Өнөөдөр “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас төв талбай хүртэлх замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад энэ оны 9 дүгээр сарын 2-3 ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалтай холбоотойгоор есдүгээр сарын 2-ны өдөр ажлын цагуудад замын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Харин зочин Чингис хаан нисэх онгоцны буудлаас төв талбай хүртэлх замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн хаана.

Есдүгээр сарын 3-ны өдөр  нийслэлийн Наадамчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Уулын зам,  Амарын гудамж, Залуучуудын гудамж зэрэг замуудын тодорхой хэсгийг хэсэгчлэн тус тус хаах бөгөөд цагдаагийн байгууллагаас хаагдах замын талаар тухайн бүрт нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэх болно.
Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний зохицуулалтыг иргэдэд аль болох хүндрэл учруулахгүй байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд иргэд та бүхэн хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриалж байна.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …