Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайд М.Такаоко нутаг буцна

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Такаока-г  эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан 11 дүгээр сарын 5-ны өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав.

Элчин сайд М.Такаока манай улсад ажиллах хугацаандаа Монгол Улс, Япон Улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч, дээд, өндөр түвшний айлчлалыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж, хүч чармайлт тавьж ажилласанд Сайд Д.Цогтбаатар талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Элчин сайд М.Такаока Монгол Улсад ажиллах хугацаанд нь Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам болон холбогдох байгууллага,  газруудын зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирсэнд талархаж, хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх чиглэлээр цаашид ч өөрийн хувь нэмрийг оруулахаа илэрхийлэв гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …