“Яг түүн шиг-4” шоу нэвтрүүлгийн Гран при шагналын эзнээр Т. Бархүү тодорлоо

Дэлхийн 39 оронд зохион байгуулагдсан “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг “Боловсрол” телевиз “Эндемол Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр дөрвөн жилийн хугацаанд амжилттай зохион байгуулж өчигдөр /2019.07.07/ хаалтын нэвтрүүлгээ үзэгч түмэндээ хүргэлээ.
Энэ удаагийн “Яг түүн шиг-4” шоунд өмнөх улиралд оролцож байсан шилдгийн шилдэг найман оролцогч оролцсон юм. Тодруулбал, дуучин ая зохиогч Б.Нацагдорж, “Х Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүү, дуучин П.Баярцэнгэл, загвар өмсөгч С.Сарнай, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, дуучин Б.Маралжингоо, дуучин Б.Халиун, дуучин Б.Амархүү нарын уран бүтээлчид арван дугаарын турш өрсөлдсөн юм.

Тэгвэл “Яг түүн шиг-4” шоуны төгсгөлийн дугаар өчигдөр /2019.07.07/ болж сүүлийн дугаарт “X-Түц” продакшны жүжигчин Т.Бархүү алдарт дуучин Ceelo Green-ий дүрд тун чадварлагаар хувирч шүүгч, оролцогч, үзэгчдийн мессеж саналын онооны дүнгээр Гран при шагналыг хүртэж, 30 сая төгрөгийн эзнээр тодорлоо.

 

“Яг түүн шиг” шоуны хаалтын дугаарт авьяаслаг уран бүтээлчид өөрийн шилдэг гэсэн дүрээ тун чадварлагаар дуурайсан юм. Авьяаслаг оролцогчдоос дуучин Б.Нацагдорж буюу Наки попын хаан Майкль Жексон, жүжигчин Т.Бархүү алдарт дуучин Ceelo Green болсон бол дуучин П.Баярцэнгэлийн хувьд дэлхийг байлдан дагуулж буй Хүннү рок “Hu” хамтлагийг, загвар өмсөгч С.Сарнай рокн роллын хаан Elvis fresley, дуучин Б.Халиун Казахстаны алдарт дуучин Димашын дүрд яг адилхан хувирч, гайхширууллаа. Харин дуучин Б.Амархүү алдарт дуучин Fredie mercury, дуучин Б.Маралжингоо дуучин Hudson, дуучин Г.Сүндэрмаа Marah carey-г тун чадварлаг дуурайн үзүүллээ.





Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …