Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/220 дугаар захирамжаар Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих бүтээн байгуулалт эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан зарим төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэлх хугацаанд хязгаарлаж, улмаар дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн тухайн авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний таван чиглэлд өөрчлөлт оруулсан. Налайхын суурьшлын бүсээс …
Yearly Archives: 2019
July, 2019
-
8 July
Үндэсний их баяр наадмын тасалбарыг eservice.ulaanbaatar.mn онлайнаар захиалах боломжтой
Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын зарим тасалбарыг Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн порталаар дамжуулан онлайнаар захиалж Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбараас авах боломжтой боллоо. Тасалбар худалдан авах заавар: Ингэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зөвхөн 6, 7 дугаар секторын тасалбарыг цахимаар борлуулахаар шийдвэрлэсэн байна. 2019 оны 07 сарын 08, …
-
8 July
Ө.Энхтүвшин: Үндэсний их баяр наадмын бэлтгэл хангагдлаа
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин долдугаар сарын 6-ны бямба гаригт Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт ажиллаж үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа. -Төв цэнгэлдэхэд гэрэлтүүлэг шинээр хийсэн. Бөхийн барилдаан оройтсон тохиолдолд талбай тойрсон гэрлүүд бүрэн ажиллана. Цэнгэлдэх, сурын талбайн эргэн тойрны тохижилт, зам засварын ажил хийгдсэн. Нийтийн бие засах газрын …
-
8 July
Х.Баттулга: Түүхийн улбаа тээсэн нэг хуудас цаас ч Монголын хойч үеийнхэнд тонн тонн алтнаас үнэтэй
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Архивын ерөнхий газарт ажиллаа. Энэ үеэрээ Төрийн тэргүүн Архивын ерөнхий газрын үйл ажиллагаа, түүхийн чухал баримтуудын хадгалалт, хамгаалалт зэрэг асуудлаар байгууллагын удирдлагуудтай уулзаж, нийт ажилчдад хандан онцгойлон анхаарах зарим асуудлаар үүрэг, чиглэл өгсөн юм. Мөн Архивын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа Архивын ерөнхий газрын 92 жилийн ойг тохиолдуулан: Монголын ард түмний ой санамж, үндэстэн …
-
8 July
Жүжигчин Д.Сүхбаатарт МУГЖ цол хүртээнэ
Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, ажил үйлсээрээ манлайлагчид, гавшгайлагчдад төрийн цол, одон медаль өнөөдөр /2019.07.08/ хүртээнэ. Тэгвэл “Ацаг шүдний зөрөө” Монголын уран сайхны киноны гол дүрээрээ олон танигдсан Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Сүхбаатарт …
-
8 July
Хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээнэ
Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, ажил үйлсээрээ манлайлагчид, гавшгайлагчдад төрийн цол, одон медаль өнөөдөр /2019.07.08/ хүртээнэ. Тэгвэл Монголын орчин үеийн хөгжмийн урлагийг хөгжүүлж, дэлхийд улсаа сурталчлахад оруулсан хувь нэмрийг нь төр үнэлэн Хөдөлмөрийн баатар …
-
8 July
“Яг түүн шиг-4” шоу нэвтрүүлгийн Гран при шагналын эзнээр Т. Бархүү тодорлоо
Дэлхийн 39 оронд зохион байгуулагдсан “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг “Боловсрол” телевиз “Эндемол Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр дөрвөн жилийн хугацаанд амжилттай зохион байгуулж өчигдөр /2019.07.07/ хаалтын нэвтрүүлгээ үзэгч түмэндээ хүргэлээ. Энэ удаагийн “Яг түүн шиг-4” шоунд өмнөх улиралд оролцож байсан шилдгийн шилдэг найман оролцогч оролцсон юм. Тодруулбал, дуучин ая зохиогч Б.Нацагдорж, “Х Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүү, дуучин П.Баярцэнгэл, загвар …
-
8 July
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан байна
2019 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 08-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, …
-
8 July
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна
Өнөөдөр аргын тооллын 2019 оны долоодугаар сарын 08. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны адаг цагаагчин хонь сарын 6. Сумъяа гараг. Харцага одтой, нэг цагаан мэнгэтэй улаан морь өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй Суудал: Төмөр Өдрийн наран 5 цаг 05 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд …
-
6 July
Үсээ хэрхэн хамгаалж урт ургуулах вэ?
Үсээ гэмтээхээс хамгаалах Халуун ажиллагаа хийх (үсний индүү, сэнс гэх мэт), үсээ нойтон байхад нь самнах, ширэлдсэн үсээ чанга самнах, өдөр бүр шампуниар угаах, үсний боолт, хавчаар зүүх, чанга боох зэрэг нь гэмтэлд хүргэнэ. Урт, эрүүл үстэй болмоор байвал эдгээр зүйлсээс татгалзах хэрэгтэй. Үсээ сэнсдэхээр бол бага хэм дээр нь тохируулж, аль болох өөрөөр нь хатаагаарай. Үс чинь гэмтсэн бол …
-
6 July
Үерт автсан Эрхүү мужийн иргэдэд тусламж үзүүлэх аяныг эхлүүлжээ
ОХУ-ын Өмнөд Сибирийн Эрхүү муж орчимд зургадугаар 25-ны өдрөөс эхлэн орсон хүчтэй аадар борооны улмаас тус мужийн 55 тосгон, суурин газар үерт автаж их хэмжээний хохирол учраад байгаа юм. Албаны эх сурвалжийн мэдээлснээр 4200 гаруй айл үерт нэрвэгдэн, 1200 байшин, 13 гүүр нурсан. Одоогийн байдлаар үерийн бүсээс 1100 хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа боловч 9000 гаруй хүн, түүний дотор 2300 орчим …
-
6 July
Н.Наранбаатар наадмын “LEGEND” тоглолтын найруулагчаар ажиллажээ
Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар үндэсний баяр наадмын найруулагчаар дөрвөн жил дараалж ажилласан. Энэ жилийн үндэсний их баяр наадмыг “Хувьсал”-ын Ц.Цогтгэрэл найруулж байгаа юм. Тэгвэл Н.Наранбаатар наадмын өдрүүдэд амьд хөгжмийн энтертайнмент шоу тавихаар бэлтгэлдээ оржээ. Энэ жилийн баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 7-12-ны өдрүүдэд 19:00 цагаас “Corporate Hotel & Convention Centre”-ийн концертын их танхимд “LEGEND” нийлмэл урлагийн …
-
6 July
Долдугаар сарын 11-нд “Naadam night” шоу болно
Баяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долдугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.
-
6 July
Наадмын тасалбарыг 8, 9-нд нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүдээр худалдана
Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тасалбарыг нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүд буюу “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” гэсэн дөрвөн цэгээр долдугаар сарын 8-9-ний өдрүүдэд худалдан борлуулна. Ард иргэдэд 6000 тасалбар худалдан борлуулах бол жуулчдад 3000 тасалбар олгоно. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт болон үндэсний бөхийн барилдааны багц тасалбарын үнэ урьд жилүүдийнхтэй адил буюу 16 000, 24 000 …
-
6 July
Сонсголонгийн гүүрийн барилгын ажлыг дуусгаж, хөдөлгөөнийг нээлээ
Сонсголонгийн хуучин гүүртэй зэрэгцээ шинээр барьж байгаа 2 эгнээ, 289.4 м гүүрийн барилгын ажлыг дуусгаж, замын хөдөлгөөнийг өчигдөр нээлээ. Ингэснээр Сонсголонгийн гүүр хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй болж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, гүүрийн барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч “Бээжин Юни-Констракшн Групп”, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл