Yearly Archives: 2019

July, 2019

  • 18 July

    Фото: Улсын аварга Э.Оюунболдод “Lexus RX350” машин бэлэглэв

    Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат  “Хүч” спорт хороо, “Аваргууд” клубын бөх Энхтөгсийн Оюунболд ес даван түрүүлж “Улсын аварга” цол хүртэж наадамчин олноо баярлуулсан билээ. Шинэ аварга Э.Оюунболд өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын аварга Н.Батсуурийг давснаар Улсын …

  • 18 July

    Улс орны харах нүд, сонсох чих болсон “Эрүүгийн цагдаагийн алба“-ны 85 жилийн ой тохиож байна

    Эр хүний зориг тэвчээр, хатуужил, авхаалж самбаа, хүн хүнээ хайрлах сэтгэл, худал үнэнийг ялгах амьдралын арга ухаан гээд цагдаа хүний бүхий л чадварыг суулгадаг Эрүүгийн цагдаагийн албаны түүхт 85 жилийн ой тохиож байна. Хүн ардынхаа амар тайвны манаанд мөнхийн  зогсч байдгаараа тэдний алба, ажил үйлс цагаан мөртэй. Монголын Цагдаагийн байгууллагын удирдах бүрэлдэхүүний дийлэнх нь энэ албаар дамжин боловсорсон байдаг.   Орчин …

  • 18 July

    НӨАТ-ын баримтаа бүртгүүлэхэд дата үнэ төлбөргүй боллоо

    Технологийн шийдэл бидний хэрэглээг улам хялбаршуулж байна. Худалдан авсан зүйлийнхээ баримтыг гар утаснаасаа бүртгүүлдэг байсан бол НӨАТ-ын баримт автоматаар бүртгэгддэг болоод нэлээд хугацаа өнгөрчээ. Энэ шийдлийг агуулсан Auto VAT үйлчилгээг Мобиком Корпорацийн зүгээс хэрэглэгчдийнхээ гар утасны хэрэглээг илүү хялбаршуулах зорилгоор нэвтрүүлсэн билээ. Харин энэ удаа төрийн байгууллагын үйлчилгээг иргэдэд илүү ойртуулах зорилгоор дахин нэгэн шинэ боломжийг бий болголоо. Мобикомын дугаартай …

  • 18 July

    ЭМГЭНЭЛ: Бямбасүрэнгийн Шарав (1952-2019)

    ЭМГЭНЭЛ Бямбасүрэнгийн Шарав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн нэрт зохиолч Бямбасүрэнгийн Шарав 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж Монголын ард түмэн, хөгжмийн урлагт нөхөж баршгүй гарз тохиолоо. Б.Шарав 1952 оны 11 дүгээр сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт төрсөн. 1972 онд Улаанбаатар хотын Багш бэлтгэх …

  • 18 July

    Уран сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ олон улсын элсэн уран баримлын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

    Швед улсын Калмар хотноо зохион байгуулсан олон улсын элсэн уран баримлын уралдаанд Монголын уран сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ оролцож, тэргүүн байр эзэлжээ.  Уран сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнийн хувьд өвлийн улиралд мөсөн хотхон, хавар, зун, намрын улиралд мод, элсээр сийлбэр урладаг байна. Монголдоо өвлийн улиралд мөсөн хотхон урладаг байжээ. Түүний хамгийн томоохон бүтээл бол Баянхонгор аймагт босгосон “Үлэг гүрвэлийн цэцэрлэгт хүрээлэн” бөгөөд өндөр нь долоо, …

  • 18 July

    С.Амарсайхан: Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх зам нэг хоногийн өмнө ч гэсэн ашиглалтад орох нь нэн чухал

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр  Налайх дүүрэгт ажиллалаа. Энэ үеэрээ Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад замын ажлыг төлөвлөсөн хугацаанд хурдан шуурхай, чанартай хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгч ажиллав. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын хүрээнд хоёр урсгалтай, явган болон …

  • 18 July

    А.Туяабаатар: Налайх дүүргийн 1, 3 дугаар хороонд 100 – 150 хүүхдийн цэцэрлэг баригдаж байна 

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Налайх дүүрэгт ажиллалаа. Хотын Захирагчийг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, тус дүүргийн Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар болон бусад холбогдох албаны төлөөлөл угтан авч, Улс, нийслэлийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын явцыг танилцуулсан юм. Хотын Захирагч 63 дугаар байрнаас Мянганы зам хүртэл 1.7 км …

  • 18 July

    Өнөөдөр таван дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны долдугаар сарын 18-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ⏱ 10:30-20:00 цагт: 1, 4-р хороо 1-4, 13-15, 17, 25, 37-39, 49, 50, 51, 61-63, 74, 75, 84, 85-р байрууд, Зиб ХЗХ, Зо Эн Би /үйлчилгээ/, Интеркьюзен ХХК-ууд /Наран трейд/, Иргэн Энхжаргал /ТҮЦ/, Их эзэн Чингис групп, …

  • 18 July

    Хишиг даллага дуудуулахад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны долоодугаар сарын 18. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны адаг цагаагчин хонь сарын 17. Бархасвадь гараг. Гоё хүүхэн одтой, есөн улаан мэнгэтэй, улаан луу өдөр. Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй Суудал: Ус Өдрийн наран 5 цаг 13 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд …

  • 18 July

    Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

    Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна. 2019 оны 07 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, …

  • 17 July

    Монгол Улсын аварга Э.Оюунболдод ЦЕГ-ын удирдлагууд хүндэтгэл үзүүллээ

    Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны тамирчин, цагдаагийн дэд хурандаа Э.Оюунболд  Монгол улсын АВАРГА цол хүртсэн билээ. Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Монгол улсын АВАРГА, цагдаагийн дэд хурандаа Э.Оюунболдод Цагдаагийн ерөнхий газрын Зөвлөлийн гишүүдийн хамт хүндэтгэл үзүүлэх үйл …

  • 17 July

    БНСУ-тай авто тээврийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 

    Сүүлийн жилүүдэд Монголын автотээврийн салбарын хөгжил хурдацтай өсөн нэмэгдэж, энэхүү хэрэгцээг ханган ажиллах нь тус салбарын гол үүрэг юм. Гэвч үүний зэрэгцээ автотээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдэлтэй хүн ам,  хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг үр дагавар ихээр бий болж байгаа нь улс орон бүрийн анхаарал татсан асуудлын нэг болоод байна. 2018 оны байдлаар манай улсад 1 сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс …

  • 17 July

    Монголын авто тээвэрчид БНХАУ-ын нутгаар дамжин далайн боомт хүрнэ

    “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх Хамтарсан хорооны анхдугаар хурал БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотноо зохион байгуулагдлаа. Уг хуралд монголын талыг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Л.Халтар, БНХАУ-ыг төлөөлж тус улсын Тээврийн дэд сайд Лью Шаомин, ОХУ-аас Тээврийн яамны Автотээвэр болон хотын зорчигч тээврийн төрийн бодлогын газрын дарга Алексей Сергеевич Бакирей …

  • 17 July

    Рэппэр Gee, дуучин Наки нарын хамтран дуулсан “Happy Аав” дууны клип цацагдлаа

    Рэппэр Gee, дуучин, ая зохиогч Наки буюу Б.Нацагдорж нар хамтран “Happy Aав” нэртэй шинэ уран бүтээл гаргажээ. Тус уран бүтээлийг “Happy Aав” гэж нэрлэсэн учир нь энэхүү дуунд аавууд алдах эрхгүй тул зам тээврийн хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж, аюул осолгүйгээр авто машинаа жолоодохыг  зөвлөжээ.   Японы ЖАЙКА олон улсын байгууллагын санаачилгаар зам тээврийн ослыг бууруулах төсөл хэрэгжиж байгаа юм. Энэ …

  • 17 July

    Булган, Архангайн малчдын исгэсэн айраг шилдгээр шалгарав

    Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Монголын уламжлалт исгэсэн  цагаан идээ болох айрагны соёл, ахуй заншил, тоглоом наадгай, зан үйлийг наадамчин олон болон гадаадын аялагч, жуулчдад сурталчлан таниулах, цаашид наадмын томоохон эвент арга хэмжээ, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зорилгоор “Хөхүүрийн айраг” наадмыг гурав дахь жилдээ буюу долдугаар …