Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнгөрсөн амралтын өдрүүдэд Налайх дүүрэгт ажиллалаа. Энэ сарын 1-нд ашиглалтад өгөх байсан цэцэрлэгийн барилга 30 хувийн гүйцэтгэлтэй байна Налайх дүүргийн 3-р хороонд 100 хүүхдийн ортой цэцэрлэг барихаар “Долт Интернэншл” ХХК, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтарсан гэрээг өнгөрсөн оны есдүгээр сарын 20-ны өдөр байгуулжээ. Гэрээнд 2019 оны наймдугаар сарын 1-ний өдөр цэцэрлэгийн …
Yearly Archives: 2019
August, 2019
-
12 August
Цахимаар хүүхдээ бүртгүүлэх боломжгүй иргэд өнөөдрөөс хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлээрэй
Төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, ил тод, түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулж байгаа бөгөөд бүртгэл ирэх сарын 22-ны өдрийн 23 цаг 59 минутанд дуусах юм. Шинээр цэцэрлэгт элсэж буй хүүхдийг https://tsetserleg.ulaanbaatar.mn/ системд хандан дараах зааврын дагуу бүртгүүлж баталгаажуулна. …
-
12 August
Ерөнхий сайд “Дэлхийн ур чадвар-2019” тэмцээнд оролцох залууст Төрийн далбаагаа мандуулан ирэхийг ерөөлөө
“Дэлхийн ур чадвар-2019” тэмцээн ОХУ-ын Казань хотноо энэ сарын 22-28-нд болно. Манай улсаас найман мэргэжлээр найман залуу оролцоно. “Дэлхий ур чадвар” 45 дахь удаагийн энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн авч уулзан тэмцээнд нь амжилт хүслээ. Тэрбээр,Монгол Улсад мэргэжлийн боловсрол, сургалтын салбараар бэлтгэгдэн гарсан мянга мянган мэргэжилтэй ажилтнууд эх орныхоо хөгжлийн түүхэн …
-
12 August
Ерөнхийлөгч Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдээр Дорноговь аймагт ажиллаж, тус аймгийн Мандах сумын нутагт баригдаж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Энэ төмөр зам нь “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-д тусгагдсаны дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн нүүрсний ордоос Дорноговь аймгийн Зүүнбаян чиглэлд нийт 414.6 км тавигдах юм. Бүтээн байгуулалт өрнүүлснээр Тавантолгойн коксжих нүүрсний нэг …
-
12 August
Өсвөрийн аврагч сурагчид сургагч багшаар бэлтгэгдэв
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн” ОУБ-ын Дархан салбарын “Хүүхдийн төлөөх орон нутаг” төсөлтэй хамтран “Өсвөрийн аврагч” клубийн хүүхэд багачуудад зуны сургалт, дадлагыг зохион байгууллаа. Тус дадлага сургалт нь албаны хэмжээнд анх удаа зохион байгуулагдснаараа онцлог бөгөөд 30 сурагчийг хамруулсан аж. Өсвөрийн аврагч сурагчид “Бэлэн бай” сургалтын багцийн хүрээнд гарын доорх материал ашиглан эмнэлгийн анхан …
-
12 August
Энэ долоо хоногт ихэнх нутгаар сэрүүн байна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 15-нд нутгийн зарим газраар, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар …
-
12 August
Г.Билгүүн: Допин хэрэглэсэн хоёр бөхийн нэгнээс дөрвөн төрлийн бодис илэрсэн
Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан билээ. Хоёр бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэл цацагдаж эхлээд байгаа билээ. Энэ асуудлаар Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооноос өнөөдөр /2019.08.12/ албан ёсоор мэдээлэл хийлээ. ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн “Энэ жилийн баяр наадмаар тав буюу түүнээс дээш давсан …
-
12 August
Маршалыг төрүүлсэн гайхамшигт нэгэн түүх
Энэ бол түүхт Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулагдсан өгүүлэл биш шүү! Тэр утгаар уншигчид ба ахмадууд эмзэглэхгүй байхыг хүсье! 1990 оны хавар цаг. Тойрон хүрээлэгчдийг ял зэмд унагасан нэг том асуудал бол Ю.Цэдэнбалд цэргийн дээд цолнуудыг ойр ойрхон үндэслэлгүй, бараг зусардаж олгосон гэх зэмлэл байсан билээ. Тэр тухай сөхөж баримт түшиж өгүүлэх гэж байна. Тэр асуудал тухайн …
-
12 August
Автомашины тэвшинд бага насны хүүхэд тээвэрлэж яваад амь насыг нь хохироожээ
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 458 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 296 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд найман хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүний амь нас хохирчээ. Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал: 2019 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 20:30 цагт …
-
12 August
Зүрхний агшилтыг дэмжих төхөөрөмжийг амжилттай суулгалаа
Улсын гуравдугаар эмнэлгийн Зүрхний хэм судлал, Зүрхний дутагдлын баг, Эрчимт эмчилгээний нэгдсэн тасаг, Ангиографийн оношилгоо эмчилгээний хамтарсан баг Зүрхний хүнд дутагдалтай 18 настай залууд зүрхний агшилтыг дэмжигч төхөөрөмж суулгах мэс заслыг амжилттай хийлээ. Энэхүү эмчилгээ нь хүнд болон дунд шатны зүрхний дутагдал өвчнөөр эмчлүүлж буй нийт эмчлүүлэгч нарт хэрэглэгдэх боломжтой ба биед суулгасан цахилгаан төхөөрөмжийн тусламжтайгаар зүрхний агшилтын үед цахилгаан …
-
12 August
“Халхын гол, Ялалтын 80 жил” үзэсгэлэнд Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс 80 биет үзмэр дэлгэнэ
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 210 дугаар тогтоолоор “…Ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, Оросын Холбооны Улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилгоор” Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ойг 2019 онд тэмдэглэн өнгөрүүлж байна. Уг түүхт ойд зориулан Монголын Үндэсний музей, ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах улсын …
-
12 August
Бөхчүүдийн допингийн шинжилгээний асуудлаар ХЗДХЯ мэдээлэл хийнэ
Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан билээ. Хоёр бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэл цацагдаж эхлээд байна. Энэ асуудлаар Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооноос өнөөдөр /2019.08.12/ 11:00 цагаас ХЗДХЯ-ны хурлын танхимд мэдээлэл хийнэ. Баяр наадам зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооны даргаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн …
-
12 August
“Цагдаагийн олимп”-оос манай тамирчид таван мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ
Дэлхийн “Цагдаагийн олимп”-д оролцож буй Монгол улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг тамирчид 5 мөнгөн медаль, 1 хүрэл медаль хүртэж олимпын салхийг амжилттай хагаллаа. Тэмцээний эхний өдөр Жудо бөхийн төрлөөр эхэлж, Тээврийн цагдаагийн албаны Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганзориг 81кг жинд мөнгөн медаль, мөн тус жинд ЦЕГ-ын Хүч спорт хорооны ахлах дасгалжуулагч, цагдаагийн дэслэгч Б.Баярмөнх хүрэл медаль …
-
12 August
Допинг хэрэглэсэн хоёр бөхийн нэрийг хэзээ зарлах вэ
Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс Допингийн эсрэг үндэсний төв жил бүр допингийн шинжилгээ авдаг журамтай. Энэ дагуу Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авчээ. Допингийн эсрэг үндэсний төвөөс бөхчүүдийн шинжилгээний хариуг хэд хоногийн өмнө Баяр наадмын зохион байгуулах хороонд хүргүүлсэн бөгөөд хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн гэх …
-
12 August
Улсын харцага Д. Анарыг суурь хонь, 20 сая төгрөгөөр мялаажээ
Тулгар төрийн 2228, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчин бөхийн барилдаанд зургаа давж, Монгол Улсын харцага цол хүртсэн Д.Анарын цолны мялаалга наадам энэ сарын 9-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд болжээ. Төрөлх нутгийнхан нь шинэхэн харцагтаа нэг суурь хонь, 20 сая төгрөгөөр мялаажээ. Д.Анар 2011 оноос үндэсний бөхөөр идэвхтэй хичээллэж, 2012 онд аймгийн начин, 2014 онд аймгийн арслан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл