Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Алтай, Хангайн уулархаг нутгуудаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч халтиргаа гулгаа үүссэн байгааг анхааруулж байна. 2019 оны 11 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Хангайн уулархаг нутаг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, …
Monthly Archives: November 2019
November, 2019
-
9 November
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2019 оны арваннэгдүгээр сарын 09. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын адаг хөх нохой сарын Билгийн тооллын 12. Санчир гараг. Могойг хүлэгч одтой, дөрвөн ногоон мэнгэтэй цагаан нохой өдөр. Барилдлага: ИдэрШүтэн барилдлага: АвахуйСуудал: Мод Өдрийн наран 7 цаг 48 минутад мандан, 17 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд …
-
8 November
Ерөнхийлөгч Х.Баттулгад “Токио олимп” сангийн цомыг гардууллаа
2020 оны зуны олимп, паралимпын наадамд бэлтгэх Үндэсний хорооны тогтоолоор үндэсний шигшээ багийн тамирчдыг дэмжих, бэлтгэл сургуулилтыг чанартай явуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Токио олимп” сан байгуулагдан ажиллаж байна. Тус сангийн цомыг уламжлал ёсоор 21 аймаг, 9 дүүргийн Засаг даргад гардуулан, орон даяар аялуулж байсан бол энэ жил анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргад гардуулахаар болсон …
-
8 November
“Эрүүл зүрх- Эрүүл Монгол” хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ОНОМ САН RESOLVE TO SAVE LIVES AWARDS ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДЛАА “Монгол улсын нийт нас баралтын 33% нь зүрх судасны өвчнөөс үүдэлтэй бөгөөд зүрхний шигдээс, тархинд цус харвалттай холбоотой эдгээр нас баралтын дийлэнхи нь цусны даралт ихсэлтээс шалтгаалж байна. 100.000 хүн амд ноогдох тархинд цус харвалтын шалтгаант нас баралтаар манай улс дэлхийд тэргүүлж байгаа төдийгүй энэ үзүүлэлт нь дэлхийн дунджаас …
-
8 November
Арваннэгдүгээр сарын 11-ний өдрийг “Үлгэрч ээж, аавуудын өдөр” болгох уриалга гаргалаа
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас залуу гэр бүлүүдийг зохистой цахим хэрэглээтэй болгох, хүүхдээ зөв хүмүүжүүлэх орчинг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 894.496 өрхүүд үдэш бүр хүүхдүүддээ үлгэр ярьж өгөхийг уриалж, 2019 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийг “ҮЛГЭРЧ ЭЭЖ, ААВУУДЫН ӨДӨР” болгох уриалга гаргаж байна. Үлгэрч ээж, аавуудын өдрөөр …
-
8 November
Агаар, орчны бохирдлыг бууруулахад метрополь хотуудтай харилцан туршлага солилцоно
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан дэлхийн хотуудын агаарын чанарын ажиглагч /GUAPO/ байгууллагын захирал Элса Мартаяныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлин болон НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Х.Галымбек нар байлцав. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан хатагтай Элса Мартаяныг хүрэлцэн ирсэнд …
-
8 November
Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа“Токио 2020” олимпийн наадмын эрхээ авлаа
Катар улсын Доха хотод энэ сарын 6-нд эхэлсэн буудлагын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн монголчуудын хувьд тун сайхан амжилттай өрнөж байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд Оюунбатын Есүгэн “Токио 2020” олимпын эрх авсан бол энэ удаад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 25 метрийн спорт гар бууны төрөлд 587 оноогоор олимпын эрхээ авлаа. О.Гүндэгмаа …
-
8 November
Ц.Нямдорж:Д.Одбаярын буруу ч бай Монгол Улс иргэнээ хамгаалах ёстой
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр аравдугаар сарын 31-ний өдөр БНСУ-ын онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн буюу бэлгийн халдлага үйлдсэн хэргээр тус улсын цагдаад саатуулагдсан талаар өмнө нь бид мэдээлсэн. Тэгвэл энэ сарын 6-ны өдөр Д.Одбаяр БНСУ-д очиж Инчён хотын цагдаагийн газрын мөрдөн байцаах хэлтэст мэдүүлэг өгсөн юм. Инчён хотын цагдаагийн газраас хэргийг үргэлжлүүлэн шалгах шаардлагатай гэж үзэн түүнд хилийн …
-
8 November
Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн түүхт 95 жилийн ой тохиож байна
