Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн найм дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Буянт-Ухаа спорт цогцолборт эхэллээ. Уг тэмцээн нь Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа аж. Тэмцээнд 19 орны 139 тамирчин, 64 дасгалжуулагч, 46 шүүгч оролцож байна. Тэмцээний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оролцож үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотын оршин суугчдын …
Yearly Archives: 2019
June, 2019
-
20 June
Тим Коддингтонтой кино үйлдвэрлэлийн эрх зүйн орчны талаар санал солилцлоо
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр /2019.06.19/ Шинэ Зеландын кино найруулагч, продюсер Тим Коддингтоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны уран бүтээлчдийн хамтын ажиллагаа, кино үйлдвэрлэлийн эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт, зах зээлийн онцлогийн талаар санал солилцлоо. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар монголын кино урлагийн хөгжлийн талаар, УИХ-д “Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл”-ийг өргөн бариад байгааг товч танилцуулав. …
-
20 June
С.Амарсайхан: Эвлэрлийн гэрээг цаашид хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй
УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн А.Сүхбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон бусад албаныхан өчигдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Шувуун фабрик орчимд хайрга, дайрга олборлож буй компаниудын үйл ажиллагааг газар дээр нь очиж шалган, холбогдох арга хэмжээг авах болсноо мэдэгдлээ. ХУД-ийн 13 дугаар хорооны Засаг дарга А.Одбаяр “Өмнө нь 100 гаруй …
-
20 June
Г.Занданшатар: Шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглаж хөгжих боломж өргөн байна
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор өнөөдөр (2019.06.20) “Инновац ба хөрөнгө оруулалт” сэдэвт форумыг зохион байгуулагдана. Энэхүү арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэн АНУ-ын Стэнфордын их сургуулийн Олон улс судлалын Фримэн Спогли институтын ахлах судлаач, Волтер Шоренштейний нэрэмжит Ази Номхон далайн судлагааны төвийн захирал, доктор Жи Вуук Ши, Кисве Мобайл ХХК-ийн захирал, Белл Лабс-ийн хүндэт ерөнхийлөгч, Юри системийг үндэслэгч, …
-
20 June
Гоё хүүхэн одтой, нэг цагаан мэнгэтэй шар хулгана өдөр
Өнөөдөр аргын тооллын 2019 оны зургаадугаар сарын 20. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны дунд цагаан морь сарын 18. Бархасвадь гараг. Гоё хүүхэн одтой, нэг цагаан мэнгэтэй шар хулгана өдөр. Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Нэр өнгө Суудал: Гал Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд …
-
20 June
ЗӨВЛӨГӨӨ: Наршсан үед яах вэ?
Ойрын өдрүүдэд халуун байгаа тул иргэд наршихаас сэргийлэх нь чухал. Наршихаас хэрхэн сэргийлэх болон илрэх шинж тэмдэг, авах арга хэмжээний талаарх зөвлөгөөг хүргэе. Урьдчилан сэргийлэлт: Халуун нар төөнөж байгаа энэ үед наршихаас сэргийлэхдээ дараах арга хэмжээг авна. Даралт ихтэй, нас өндөр, хүүхэд багачууд, бие тааруухан, ядаргаа ихэссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижин өвчтэй хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийх Нарны малгай өмсөх, нарны …
-
20 June
Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан байна
06 дугаар сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 31-36 …
-
19 June
Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт”-ийг хохиролгүй болгохын тулд Ш.Батхүүгийн битүүмжилсэн эд хөрөнгийг борлуулах эсэхийг судалж байна
“Стандарт” банкинд “Эрдэнэт” үйлдвэрийн төлсөн гэх 40 сая ам.доллар замаасаа алга болсон уу, “Стандарт” банкинд өрөө төлсөн төлбөрийн баримт нь байгаа юу гэх асуудал сүүлийн үед яригдах болсон. Үүнтэй холбоотой баримт байгаа, ил болгоно хэмээн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ саяхан сэтгүүлчдэд ярилцлага өгсөн бөгөөд “40 сая ам.долларын өр, төлбөр холбогдох журмаараа шийдэгдсэн. Одоо гол нь “Эрдэнэт” үйлдвэрт хохирол учруулсан хүмүүсээс 40 сая …
-
19 June
Шатахууны үнэ буурчээ
