нь үнэн үү

    Монголд анх удаа IPTV, интернэт, суурин утсыг хослуулан гурвалсан үйлчилгээг нэвтрүүлж, хэрэглэгчдийн анхаарлыг татсан “Юнивишн” компани интернетийн хурдаа 10 дахин нэмсэн тухай мэдээлэл өчигдрөөс эхлэн цацаад байгаа билээ. Харин хэрэглэгчдийн хувьд энэ талаар үнэн эсэхэд эргэлзсэн тухай тайлбарыг сошиал орчинд илэрхийлээд байгаа юм. Харин энэ талаарх мэдээллийг баталгаажуулахаар Юнивишн компанийн лавлах руу холбогдон тодрууллаа. -Сайн байна уу, танай компани интернетийн …