НЭМГ-ын харьяа Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв үүсэн байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баярын хурал өнөөдөр боллоо. Тус арга хэмжээнд ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Налайх дүүргийн Засаг дарга Р.Раднаабазар, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал болон бусад зочид төлөөлөгчид, тус эмнэлгийн үе үеийн ахмадууд, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцсон юм. Монгол Улсын эрүүл …
-
8 November
Зарим улсад суух Элчин сайд нарыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөв
Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.11.08) нэгдсэн хуралдаан 10 цаг 24 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, хэлэлцэх асуудлаа тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Зарим улсад суугаа Элчин сайдыг эгүүлэн татах, томилох талаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал танилцуулсан юм. Монгол Улсын …
-
8 November
Монголбанкны ерөнхийлөгч, СЗХ-ны даргыг чөлөөлөх асуудлыг тав хоног хойшлууллаа
Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.11.08) нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал тусгагдсан. Эдгээр асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Монгол Улс “саарал жагсаалтад” орсонтой холбоотой асуудлыг ирэх долоо хоногт Эдийн засгийн байнгын хороо хаалттай горимоор авч хэлэлцэхээр болсон учраас Санхүүгийн зохицуулах хорооны дарга, …
-
8 November
Иргэдийн эрүүл, ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах стандартын хэрэгжилтийг үнэлэх санал асуулга эхэллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар “Нэг хот-Нэг стандарт” Нийслэлийн анхдугаар зөвлөгөөн зохион байгуулагдах гэж байна. Зөвлөгөөнөөр иргэдийн амьдрах орчны эрүүл, аюулгүй байдлыг хангах зорилгоор хотын стандарт шаардлагыг мөрдүүлэх болон нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатай бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцож, цаашид ажил сайжруулахтай холбоотой зөвлөмж гаргах юм. Тус зөвлөгөөний хүрээнд иргэдийн эрүүл, ая тухтай ажиллаж амьдрах нөхцөлийг …
-
8 November
Хэнтий аймгийн Чингис хот Төрийн соёрхолт Р.Чойномын цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо
Хэнтийн аймгийн Чингис хот төрийн соёрхолт, яруу найрагч Ренчингийн Чойномын нэрэмжит гэрэлт цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо. Хэрлэн сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор тус цэцэрлэгт хүрээлэнг яруу найрагч Р.Чойномын нэрэмжит болгожээ. Мөн “Хэрлэнгийн цэнхэр алс” төрийн бус байгууллагаас яруу найрагчийн уран бүтээлийг мөнхөлсөн гантиг чулуун хөшөөг байрлуулж байсан бол 2018 онд сумын Засаг даргын санаачилгаар тохижилт гэрэлтүүлгийг хийж, 2019 онд “Бугатай” цэцэрлэгт хүрээлэнтэй …
-
8 November
“Хотын соёлд манлайлцгаая” оюутны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд төслийн уралдаан зарлагдлаа
Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгагдсан Оюутан залуучуудын дунд хотын соёл түгээн дэлгэрүүлэх сургалт, нөлөөллийн Хөтөлбөрийн хүрээнд зохиогдож буй “Хотын соёлд манлайлцгаая” оюутны хөгжлийн хөтөлбөрийн шилдэг 80 оролцогчдын дунд хотын соёлыг олон нийтэд сурталчлах, таниулах зорилго бүхий төслийн уралдааныг зарласан бөгөөд хөтөлбөрт оролцогч оюутнууд нь нийгэмд соёлыг түгээх, эерэг өөрчлөлт, зөв хандлага бүхий соёлжсон, хотод амьдрах …
-
8 November
АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортолж, хөрөнгө оруулалт татах боломжийг 30 аж ахуйн нэгжид олгоно
Монгол брэнд холбоо ТББ, АНУ-н Вашингтон ДС хот дахь Ази, Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран “АНУ-ын зах зээлд экспорт хийх боломж” төсөл хөтөлбөрийг Монголын уул уурхайн бус салбарын үйлдвэрлэгч компани болон аж ахуйн нэгжүүдийн дунд хэрэгжүүлэхээр боллоо. Төсөл хөтөлбөрийн хүрээнд арваннэгдүгээр сарын 18-24-ний өдрүүдэд Ази, Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимийн худалдааны экспертүүд урилгаар манай улсад хүрэлцэн ирж, АНУ-ын зах …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл