Yearly Archives: 2019

December, 2019

  • 12 December

    Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа

    Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.12.12) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар эхлээд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр …

  • 12 December

    А.Ундраа: Монгол Улс Үндэсний номын баярын өдөртэй болно

    Монгол Улсын Их Хурлын гишүүн А.Ундраагийн санаачилгаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр (2019.12.12) Төрийн ордонд зохион байгууллаа. Хууль тогтоомжийн тухай хуулийн 9.5. “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах явцад холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллага, шинжээч, эрдэмтэн, иргэн, хуулийн этгээдээс санал авч, төсөл боловсруулахад харгалзан үзнэ” гэж …

  • 12 December

    Хотын Захирагч сайжруулсан түлшний борлуулалт, түгээлтийн үйл ажиллагааг биечлэн шалгалаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн шөнө /22:00-01:30 цагийн хооронд/ холбогдох албаны хүмүүсийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд байрлах сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг болон дундын хангамжийн баазуудын үйл ажиллагааг шалгаж ажиллалаа. Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийн борлуулагч Т.Энхтайван “Өнөөдөр 70 тонн сайжруулсан шахмал түлш буусан. Эхний 35 тонн түлш зарагдаж дууссан. Нэмэлтээр 25 тонн түлш …

  • 12 December

    Утаа мэдрэгчийг арванхоёрдугаар сард багтаан 167 мянган өрхөд үнэгүй олгоно

    Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шижир-Оргил, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн О.Алтангэрэл нар мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд галлагааны улирал ид эхэлсэн аравдугаар сартай харьцуулахад угаарын дуудлага эрс багассан байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд угаарын хийнд хордсон байж болзошгүй …

  • 12 December

    Борлуулалтын цэгүүдийг яаралтай түлшээр хангахаар нэмэлт тээвэрлэлт гарсан гэв

    Нийслэлийн онцгой комиссын 15 дугаар хурал өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн сайжруулсан түлшний тээвэрлэлт, борлуулалтын цэгүүдийн нөөцийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд “Сайн” картын бүртгэлжүүлэлт 96.1 хувьтай байна. Дүүрэг хороодын Засаг дарга нар хуваарь гаргаж “Сайн” картны хэрэглээнд хяналт тавьж ажиллаж …

  • 12 December

    М.Ганбаатар: 24 цагаар ажиллах 50 борлуулалтын цэг нэмэх бэлтгэл ажлыг хийж дууслаа

    Сайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалт, нөөцлөлт, үйлдвэрлэлийн үйл явцын талаар өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар, Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа, инженер Ж.Батбилэг нар мэдээлэл хийлээ. “ Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Өндөржүүлсэн бэлэн байдлын горимд үйлдвэр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар үйлдвэр есөн шугамаар өдөрт 2400-2500 тонн түлш үйлдвэрлэж байгаа. Түлшний түүхий эд болон бусад шаардлагатай материалуудын хүрэлцээ …

  • 12 December

    “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдлээ

    Бүгд Найрамдах Колумби Улсын Богота хотноо 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ЮНЕСКО-ийн Соёлын Биет Бус Өвийг Хамгаалах Конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 14 дүгээр хурлаар “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэх асуудлыг хэлэлцэн баталлаа. Энэхүү хуралд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид …

  • 12 December

    Хотын захирагч С.Амарсайхан авто зам ашигласны төлбөрийг эргэн харж хуулийн хүрээнд шийдвэрлэхээ илэрхийллээ

    Авто зам ашигласны төлбөрийг  нэмэхийг эсэргүүцсэн жагсагчдын төлөөлөл болох Автомашинтай хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Цэгмэд, Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар нарын хүмүүсийг Хотын захирагч  С.Амарсайхан хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд жагсагчид авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Хотын захирагч С.Амарсайхан  “Монгол Улсын Ерөнхий сайд, миний дээд шатны  удирдлагаас  надад өгсөн чиглэл, зөвлөмжийн асуудалд хүндэтгэлтэй …