Монгол Улсын Засгийн газар нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг 2019 оны нэгдүгээр сараас тэглэсэн. Тиймээс манай улс дэлхийн зах зээлийн үнийг дагахаас аргагүй болсон бөгөөд Засгийн газар үнэ зохицуулах боломжгүй гэсэн үг. Иймд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ буурвал дотоод зах зээл дэх үнэ буурах бөгөөд үнэ нэмэгдвэл дагаад өсөх нөхцөл бүрдсэн ч 100 төгрөгөөр нэмж 560 төгрөгөөр …
-
19 June
Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж гаргасан шийдвэрээ танилцууллаа. Тус хороо бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Уг шийдвэр нь инфляцийг зорилтот түвшний орчимд тогтворжуулах, макро эдийн засгийн болон санхүүгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалах зорилттой нийцэж буйг онцоллоо. Энэ талаар Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Макро эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, гадаад дотоод орчны тодорхой бус байдал, эрсдлийг харгалзан үзээд Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг энэ …
-
19 June
Үерийн улмаас эвдэрсэн Арвайхээр, Мандалговь чиглэлийн замыг Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөр засна
Засгийн газраас өнөөдөр /2019.06.19/ гаргасан шийдвэрүүдийг хүргэж байна. Аадар борооны улмаас их хэмжээгээр эвдэрсэн Улаанбаатар-Мандалговь, Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн зам, замын байгууламжийг засахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх, зам засварын ажлаа шуурхай зохион байгуулахыг сайд Б.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар нарт даалгав. “Говийн бүсийн уул уурхайн төслүүдэд үйлдвэрийн технологийн ус нийлүүлэх төсөл”-ийн концессын гэрээг “Морьтимпэкс” ХХК-тай байгуулахыг зөвшөөрөв. Төрөөс …
-
19 June
Ц.Мичидмаа: Ардын жүжигчин П. Цэрэндагва ахын хэлсэн үгнээс надад маш их хариуцлага хүлээлгэж байгааг мэдэрсэн
“Өглөөний зочин” булангийнхаа ээлжит зочноор жүжигчин Цацралтын Мичидмааг урьж ярилцлаа. Тэрбээр өнгөрөгч 2018 онд Монголын үндэсний кино академиас зохион байгуулсан “Академи авардс” наадмын Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг “Аз жаргал” киноны Азаагийн дүрээр хүртсэн билээ. Авьяаслаг охин маань “Зүрхэнд дуссан нулимс” “Том дөрвөн толгой”,“Том зургаан толгой”, “Он цагийн эрэлчид” олон ангит кино, “Үзэсгэлэнт 12 сар”, “Хөхөөний үүр” “Аз жаргал”, “Үлгэрийн …
-
19 June
Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан машин техник зэргийг улсын орлого болгоно
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар осол гэмтлээс урьдчилан сэргийлэх асуудлын хүрээнд тогтоол гаргалаа.Хяналт шалгалт хийсний үндсэн дээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, цуцлах талаар Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гаргасан санал, дүгнэлтийг хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлэж байхыг сайд Н.Цэрэнбат, Д.Сумъяабазар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов. Өнгөрсөн онд 122 тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар яам, агентлаг, Засаг дарга нарт улсын …
-
19 June
Үе үеийн бага дарга нарын “Дурсамж уулзалт” болно
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдах төрийн цэргийн байгууллагуудад алба хаасан үе үеийн жагсаалын дарга, бага дарга нарын “Дурсамж уулзалт” энэ сарын 21-ний өдөр болно. Уг арга хэмжээний талаар нийслэлийн Цэргийн штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Анх удаагаа болох гэж буй уг арга хэмжээг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн …
-
19 June
Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт ирэх сарын 1-нд эхэлнэ
Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын 10 хоногийг дагуу ирэх долдугаар сарны 1-10-нд улсын хэмжээнд зохион байгуулна.21 аймгийн Эрүүл мэндийн газар, 9 дүүргийн эрүүл мэндийн төвуудэд 32400 хүн тун вакциныг хүргүүлээд байна. Дархлаажуулалтад заавал харагдах шаардлагатай иргэд харьяа аймаг, сум, дүүргийн Эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандан, хамрагдах юм. Дархлаажуулалтад: Тарваган тахлын цэвэр өсгөвөр, халдвартай, халдварын сэжигтэй материал болон туршилтын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл