Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа“Токио 2020” олимпийн наадмын эрхээ авлаа

Катар улсын Доха хотод энэ сарын 6-нд эхэлсэн буудлагын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн монголчуудын хувьд тун сайхан амжилттай өрнөж байна.

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд Оюунбатын Есүгэн “Токио 2020” олимпын эрх авсан бол энэ удаад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 25 метрийн спорт гар бууны төрөлд 587 оноогоор олимпын эрхээ авлаа.

О.Гүндэгмаа 1996-2016 онд тасралтгүй олимпод оролцож байгаа бөгөөд долоон олимпод оролцох Монголын цорын ганц тамирчин болж байгаа юм.

Санал болгох мэдээ

Эрдэнэтийн 24500 иргэдийн хувьцаа орсон “Зэс эрдэнийн хувь” компанийг ЛУЙВАРДСАН түүх №1…

ХУУЛЬ ШҮҮХИЙНХЭН ХУУДУУТАЙ ГЭВ Хууль шүүхийн байгууллага хуудуутай ажиллаж байгаа тухай, илчлэгдсэн хэргүүдийг шалгахгүй, яллахгүй …