Yearly Archives: 2019

August, 2019

  • 5 August

    Монголын бяцхан балетчин хүрэл медаль хүртжээ

    “Шиамэн”-ы Олон улсын анхдугаар балетын уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцсон хүүхдүүдээс хоёр бяцхан балетчин хүрэл медаль хүртжээ. БНХАУ-ын Фужиан мужид  зохион байгуулсан сонгодог урлагийн өндөр зэрэглэлийн уралдааны финалд “Жи-Ривер” сургуулийн сурагч Т.Мэргэнчулуун, Л.Энхжин нар амжилттай оролцож, хүрэл медалийн эзэд болсон байна. Энэ тэмцээнд дэлхийн 20 гаруй орны 200 орчим мэргэжилтэн, бүжигчид уригдан оролцсон байна. Анхдугаар тэмцээний эхний шатанд 220 оролцогч …

  • 5 August

    Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.Өнөөдөр гурван дүүрэг болон Төв аймагт цахилгааны хязгаарлалт хийнэ. Тухайлбал, Чингэлтэй 10:30-20:00 цагт ЧД 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс …

  • 5 August

    Улаанбаатарт өдөртөө 19-21 хэм дулаан байна

    Малчид, ард иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 оны наймдугаар сарын 05-ны 20 цаг хүртэлхцаг агаарын урьдчил­сан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн аадар бороо орно. Дуу …

  • 5 August

    Есөн улаан мэнгэтэй хөх нохой өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны наймдугаар сарын 5. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын тэргүүн хар бич сарын 5. Сумъяа гараг. Тугчин одтой, есөн улаан мэнгэтэй хөх нохой өдөр. Наран 5 цаг 34 минутад мандан, 20 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, …

  • 4 August

    Шууд санхүүжүүлэх зээл хүсэгчид хоёр төрлийн шаардлага тавина

    МУХБ-наас томоохон төсөл хөтөлбөрт олгох зээлийн эргэн төлөлтийг хэвийн ханган ажиллах, зээлийн хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд хуулийн болон бодлогын шаардлага хангасан төсөл хөтөлбөрт санхүүжилт олгоно. Хуулийн шаардлага нь экспортын бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэдэг байх, дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын Хөгжлийн бодлоготой нийцтэй байх, эдийн засаг, санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай байх, ТЭЗҮ, зураг төсөл, төсөв, хийгдсэн байх, эдийн …

  • 3 August

    20 тэрбум төгрөгөөс доош мөнгөн дүнтэй төсөл хөтөлбөрийг Арилжааны банкаар дамжуулан санхүүжүүлнэ

    Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээлийн хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд хуулийн болоод бодлогын шаардлагадаа зарим өөрчлөлтийг оруулж шаардлага хангасан төсөл хөтөлбөрт санхүүжилт олгох болсноо МУХБ-ны удирдлагууд мэдэгдсэн. Арилжааны банкуудын бие даан санхүүжүүлэх боломжгүй, далайцтай, эдийн засагт том хэмжээний өөрчлөлтийг бий болгох, олон тооны ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор 20 тэрбум төгрөг эсхүл түүнтэй тэнцэх гадаад валютын дүнгээс дээш хэмжээтэй санхүүжилтийг Монгол Улсын Хөгжлийн …

  • 3 August

    Дотоодын цэргийн алба хаагчид “Цагдаагийн олимп” -д оролцоно

    Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сычуань мужийн Чендү хотод 2019 оны наймдугаар сарын 08-18-ны хооронд “Цагдаагийн олимп” зохион байгуулагдана. 1967 оноос хойш хоёр жил тутамд болдог тус олимпод Монгол Улсын цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид 2001 оноос эхлэн оролцож байгаа бөгөөд өмнө жилүүдэд 35 алт, 23 мөнгө, 12 хүрэл медаль хүртэж байсан амжилттайгаар эх орондоо ирж байжээ. Тэгвэл 2019 оны …

  • 3 August

    Унгар улсад 700 оюутан суралцуулна

    Монгол Улсаас гадаадын орнуудад 180 мянган иргэн ажиллаж, амьдарч байгаагаас 40 мянга гаруй нь оюутан юм. БНХАУ-д хамгийн их буюу 10 мянган оюутан суралцаж байна. Жил бүр Засгийн газрын шугамаар суралцах оюутнуудын сонгон шалгаруулалт болдог. Өөрөөр хэлбэл, тухайн улсын хэлний анхан шатны мэдлэг болон мэргэжлийн чиглэлээр шалгалт авдаг гэсэн үг. Мөн ийм шалгалт өгөөд ОХУ руу явж суралцсан оюутан олон …

