Yearly Archives: 2019

September, 2019

  • 2 September

    Б.Баатархүү: Зочны явах чиглэлийн тодорхой замуудыг богино хугацаанд хаана

    Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалтай холбогдуулан замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар  өнөөдөр /2019.09.02 /Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Энэ талаар Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү: ОХУ-ын Ерөнхийлөгч айлчлан ирэхтэй холбоотой мэдээллийг өчигдөр орой гаргасан. Гэвч нийгмийн сүлжээнд худал ташаа мэдээлэл тарааж, иргэдийг төөрөлдүүлж, бухимдуулж байна. Улаанбаатарын хотын замын хөдөлгөөнийг бүхэлд нь хаана гэдэг бол ташаа мэдээлэл. Зочны явах чиглэлийн тодорхой замуудыг богино …

  • 2 September

    Ц.Амгаланбаатар захидалдаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг гүтгэсэн гэж бичжээ

    УИХ-ын гишүүн Ж. Батзандан, Л.Болд нарын хамтран байгуулсан “Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл” намаас өнөөдөр /2019.09.02/ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хэлэлцэгдэж буй Баялгийн сан, УИХ-ын гишүүдийн тоо, хугацаа болон цөмийн хог хаягдлыг булшлахыг хориглох зэрэг асуудлуудтай холбогдуулан мэдээлэл хийлээ. “Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл” намын дарга Ж. Батзандан” 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цөмийн хог хаягдлыг Монгол улсад хадгалах булшлахыг хориглосон …

  • 2 September

    “Хүрээ цам-Даншиг наадам” Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

    Гандантэгчэнлин хийд энэ сарын 6-8-нд зохион байгуулах шашин соёлын арга хэмжээний талаар өнөөдөр /2019.9.2/ мэдээлэл хийлээ. Жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Хүрээ цам-Даншиг наадам” шашин соёлын үйл ажиллагаа энэ сарын 8-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэ талаар Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав “Батцагаан цогчэн дуган нь 20-р зууны эхэн үе гэхэд 108 баганатай, олон мянган лам хурах багтаамжтай байсан ч их …

  • 2 September

    Олон улсын гүйлтийн тэмцээнээс Д.Ариунжаргал мөнгөн медаль хүртлээ

    Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан мастeруудын олон улсын гүйлтийн V их наадмын 40-49 насны насны ангилалд Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын аврагч, бэлтгэл ахлах ахлагч Д.Ариунжаргал мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээний 40-49 насны ангилалд олон улсын 20 гаруй тамирчин оролцож, хурд хүчээ сорин, аваргуудаа шалгаруулсан байна. Ахлах ахлагч Д.Ариунжаргал нь Онцгой байдлын байгууллагад 20 гаруй жил ажилласан бөгөөд Онцгой байдлын албаны баг, тамирчдаа …

  • 2 September

    Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн үдшийн цэнгүүн болно

    Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Үдшийн цэнгүүн, урлагийн тоглолт”-ыг маргааш буюу 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 21.00 цагт  жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах аж. Уг үйл ажиллагаанд Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн уран бүтээлчид оролцож, төгсгөлд нь ёслолын буудлага хийх юм …

  • 2 September

    Замын-Үүд боомт түр горимд шилжүүлжээ

    Дорноговь аймгийн Замын-Үүд боомтын шинэчлэлийн ажил эхэлж байгаатай холбогдуулан энэ сарын 01-ний өдрөөс боомтын үйл ажиллагааг нэг жилийн хугацаагаар түр горимд шилжүүлжээ. Түр горимд хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдах бөгөөд суудлын болон УАЗ автомашинаар зорчигчид хуучин боомтын баруун хойд талд байрлах Замын-Үүд чөлөөт бүсийн зам талбайгаар нэвтэрнэ. Ачаа тээврийн хэрэгслүүдийн хувьд хуучин маршрутад өөрчлөлт орохгүй аж. …

  • 2 September

    Хэнтий аймагт галзуу өвчин гарч, хөл хорио тогтоожээ

    Хэнтий аймгийн Хэрлэн сумын наймдугаар багийн нутаг Тахилгат тосгоны малчин Б-ийн муур галзуурчээ. Тодруулбал, малчин Б-ийн гэртээ тэжээдэг байсан мууранд галзуу өвчний шинж тэмдэг илэрч, аймгийн мал эмнэлгийн газрын лабораториор баталгаажсан байна. Галзуугийн өвчлөл гарсантай холбогдуулан, Хэнтий аймгийн ЗӨСТ-ийн тархвар судлагч Э.Батчимэг, биологич Ц.Ууганбаяр, ариутгагч Д.Пүрэвдагва нарын бүрэлдэхүүнтэй баг малчин Б-гийн гэрт 40м2 талбайд халдваргүйтгэл хийжээ. Голомтын бүсэд орших гурван өрхийн 13 иргэнд галзуу өвчнөөс …

  • 2 September

    Төрийн албаны ерөнхий шалгалтын товыг тогтоолоо

    Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар төрийн албаны ерөнхий шалгалтын товыг тогтлоо. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д заасны дагуу төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулах, нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтын товыг олон нийтэд мэдээлж байна. Иргэний хүсэлт болон бүрдүүлсэн баримт бичгийг 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 09.00 цагаас 2019 …

  • 2 September

    Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил хэрэгжиж байна

     Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан тэргүүтэй албаны хүмүүс Хан-Уул дүүрэг дэх Богд хааны ордон музейн 1.6 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулах ажлын явцыг шалгалаа. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төслийг “Нутагт консалтинг” ХХК гүйцэтгэсэн бол “Сэнзо констракшн” төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байна. Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэгдэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хийгдэх тус …

  • 2 September

    Есдүгээр сарын 15-нд “Цэвэр агаартай-Авто машингүй өдөр” болно

    “Цэвэр агаартай-Авто машингүй өдөр”-ийг энэ сарын 15-нд зохион байгуулахтай холбогдуулан нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал  хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалаар ахлуулсан Ажлын хэсгийн хурал боллоо. Тус ажлын хэсгийн хуралдаанд Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудын албан тушаалтнууд оролцсон бөгөөд “Цэвэр агаартай-Авто машингүй өдөр”-өөр зохион байгуулах үйл ажиллагаануудыг хэлэлцлээ. Энэхүү “Цэвэр агаартай-Авто машингүй өдөр” арга хэмжээг “Цэвэр агаартай хот”, “Авто машингүй өдөр”, …

  • 2 September

    ӨМНӨГОВЬ: Паралимпийн наадамд багаараа гуравдугаар байр эзлэв

    Улсын аварга шалгаруулах Паралимпийн наадамд Өмнөговь аймгаас 10 тамирчин, нэг дасгалжуулагчтай баг тамирчид амжилттай оролцоод ирлээ. Уг наадамд 21 аймаг, 9 дүүргийн 300 гаруй тамирчин 39 төрлөөр өрсөлдсөнөөс Өмнөговь аймгийн баг тамирчид 4 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарсан байна. Б.Төмөрбаатар гар барилдааны анхдугаар тэмцээнд тэргүүн байр, алтан медаль, Г.Цогтгэрэл зээрэнцэг төрөлд алтан медаль, бөөрөнцөг …

  • 2 September

    УИХ-ын дарга Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нээлтэд оролцов

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2019.09.01) Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, нийслэлийн Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа” цогцолбор ахлах сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт, “Эрдмийн баяр”-ын арга хэмжээнд оролцлоо. АШУҮИС энэ жил 24 мэргэжлээр 1334 оюутан шинээр элсүүлж, нийт 11867 оюутантайгаар 77 дахь хичээлийн жилээ эхлүүлж байна. Тус сургууль 1996 оноос хойш элсэлт аваагүй хүүхдийн эмчийн ангийг сэргээн …

  • 2 September

    Маргааш бүх нийтээр амарна

    Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд есдүгээр сарын 3 буюу Мягмар гарагийг  бүх нийтийн амралтын өдөр болгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Ингэхдээ есдүгээр сарын 3-ны ажлын өдрийг есдүгээр сарын 7-ны Бямба гарагт шилжүүлсэн. Халх голын 80 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаатай холбогдуулан ОХУ, Монгол Улс хамтран урлаг соёл, түүхийн үзмэр, музей, онгоцны үзүүлбэр гээд олон арга хэмжээг …

  • 2 September

    Өнөөдөр “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас төв талбай хүртэлх замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад энэ оны 9 дүгээр сарын 2-3 ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалтай холбоотойгоор есдүгээр сарын 2-ны өдөр ажлын цагуудад замын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Харин зочин Чингис хаан нисэх онгоцны буудлаас төв талбай хүртэлх замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн хаана. Есдүгээр сарын 3-ны өдөр  нийслэлийн Наадамчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Уулын зам,  Амарын …

  • 2 September

    Хотын Захирагч удаашралтай байгаа барилгын ажлыг шуурхайлах чиглэл өглөө

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Нээлтийн арга хэмжээний дараа тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж байгаа орон сууцны барилгын ажил удаашралтай байгаатай Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатын хамт газар дээр нь очиж ажиллан, гүйцэтгэгч компанийн төлөөллөөс тулгамдсан асуудлыг нь …