Yearly Archives: 2019

July, 2019

  • 9 July

    Хоёр шүүгчийг суллаж, хилийн хориг тогтоожээ

    Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид яллагдагч Э.Халиунбаяр, Б.Цолмонбаатар нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгуулахаар тэдний өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг 2019 оны долоодугаар сарын 8-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ. Тус шүүхийн 2019 оны долоодугаар сарын 4-ний өдрийн №239-я, 240-я дугаартай шүүгчийн захирамжаар “яллагдагч Э.Халиунбаяр Б.Цолмонбаатар нарт  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон …

  • 9 July

    Наадмын тасалбарыг өнөөдөр 19:30 цагаас цахимаар захиалах боломжтой

    Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдөр НҮНТ-ийн Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил зэрэг 4 төвөөр “ХУР” Төрийн мэдээлэл солилцооны систем ашиглан хурууны хээгээр таниулан борлуулж байна. Ингэхдээ нэг хүнд 2-оос илүүг олгохгүй бөгөөд олон тооны тасалбар авч дамлан худалдахыг хязгаарлах, цахимаар тасалбар авсан иргэд биечлэн очиж дахин тасалбар авах боломжгүй байхаар цахим зохицуулалт хийжээ. Наадмын тасалбарын цахим захиалга Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн …

  • 9 July

    Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүний дараа 18 чиглэлд үнэгүй автобус үйлчилнэ

    Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүд долоодугаар сарын 11, 12-нд 21:00 цагт Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна.Цэнгүүний дараа иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ хүргэх төлөвлөлтийг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас хийгээд байна. Үүнд: Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүний үйл ажиллагаа өндөрлөхөд …

  • 9 July

    Бөө мөргөлийн соёлын төв үүд хаалгаа нээлээ

    Монгол наадам бол үндэсний соёл уламжлалаа хүндэтгэх, түүнийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн олон нийтийн баяр цэнгэл байдаг.  Монголчуудын дунд эртнээс нааш уламжлан ирсэн соёл шүтлэгийн хэлбэр бол бөө мөргөл юм. Хэдийгээр  монголчууд бидний олонхи нь буддын шашинг шүтдэг ч гэлээ бөө мөргөлийн шүтлэг  Монголчууд бидний дунд байсаар байна. Тэгвэл  өмнө нь Үлэг гүрвэлийн музейд “Балар эртний цадиг” монгол бөөгийн үзэсгэлэнг санаачлан …

  • 9 July

    Улаанбаатарт өдөртөө 28-30 хэм дулаан байна

    Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар дуу цахилгаантай бороо орно. 2019 оны 07 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн аадар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар …

  • 9 July

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны долоодугаар сарын 09. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны адаг цагаагчин хонь сарын 7.  Ангараг гараг. Тугчин одтой, есөн улаан мэнгэтэй, улаагчин хонь өдөр. Барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Мунхрахуй Суудал: Огторгуй Өдрийн наран 5 цаг 06 минутад мандан, 20 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд …

  • 8 July

    Цагдаагийн хурандаа Т.Баатар цэргийн гавьяаны одонгоор шагнагдлаа 

    Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарим алба хаагч нарыг төрийн дээд одон медалиар шагнасныг Хууль зүй, Дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдорж гардуулан өглөө. Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар Цэргийн гавьяаны одонгоор шагнагдлаа.  Цагдаагийн хурандаа Т.Баатар нь цагдаагийн байгууллагад эрүүгийн  цагдаагаас эхлээд, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст эрүүгийн …

  • 8 July

    Б. Эрдэнэхүүд улсын начин цол олгов

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын начин цол олгох тухай зарлиг гаргаж, Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Болдын Эрдэнэхүүд улсын начин цол олголоо. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН “УЛСЫН НАЧИН ЦОЛ ОЛГОХ ТУХАЙ” ЗАРЛИГТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 …

  • 8 July

    Арьс ширний 40 айл шинэ байрны түлхүүрээ гардлаа

    “Иргэдийн амьдрах орчин нөхцөл сайжхуулах гэр хорооллын хөгжил” төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн тавдугаар хорооны нутаг, арьс ширний 80 айлын 10, 12 дугаар байранд амьдарч байсан айл өрхүүдэд шинэ орон сууцны түлхүүр гардууллаа. Түлхүүр гардуулан өгөх ёслолын ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат нарын албаны хүмүүс, …

  • 8 July

    Намжилын дүрээр үзэгч олныхоо сэтгэлд хоногшсон Д.Сүхбаатар МУГЖ цол хүртлээ

    Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойг  тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монголын кино үйлдвэрийн ахмад ажилтан, жүжигчин Даваагийн Сүхбаатарт Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээлээ. Шагнал гардуулж дууссаны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Гавьяат жүжигчин Д. Сүхбаатар гуайд хандаж “Урлаг соёлын салбарт …

  • 8 July

    “THE HU” хамтлагийг Нийслэлийн дээд шагнал “Хангарди одон”-оор шагналаа

    Их Монгол Улс байгуулагдсаны 813 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн түүхт ойг тохиолдуулан Монголын үндэсний урлагийг олон улсад амжилттай сурталчилж буй “The Hu” металл рок хөгжмийн хамтлагийг Нийслэлийн дээд шагнал “Хангарди одон”-гоор шагнасныг өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан гардуулж өгөв. Хотын Захирагч С.Амарсайхан “Үндэсний урлагийн “The Hu” хамтлаг нь эх орондоо …

  • 8 July

    Б.Шарав: Уран бүтээлийг минь үргэлж үнэлж байдаг ард түмэндээ үнэхээр их баярлаж байна

    Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Чингис хаан одонт, хөгжмийн зохиолч Б.Шарав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Хөдөлмөрийн баатар цол тэмдгээ аваад гарч ирэхэд нь баярын сэтгэгдлийн сонслоо. Тэрбээр “Их урлагт 50 …

  • 8 July

    Баярын өдрүүдэд ажиллах худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарь

    Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Үндэсний эрх чөлөөний 108, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг Хотын Захирагчийн ажлын албанаас гаргасан байна. ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн  дагуу ажиллана. Хүнсний дэлгүүр: 07 дугаар сарын 10-ны өдөр 7.00-24.00 цаг хүртэл, 07 дугаар сарын 11.12.13-ны өдрүүдэд 09.00-24.00 цаг …

  • 8 July

    Б.Шарав, Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2019.07.08/ төрийн дээд шагнал гардуулж байна. Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Чингис хаан одонт, хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ.

  • 8 July

    Баяр наадмын түрүү бөхөд “Тоёота цом” гардуулна

    Олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн энэ жилийн  баяр наадмын түрүү бөхөд хүндэтгэл үзүүлэн Тоёотагийн нэрэмжит “Тоёота цом” гардуулах талаар Үндэсний их баяр наадмын зохион байгуулах ажлын хэсгийн дарга М.Эрдэнэжаргал, “Тоёота Сэйлс Монголиа” компанийн захирал Курахаши Тоширо нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. “Тоёота цом” нь шилжин явахгүй бөгөөд монгол хүний цог золбоо, хийморь лундааг тэтгэхийг бэлгэшээн тэнгэр, газрын дөрвөн хүчтэнг урласан …