Monthly Archives: November 2019

November, 2019

  • 12 November

    Улиастайгаас Загастайн даваа чиглэлийн замыг түр хаажээ

    Ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтрэх тул халтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдахыг цаг уурын байгууллагаас иргэдэд онцгойлон сэрэмжлүүлж буй. Мөн Завхан аймагт цас ихээр орж, зам даваа хаагдаж, орон нутгийн замаар зорчих боломжгүй болжээ. Тиймээс тус аймаг дахь цагдаагийн газрын даргын А/56 дугаар тушаалаар Улиастай сумын нутаг дэвсгэрээс Загастайн даваа хүртэлх замын нөхцөл байдал сайжрах хүртэл түр хугацаагаар …

  • 12 November

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны арваннэгдүгээр сарын 12. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын адаг хөх нохой сарын Билгийн тооллын 15. Ангараг гараг.  Гоё хүүхэн одтой, есөн улаан мэнгэтэй харагчин үхэр өдөр. Барилдлага: Арвидах  Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүйСуудал: Шороо Өдрийн наран 7 цаг 53 минутад мандан, 17 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг …

  • 12 November

    Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:  Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар, өнгөрсөн хоногт баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрснээс халтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдаж байгааг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 11 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас, зүүн аймгуудын ихэнх нутгаар …

  • 11 November

    Их хэмжээний хүнсний бүтээгдэхүүн хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завджээ

    Энэ сарын 09-ны өдөр иргэн Ж нь БНХАУ-аас 120 кг сам хорхойн мах, 2770 кг загасны мах, 240 кг пүнтүүз, 144 кг шар буурцагны мах гэх бүтээгдэхүүнийг хууль зөрчин Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхээр завдсаныг Хилийн мэргэжлийн хяналтын албанаас илрүүлэн саатууллаа. Эдгээр бүтээгдэхүүн гарал үүслийн гэрчилгээгүй, холбогдох бичиг баримтын бүрдэлгүй байжээ.

  • 11 November

    Шанхайд Монгол Улсын ерөнхий Консулын газар нээгдлээ

    Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газрын нээлтийн ажиллагаа 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр боллоо. Уг ёслолын арга хэмжээнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Жөү Ли Мин болон Шанхай хотод суугаа Люксембургийн Ерөнхий консул бөгөөд Шанхай хот дах консулын газруудын ахлагч буюу дуэн Люк Декер …

  • 11 November

    Дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай барих ажил эрчимтэй хэрэгжиж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы гаргасан дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай барих шийдвэрийн хүрээнд Налайх дүүргийн “Голомт” болон “Эрдмийн оргил” цогцолбор сургуулиуд хөлбөмбөгийн талбайтай болж байна. Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр /2019.11.09/ Хотын Захирагч С.Амарсайхан тус дүүрэгт ажиллаж, сургуулиудын хөлбөмбөгийн талбайн ажлын явцыг шалгав. Хөлбөмбөгийн талбайн ажил наймдугаар сарын 30-ны өдөр эхэлж, өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 98 хувьтай хийгдэж …

  • 11 November

    Ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

    Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Баделхан, Д.Дамба-Очир, Б.Дэлгэрсайхан нар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулснаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2011 онд батлагдсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж үзэхэд нийт 188 заалтаас 80 заалт нь хэрэгжиж байгаа, 108 заалтын 40 …

  • 11 November

    Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн материалыг 11-р сарын 15-ны өдрийг дуустал хүлээн авна

    Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнууд болон коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдаас шалгаруулан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг” олгоно. Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолоор баталсан “Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт буюу Төрийн ордны …

  • 11 November

    Улаанбаатар-Истанбулын шууд нислэгийг 2020 оны нэгдүгээр сарын эхнээс эхлүүлэх гэж буйгаа мэдэгдэв

    Туркийн үндэсний агаарын тээвэрлэгч болох “Turkish Аirlines” компанийн ерөнхий захирал Билал Экши, Элчин сайд Р.Болд нар 11 дүгээр сарын 7-нд  уулзаж хамтын ажиллагааны цаашдын төлөвийн талаар санал солилцов. Уулзалтын үеэр Б.Экшигийн зүгээс хоёр улсын иргэний нисэхийн байгууллагууд Истанбул-Улаанбаатарын хооронд хийж буй нислэгийг замдаа буулгүйгээр шууд нисч байхаар тохиролцсоныг хэрэгжүүлэхээр ажиллаж буйгаа мэдээлсэн юм. Хэдийгээр шууд нислэгийг 2020 оны 3 дугаар …

  • 11 November

    Монгол, Украин улсын иргэд харилцан визгүй зорчино

    Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Украин улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т 2019 оны  арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Варшав хотноо Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн тус улсад суугаа Элчин сайд Н.Батаа, Украин улсын Засгийн газрыг төлөөлөн Украин улсаас БНПУ-д суугаа Элчин сайд А.Дещиця нар гарын үсэг зурлаа. Хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ, албан ёсны уулзалт …

  • 11 November

    “Сүүн замын сахиул” уран сайхны кино Казахстаны кино театруудад нээлтээ хийнэ

    Titans Pictures-ийн анхны уран бүтээл “Сүүн замын сахиул” адал явдалт уран сайхны кино “Хранители” нэрээр Казахстаны кино театруудад энэ сарын 28-нд нээлтээ хийх гэж байна. Уг киноны гол дүрд бидний сайн мэдэх Рэкетир киноны Саяны дүрийг бүтээн, кино урлагт өөрийгөө тамгалсан Казахстан улсын алдарт жүжигчин Саят Исембаев тогложээ. Бусад голлох дүрүүдийг жүжигчин С.Ариунбямба, С.Болд-Эрдэнэ, А.Баттүшиг, Ц.Төмөрхуяг зэрэг жүжигчид бүтээсэн байна. …

  • 11 November

    “Фауст”жүжиг дахин тайзнаа тавигдана

    Оросын театр урлагийн сургуулийг найруулагчийн мэргэжлээр дүүргэж ирээд буй залуу найруулагч Мягмарнарангийн Батболдын зориглон барьж авсан алдарт “Фауст” жүжиг өнгөрсөн жил Монголын урлагийн ертөнцөд шуугиан тарьсан билээ. Тэгвэл энэ удаа үзэгчдийн хүсэлтээр энэ сарын 16, 17-ны өдрүүдэд “Фауст” жүжгийг өнөөгийн дэлхийн дахины театрын хөгжлийн түвшинд, орчин үеийн хэлбэр шийдлээр, техник технологийн ололт амжилтыг ашиглан пост драм хэлбэрээр үзэгч та бүхэнд хүргэх гэж байна …

  • 11 November

    24 байршилд газрыг орон сууцаар солих төсөл хэрэгжүүлнэ

    Нийслэлийн Орон сууцны корпораци компаниас газрыг орон сууцаар солих төсөл хэрэгжүүлэх болсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар, НОСК-ийн дэд захирал С.Дорждэрэм, НОСК-ийн Захиргаа санхүү, хуулийн хэлтсийн дарга П.Анхбаяр нар хийв. Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулан баталгаажуулах төслийн 19 байршил, нийслэлийн таван дэд төв нийт 24 байршилд 1216 га газрын 20477 нэгж талбарт …

  • 11 November

    Бодибилдинг Фитнессийн ДАШТ-ээс Н.Ануужин, Б.Хэрлэн, Д.Энхбилэг, Б.Хүсэлтүвшин нар алтан медаль хүртлээ

    Бодибилдинг Фитнессийн спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай баг тамирчид дөрвөн алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртжээ. Энэ сарын 8-10-ны өдрүүдэд БНСУ-ын Чэжүд болсон ДАШТ-нд нийт 37 орны 318 тамирчин оролцжээ. Манай улсаас 16 тамирчин, 2 ОУ-н шүүгч, 2 албаны хүний бүрэлдэхүүнтэй баг оролцжээ. АЛТАН МЕДАЛЬ хүртсэн тамирчид: Б.Хэрлэн /Бодибилдингийн 21 нас хүртэл залуучууд +75 кг/ Д.Энхбилэг /Эмэгтэй модель …

  • 11 November

    Г.Нэргүй: Угаарын хийтэй холбоотой дуудлага харьцангуй багассан

    Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн, хүнд хэлбэрээр хордсон гэх 12 өрхийн 35 иргэн хандаж, эмнэлгийн тусламж …