  • 3 August

    Өнөөдөр Чингэлтэй дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана

    Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 03-ны Бямба гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 10:30-20:00 цагт: ЧД 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн …

  • 3 August

    Айрагны ач тус

    Айраг нь шим тэжээлээр элбэг, халуун чанартай бөгөөд исгэлэн амттай сүүн ундаа юм. Гүүний сүү нь бусад малын сүүтэй харьцуулахад альбумин, аминдэм, сүүний чихрийн агууламжаар илүү. 1 литр айраг хүний биеийн С аминдэмийн хоногийн хэрэгцээг хангаж чадна. Гүүний сүүний тослог үнээнийхээс бараг 3 дахин бага боловч харьцангуй нам температурт хайлж биед түргэн шингэж боловсордог эмчилгээний чанараараа онцлог юм. Оросын эрдэмтэн П.Ю.Берлин …

  • 3 August

    Цэцэрлэгт шинээр ЭЛСЭГЧДИЙН СУГАЛАА энэ сарын 23-нд явагдана

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийн үйл ажиллагааг өнгөрсөн сарын 22-ны өдрөөс эхлэн энэ сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр явагдана. Үүний дараа “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа энэ сарын 23-ны БААСАН гарагт нийслэлийн хэмжээнд явагдана. Шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комис систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн …

  • 3 August

    Улсын хэмжээнд он гарсаар 50 суманд ой, хээрийн түймэр гарчээ

    Улсын хэмжээнд өнгөрсөн сарын байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 50 суманд нийт 88 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 50305.8 га ой, 255373.6 га хээрийн талбай, нийт 305679.4 га талбай түймэрт өртсөн байна. Түймрийн улмаас байгаль экологид 23.756.583.804 төгрөг, түймрийг унтраахад 449.663.142 төгрөгийн зардал гарч, нийт 24.206.246.946 төгрөгийн хохирол учирсан байна. Иргэд, малчид, …

  • 3 August

    Кальцийн дутагдалыг нөхөх арга

    Кальци дутагдснаар хүний биед илрэх шинж тэмдэгүүд: 1. Сэтгэл санааны тогтворгүй байдал 2. Зүрх дэлсэх, цусны даралт хэлбэлзэл 3. Харшил үүсэх, ойр ойрхон сэдрэх 4. Булчин шөрмөс татах, өвдөх, мөчид үе үе мэдээгүй юм шиг болох 5. Хүүхдийн өсөлт удаашрах 6. Хумс хугарах, гэмтэх 7. Сарын тэмдгийн хэмжээ ихсэх 8. Цус шүүрэмтгий болох  Дэлхийн Эрvvл Мэндийн Байгууллагаас гаргасан тоо хэмжээгээр: …

  • 3 August

    Л.Оюун-Эрдэнэ сайд “1111 төв”-ийг шинэчилж, иргэдтэй ойр ажиллахыг үүрэг болголоо

    Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах төвийн үйл ажиллагаатай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцлаа. “1111 төв” гэдгээр нь иргэд сайн мэддэг тус төвийн бүтэц, орон тоо хумигдсанаас болоод үйл ажиллагаа нь ч өмнөхөөсөө саармагжсан байна. Наад зах нь урьд нь 6 оператор ажиллаж иргэдээс ирүүлсэн санал, гомдлыг утсаар, мессежеер, онлайнаар гэх зэргээр 10 гаруй сувгаар хүлээж авч, хариу өгдөг байсан бол …

  • 3 August

    Өсвөрийн ДАШТ-ээс М.Мөнхгэрэл хүрэл медаль хүртлээ

    Чөлөөт бөхийн өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Болгарын нийслэл Софи хотод  болж байгаа. Монгол Улсын багаас охидын 49 кг-ын жинд М.Мөнхгэрэл хүрэл медаль хүртлээ. М.Мөнхгэрэл Румын, Украйны бөхчүүдийг ялж, Японы бөх Моэ Киёокад дийлджээ. Улмаар дагах барилдаанд ОХУ-ын А.Первукинаг ялж, хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд БНХАУ-ын Шиа Шианминыг ялсан байна. Өсвөр үеийн улсын хошой аварга, Саори Ёшидагийн нэрэмжит болон …