  • 12 December

    Дуучин А.Нарандулам “Бор борын бялзуухай” дууг шинэчлэн дуулжээ

     “Зун” продакшны дуучин А.Нарандулам өнгөрсөн намар DJ Хөхжимийн хамт “Заян наваа” хэмээх Буриад ардын дууг шинэчлэн, найруулан дуулж олны хүртээл болгож чадсан. Тэгвэл энэ удаа  Монгол ардын уртын дуу  “Бор борын бялзуухай”-г шинэчлэн дуулжээ. Уртын дууг морин хууртай, их чанга дуулдаг гэсэн ойлголт түгээмэл бий. Харин дуучин А.Нарандулам “Бор борын бялзуухай” дууг яг л сонсож буй хүндээ зориулсан мэт намуухан, өнгө аясаар, бусдын сэтгэлд хүртэл дуулсан нь …

  • 12 December

    Д.Баярсайхан: Өмгөөллийн хууль бол процессын хууль байх ёстой

    Өмгөөллийн тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан асуудлаар Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D)., профессор Д.Баярсайхантай ярилцлаа. –Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хуулийн зорилго юу байсан, зорилгодоо хүрч үйлчилж, хэрэгжиж чадаж байна уу? -2008-2012 онд ажилласан УИХ-ын бүрэлдэхүүн Хуульчийн эрх зүйн байдлын тухай …

  • 12 December

    Түлш борлуулах цэгүүдийг яаралтай түлшээр хангахыг хотын Захирагч үүрэг болголоо

    Нийслэлийн онцгой комиссын 14 дүгээр хурал өчигдөр боллоо. Хуралдааны эхэнд хотын Захирагчийн өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд “Сайн” картын бүртгэлжүүлэлт 96.2 хувьтай байна. Дүүрэг хороодын Засаг дарга нар хуваарь гаргаж “Сайн” картны хэрэглээнд хяналт …

  • 12 December

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэрэмжит ШУТИС-ийн “Олон улсын эрдэм шинжилгээний хурлын их танхим” нээлтээ хийлээ

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэрэмжит ШУТИС-ийн “Олон улсын эрдэм шинжилгээний хурлын их танхим”-ийн нээлт өнөөдөр болж, Монголын шинжлэх ухааны салбар дахь түүхэн үйл явдлыг нэгээр нэмлээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтын ажиллагааныхаа хүрээнд бүрэн тохижуулсан тус хурлын танхим нь олон улсын хурлын танхимын стандартад бүрэн нийцсэн, орчин үеийн аудио, видео тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан төдийгүй олон улсын А зэрэглэлийн хуралдаануудыг зохион байгуулах …

  • 12 December

    Хорт хавдраар өвдсөн нэг ойтой Г.Хулан охинд туслах аянд нэгдэцгээе!

    Хүүхэд бол гэр бүлийн аз жаргал, эх орны ирээдүй. Өдөр өдөрт өсөн төлжиж, өнгө зүс орж яваа сэвлэг даахьтай нялх балчир үр хүүхдээ өхөөрдөн бахархадаггүй ээж аавууд гэж үгүй. Хиргүй тунгалаг сэтгэл, гуниггүй тормогор нүд шаналж, хайр хүрэм жижигхэн гар сульдаж, үргэлж асуун лавлан шулганах өхөөрдөм яриа цөөрч, хүүхэд хүндээр өвдөх шиг элэг эмтрэм зүйл үгүй. Нэг ой, есхөн сартай …

  • 12 December

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны арванхоёрдугаар сарын 12. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын Билгийн тооллын 15. Бархасвадь гараг. Гөрөөсөн толгой одтой, зургаан цагаан мэнгэтэй харагчин хонь өдөр. Барилдлага: Хотол чуулган Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй Суудал: Хий Өдрийн наран 8 цаг 31 минутад мандан, 17 цаг 00 минутад жаргана. Тухайн …

  • 12 December

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурч, нутгийн баруун хагаст хүйтний  эрч сулавтар байна. 2019 оны 12 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, …