Yearly Archives: 2019

August, 2019

  • 20 August

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. Баянзүрх 11:00-16:00 цагт 16-р хороо 9-19, 27/Б, 74-р байрууд, Мөнхийн түншлэл трейд, Альфа моторс, Флора, Топ фортресс, Монкаротаж, Адмон принт, Нахиа импекс, Хаш өндөр, Тавинжин ХХК-ууд, Иргэн Амарбаясгалан, Мөнхжаргал, Олег, Насан-Урт, Дэлгэрмаа, Булаг, Хатантуул СӨХ-д, Улаанхуаран өргөө ОНӨААТҮГ, ОСТ-16 …

  • 20 August

    Б.Хурц нарт холбогдох хэргийг Прокурорт буцаав

    Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийг  Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхэд зургаан өдөр хэлэлцэж, шүүгч нарын бүрэлдэхүүн нотлох баримт хангалтгүй гэж үзэн, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргажээ. Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн …

  • 20 August

    Улаанбаатарт бороо орно

    2019 оны наймдугаар сарын 20-ны 20 цаг  хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5  градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн …

  • 20 August

    Гурван хөх мэнгэтэй шарагчин үхэр өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны наймдугаар сарын 20. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын тэргүүн хар бич сарын 20. Ангараг гараг. Дэлгэрүүлэгч одтой, гурван хөх мэнгэтэй шарагчин үхэр өдөр. Наран 5 цаг 53 минутад мандан, 19 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг …

  • 19 August

    Б.Жавхланбаяр: Шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхийг зөвлөлдөж байна 

    Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат болон мөрдөн байцаагч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүний шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Тэднийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг сэжигтнээр татан шалгах үедээ эрүүдэн шүүсэн хэргээр буруутгаад байгаа юм. Одоогоор шүүх хурал завсарлаад …

  • 19 August

    Цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 22-нд дуусна

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн цахим бүртгэл долдугаар сарын 22-нд эхэлсэн. Бүртгэл сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд энэ сарын 22-нд дуусна. Одоогоор 28 мянга гаруй хүүхэд цахим бүртгэлд хамрагдсан байгаа аж. Энэ  хичээлийн жилд буюу 2018-2019 онд төрийн өмчийн 260 цэцэрлэгт 90 мянга, төрийн өмчийн бус 450 цэцэрлэгт 330 гаруй мянган хүүхэд хамрагдах гэнэ. Нийт 700 гаруй цэцэрлэгт 120 гаруй …

  • 19 August

    Япон улсын иргэн Аюүми Конишийг “Алтан гадас” одонгоор шагналаа

    Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын түншлэлийн харилцааг эдийн засгийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Япон улсын иргэн Аюүми Конишийг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнах тухай зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гаргалаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр гардуулав. Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх Аюүми Кониши нь 1991 оноос Монголын эдийн …

  • 19 August

    Б.Бат-Эрдэнэ: Допингийн асуудал яригдсанаас хойш шавьтайгаа холбоо бариагүй

    Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү  бөх, Улсын аварга Э.Оюунболд сэргээштэй холбоотой асуудлаар энэ сарын 17-ны өдөр өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан “Намайг хилс хэрэгт гүтгэж байна. Допинг хэрэглээгүй. Миний шээсийг сольсон байна. ДНК-ийн шинжилгээ өгч, хуулийн байгууллагад хандана” хэмээн мэдэгдсэн.  Үүнтэй холбогдуулан Дархан аварга Б.Бат-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултанд хариулт өглөө. -Э.Оюунболд аварга лайв хийж, миний шээс солигдсон байна гэсэн мэдэгдэл хийсэн. Уг лайвыг хийхдээ тантай зөвлөлдсөн үү? -Үгүй ээ. Би бүтэн сайны өглөө …

  • 19 August

    Өсвөрийн аврагчид хог хаягдал цэвэрлэжээ

    Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Од” цогцолбор болон дөрөвдүгээр дунд сургуулийн “Өсвөрийн аврагч” бүлгэмийн сурагчидтай хамтран “Гол усны ослоос урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ. Энэ үеэр өсвөрийн аврагчид голын эрэг дагуу хог хаягдлыг цэвэрлэж, байгаль экологодоо хувь нэмрээ оруулсан байна. Мөн тэд Хараа голын эрэг орчмоор амарч, аялж байгаа иргэдэд гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэн ажиллажээ.

  • 19 August

    Хүүхдийн автобусны нэгдсэн үзлэг, шалгалт эхэллээ

    Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн  хүүхдийг нэгдсэн зохион байгуулалтаар техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюулгүй тээвэрлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн боловсролын газартай хамтарсан нэгдсэн үзлэг, шалгалтыг тус газрын Техникийн хяналтын үзлэгийн төвд эхлүүлээд байна. Автотээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавигдах шаардлага” MNS …

  • 19 August

    Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан боллоо

    Улсын Онцгой комиссын хуралдаан өнөөдөр болж, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсч, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин үүрэг даалгавар өглөө. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан  “2019 онд Улсын хэмжээнд 502 мянган га-д үр тариалалт хийсэн. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Булган, Орхон, Архангай, Сэлэнгэ аймгийн зарим бүс нутгаар ургац хураалт олон жилийн дундаж буюу хэвийн. …

  • 19 August

    Хүүхдийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг шалгаж байна

    Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2019 оныг “Эх, хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд энэ сарын 14-нөөс эхлэн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын хүүхдийн яаралтай тусламжийн бэлэн байдалд дэмжлэгт хяналт хийж байна. Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь хүүхдэд тусламж үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагад мөрдөгдөж буй оношилгоо, …

  • 19 August

    Sweetymotion хамтлагийн Ц.Сарнай, Г.Сүндэрээ нар Бодибилдингийн тэмцээнд оролцоно

    Бодибилдинг фитнессийн тамирчны эрх олгох дэлхийн хэмжээний “IFBB Pro Qualifier Mongolia” тэмцээн Монголд анх удаа энэ сарын 24-ны өдөр Corporate Convention Center-д болох гэж байна. Тэгвэл тус тэмцээнд Sweetymotion хамтлагийн дуучид болох Ц.Сарнай, Г.Сүндэрээ нар оролцохоор бэлтгэж байна. Тэд тэмцээний Бикини ангилалд өрсөлдөх бөгөөд МУГТ Г.Угалзцэцэгийн багт бэлтгэлээ хангаж байгаа ажээ.   Монгол Улсад анх удаа болох IFBB Pro Qualifier …

  • 19 August

    Гэрэлт гудамжинд “Hobby street” цуврал өдөрлөг зохион байгуулагдана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн гуравдугаар сарын 5-ны өдөр Соёлын төв өргөөнд болсон нийслэлийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөний үеэр “Шөнийн гудамж”-ийг болиулах талаар байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Гэрэлт гудамж байж болно. Харин шөнийн гудамж нэртэй, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, архидан согтуурдаг зүй бус газар байж болохгүй” гэдгийг онцолж хэлсэн юм. Шөнийн “Гэрэлт гудамж” …

  • 19 August

    Төрийн үйлчилгээг операторын горимд шилжүүлэхтэй холбоотой хэлэлцүүлэг боллоо

    Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан Засгийн газрын 2019 оны 149 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/510 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Төрийн үйлчилгээг операторын горимд шилжүүлэхтэй холбоотой оролцогч талуудын нээлттэй хэлэлцүүлгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сан хамтран 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа. …