Э.Тэмүүлэн:”Тэнгис” кинотеатрын хойд талд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас нийслэлийн хэмжээнд энэ онд хийгдэж буй болон ирэх онд хийхээр төлөвлөсөн тохижилт, ногоон байгууламжийн талаар Хот төлөвлөлтийн хэлтсийн архитектор Э.Тэмүүлэн, Б.Батцолмон нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Өнгөрсөн онд 340 гаруй га талбайд томоохон цэцэрлэгт хүрээлэн энэ онд 66 га цэцэрлэгт хүрээлэн нэмж хийгдэхээр төлөвлөгдсөн. Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн нутагт байрлах Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд томоохон хэмжээний спорт талбай байгуулах ажил эхлээд явж байна. Мөн барилгажаагүй удсан “Тэнгис” кино театрын хойд талын газрыг нийслэлийн Засаг даргын захирамжаар чөлөөлж бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил хийгдэж байна” хэмээн нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн архитектор Э.Тэмүүлэн ярилаа.

Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас ирэх онд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах таван бүтээлч ажлыг санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, Дамбадаржаа болон Чингэлтэй хайрханд уулын дугуйн болон явган аялал, ногоон байгууламж бүхий аяллын цогцолбор байгуулах аж. Мөн Сэлбэ гол, Дамбын булаг орчмын тохижилт аялал зугаалгын төв, Дарь-Эхэд цэцэрлэгт хүрээлэн соёл, спортын цогцолбор байгуулахаар төлөвлөжээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …