Yearly Archives: 2019

August, 2019

  • 19 August

    “Цаатны наадам” боллоо

    Монгол Улсын 2018 оны жилийн эцсийн мал, амьтны тооллогоор цаа буга 2,396 болж өссөн байна. Тодруулбал, Тайгад жилийн дөрвөн улиралд цаа бугаа маллан амьдарч байгаа цаатан иргэд 2006 оны жилийн эцсийн мал, амьтны тооллогоор 814 толгой цаа буга тоолуулж байсан бол 2018 оны жилийн эцэст 85 өрх 2,396 толгой цаа бугатай болж тоо толгой нь гурав дахин нэмэгджээ. Өнөөгийн байдлаар Хөвсгөл аймгийн Цагаан …

  • 19 August

    Д.Мөнхжаргал: Агаарын чанарыг сайжруулах журмаар нарийн зохицуулалтуудыг хийсэн

    Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2019 оны наймдугаар сарын 14-ний хамтарсан А/433-А/820 дугаар тушаал захирамжаар шинэчлэн баталлаа. Энэхүү журмаар сайжруулсан хатуу түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалтыг иргэдэд хүргэх зохицуулалт, тухайлбал агаарын чанарыг сайжруулах бүсийн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хэрэгцээнд шаардлагатай сайжруулсан хатуу түлшний үйлдвэрлэлийн асуудлыг …

  • 19 August

    Сургууль, цэцэрлэгүүдэд хүүхэд хүлээн авах бэлтгэлээ бүрэн хангахыг үүрэг болгов

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 аж ахуйн нэгж, байгууллагын 1226 автобусны хяналтын камерыг бүрэн шинэчлэн сайжруулж, 80 тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцох үед нь шууд онлайнаар харах боломж бүрдүүлсэн. …

  • 19 August

    “ХМF-2019” хөгжмийн наадмыг Монголын болон олон улсын томоохон DJ нар доргионо

    Жил бүр уламжлагдан зохион байгуулагддаг хөгжмийн томоохон наадмуудын нэг болох XMF 2019 олон улсын хөгжмийн наадам сонсогчдодоо зориулж хоёр өдрийн турш Hip hop болон EDM урсгалуудаар үзэгч олныхоо сонорыг мялаахаар бэлдэж байна. Өмнөх мэдээгээр та бүхэнд бид Hip hop урсгалаар та бүхнийг амьсгалуулах Монгол артистуудыг танилцуулсан бол одоо EDM урсгалаар үзэгчдийг доргиох Монгол болоод Гадаад артистуудыг танилцуулахаар бэлдлээ. Бидний эхний …

  • 19 August

    Нэгдүгээр ангийн сурагчдын дахин бүртгэл энэ сарын 21-нд эхэлнэ

    2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдын дахин бүртгэлийг  энэ сарын 21-30-нд зохион байгуулахаар болжээ. Энэ жил 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арван хоёрдугаар сарын 31-нийг хооронд төрсөн хүүхдүүд нэгдүгээр ангид элсэх юм. Харин таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй юм байна. Урьдчилсан дүнгээр 2019-2020 оны хичээлийн жилд …

  • 19 August

    Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр хүний амь нас хохирчээ

    Амралтын өдрүүдэд /2019.08-17,18/ зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 3 хүний амь нас хохирч, 15 хүн гэмтжээ. Ноцтой зам тээврийн ослоос дурдвал: 2019.08.17-ны 03.20 цагийн орчимд БЗД-ийн 28 дугаар хороо  Хужир булангийн зам, Гал унтраах 63 ангийн баруун урд замд Toyota Allex  автомашины жолооч Н нь Toyota Prius Б  жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч 52 настай, эрэгтэй А нас …

  • 19 August

    ​ Оюутан цэргүүд тангараг өргөлөө

    Зургаа дахь удаагийн “Оюутан цэрэг-2019” сургалтад хамрагдсан оюутнууд Үндэсний батлан хамгаалах их сургуулийн хээрийн сургалтын талбайд цэргийн тангаргаа өргөлөө. БХЯ-ны харьяа ҮБХИС-ийн Шархад дахь хээрийн сургалтын төвд болсон тангараг өргөх ёслолын ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Батлан хамгаалахын дэд …

  • 19 August

    Шинэ клип: Дуучин Ц.Энгүүний шинэ уран бүтээл “Би өөрийнхөөрөө”

    “The Voice of Mongolia” шоуны нэгдүгээр улирлын ялагч, “Монгол Контент ХХК-ийн уран бүтээлч,Ц.Энгүүн “Be brand”-тэй хамтран “Би өөрийнхөөрөө” шинэ дууны клипээ гаргасан байна. …Орондоо бодол минь үерлэж байна ирээдүй рүү Далавч үүрээд тэнгэрт дүүлнэ Би бол хязгааргүй бодол минь маш энгийн Байгаагаар минь намайг дүгнэ Би бол нарнаас ч том хааяа сарнаас ч тод гийнэ Өөрийнхөөрөө эрх дураараа Хөшгөө нээгээч …

  • 19 August

    Томуугийн эсрэг хамтдаа-Дэлхийн орнууд томуугаас сэргийлэх асуудлаар Монголд чуулна

    Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран “Зүүн Өмнөд Ази болон Номхон Далайн Баруун бүсийн орнуудын томуугийн олон улсын 13-р зөвлөгөөн”-ийг 2019 оны 8 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна. Манай улсад анх удаа зохиогдож байгаа уг зөвлөгөөнд АНУ, Австрали, Япон, БНСУ, БНХАУ, Индонез зэрэг 28 улсын 140 гаруй төлөөлөгч, ДЭМБ-ийн төв болон бүсийн мэргэжилтнүүд, АНУ-ын Өвчний …

  • 19 August

    Т.Батцэцэг: Боао форумыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүүн даргална

    Азийн төлөөх Боао форумын Бага хурал Улаанбаатар хотод энэ сарын 19-21-ний өдрүүдэд болно. Үүнтэй холбогдуулан ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Т.Батцэцэгээс тодруулга авлаа. – Боао форумын бага хурал анх удаа Улаанбаатар хотноо болох гэж байна. Энэ хэд дэх удаагийн форум бэ? – Давосын дэлхийн эдийн засгийн форумын жишгээр Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцэх форум …

  • 19 August

    Д.Цогтбаатар: “Япон Фестиваль Монголд 2019” арга хэмжээ мэдлэгийг Японы талаарх монголчууд бидний мэдлэгыг улам гүнзгийрүүлнэ

     Энэ сарын 17-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах “White Rock Center”-т “Япон Фестиваль Монголд 2019” арга хэмжээ зохион байгуулагдагдлаа. Тус арга хэмжээний нээлтийн ёслолын арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Такаока Масато нар оролцов. Сайд Д.Цогтбаатар арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Манай хоёр  ард түмний найрамдал, …

  • 19 August

    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Монгол Улсад айлчилна 

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн  засаг, нийгмийн  комисс (АНДЭЗНК)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабана манай улсад наймдугаар сарын 19-20-ны  өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга 9 жилийн дараа манай улсад айлчлах гэж байгаа бөгөөд тэрээр Монгол …

  • 19 August

    Азийн төлөөх Боао форум Улаанбаатар хотноо болно

    Монгол Улс нь Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөөх Боао форумыг санаачлагч орнуудын нэг юм. Форумын Бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах санаачлагыг Гадаад харилцааны яамны зүгээс дэмжиж, наймдугаар сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон юм. Азийн төлөөх Боао форум, Монголын бизнес зөвлөл, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын хөгжлийн стратегийн институти, Хөрөнгө оруулалтын судалгааны …

  • 19 August

    Фото: Монгол дээлээр гоёсон Солонгос хос

    Монгол улсыг анх удаа зорин ирсэн БНСУ-ын залуу хосын Монгол дахь хуримын зураг авалт нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татаад байна. Хосууд  долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 2-ны өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулсан олон улсын гүйлтийн тэмцээнд оролцсон байна. Тэд  энэ үеэрээ монголын хөдөө тал нутгийн байгальд хуримын зургаа авахуулахыг хүсчээ. Тэдний хуримын зургийг монгол гэрэл зурагчин Г.Ганбилэг авч, аз жаргалтай мөчийг …

  • 19 August

    Э.Оюунболд: Би допинг хэрэглээгүй, миний шээсийг сольсон байна

    Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс Допингийн эсрэг үндэсний төв жил бүр допингийн шинжилгээ авдаг журамтай. Энэ дагуу Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Допингийн эсрэг үндэсний төвөөс бөхчүүдийн шинжилгээний хариуг хэд хоногийн өмнө Баяр наадмын зохион байгуулах хороонд хүргүүлсэн. Хоёр  бөхөөс хориотой бодис илэрсэн гэх мэдээлэл …