Барилга хот, байгуулалтын яамны захиалгаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн авто зам буюу “Пирамид” хотхоны урд талын 0.1 км авто замыг түр хааж дулааны шугамын ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ. Тодруулбал, тус замыг 08 дугаар сарын 03-ны өдрийн 23 цагаас 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хаана. Тиймээс энэ чиглэлд зорчих иргэд та бүхэн байршуулсан тэмдгийн дагуу түр замаар хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн …
Yearly Archives: 2019
August, 2019
-
3 August
Даралт буулгах аргуудаас
Орчин үед амьдралын буруу хэв маяг, хөдөлгөөний дутагдлаас болж зөвхөн өндөр настнуудад тохиолддог даралт ихсэх өвчинөөр залуус өвдөх нь нэмэгдсэн болохыг эмч нар анхааруулдаг. Тэгвэл тархинд цус харвахаас сэргийлж даралт ихэссэн тохиолдолд ямар арга хэмжээ авах тухай зөвлөмж хүргэе. Даралт ихсэх, хий, цус хөөрөх, өвчинд гоёо, тэхийн шээг, алтан гагнуур, нохойн хошууг хувь тэнцүүлэн найруулж нунтаглаад 50 грамм усанд хоолны …
-
3 August
Ө.Энхтүвшин Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлагуудтай уулзжээ
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдах ажилтнуудыг хүлээн авч уулзан сүүлийн үед тус байгууллагатай холбоотой нийгэмд үүсээд байгаа асуудлуудын талаар ярилцсан байна. Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчдын хууль бус аливаа үйлдлийн талаар иргэд, аж ахуйн нэгжээс мэдээлэл хүлээн авч, шуурхай шийдвэрлэх зорилго бүхий шууд утас ажиллуулах Мэргэжлийн хяналтын байгууллагын системийн хэмжээнд үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл …
-
3 August
Түрээсийн орон сууцын бүртгэл маргааш дуусна
Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг “Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцанд хамруулах цахим бүртгэлийн үйл ажиллагаа үргэлжилж байна. Бүртгэлийн цонх долоодугаар сарын 22-ны өдрийн 17 цагт нээгдсэн бөгөөд наймдугаар сарын 5-н хүртэл 14 хоногийн хугацаатайгаар цахим хэлбэрээр явуулж байгаа юм. Одоогийн байдлаар нийт 29538 иргэн хүсэлтээ өгч, анкетаа баталгаажуулсан байна. Бүртгэл наймдугаар сарын 4-ний 00:00 цаг хүртэл үргэлжилнэ.
-
3 August
АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барр Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав
АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барртай уулзлаа.Уулзалтад Монголын талаас улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар оролцов. Уулзалтын эхэнд хоёр талын прокурорын байгууллага хамтын ажиллагаагаа сайжруулах асуудлыг ярилцаж, боловсон хүчнээ сургахаар ярьж тохиролцлоо. Мөн АНУ-ын талаас НҮБ-ын авлигын эсрэг конвенцийн тодорхой заалтын хүрээнд оффшор …
-
3 August
Нийтийн эдэлбэр газрын хил заагийг шинэчлэн тогтоож, бүртгэлжүүлж, хараа хяналтыг сайжруулана
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай” төслийг танилцуулан батлууллаа. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор 54 байршлын 25104.64 га газар, 2010 оны арвандүгээр сарын 17-ны өдрийн 180 дугаар тогтоолоор 32 байршлын 34.8 га газар, нийт 86 байршилд эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглосон …
-
3 August
Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан байна
Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, өдөртөө нутгийн зүүн хагаст хална. 2019 оны наймдугаар сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур …
-
3 August
Хоёр хар мэнгэтэй хар бич өдөр
Өнөөдөр аргын тооллын 2019 оны наймдугаар сарын 3. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын тэргүүн хар бич сарын шинийн гурван. Санчир гараг. Бага морь одтой, хоёр хар мэнгэтэй хар бич өдөр. Наран 5 цаг 31 минутад мандан, 20 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана …
-
2 August
Нийслэлийн 152 хороонд Соёлын элч ажиллуулахыг дэмжлээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдаанаар нийслэлийн 152 хороонд “Соёлын элч” ажиллуулах тухай журам болон Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл хүртээмжийг сайжруулах чиглэлээр гарсан нийслэлийн Засаг даргын 2019 оны 01, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 02 тоот албан даалгаврын хэрэгжилтийн явцын тухай хэлэлцэв. Зөвлөлийн хуралдаанд “Соёлын элч” ажиллуулах тухай журмын төслийн танилцуулгыг нийслэлийн Соёл урлагийн газрын даргын албан үүргийг түр …
-
2 August
АТГ: Хэргийн шийдвэрлэлт 53.7 хувьтай байна
Авлигатай тэмцэх газар 2019 оны эхний хагас жилд хуульд заасан харьяаллын 984 үйлдэлтэй, 283 холбогдогчтой, 834 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 78 буюу 9.4 хувийг шүүхэд шилжүүлэх саналтай, 308 буюу 36.9 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай, 51 буюу 6.1 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 11 хэргийг нэгтгэн шалгаж, 2 хэргийг түдгэлзүүлж, одоо 384 эрүүгийн хэргийн …
-
2 August
“Токио олимп сан”-д 50 сая төгрөгийн хандив өргөлөө
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг өнөөдөр Япон дахь Монгол Улсын соёлын элч, Кансай-Монголын соёл, спорт, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн, ноён Каваүчи Широ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Монголын үндэсний язгуур урлаг, өв соёлыг Япон Улсад сурталчлан таниулах, Монгол Улсад бейсбол, жудогийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ …
-
2 August
“Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн бүртгэл дуусахад хоёр хоног үлдлээ
“Нийслэлийн Орон сууцны корпораци” нь Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатайгаар цахим хэлбэрээр явуулж байгаа юм. Бүртгэлийн цонх 07 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагт нээгдсэн бөгөөд бүртгэл хэвийн үргэлжилж байна. 08 дугаар сарын 02-ны өдрийн 09:00 цагийн …
-
2 August
Нийтийн тээврийн чиглэлийг шинэчлэх шаардлагатай гэв
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцэх асуудлын дагуу Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангийн танилцуулсанаар зарим албан тушуултнуудын албан тушаалын орон тоо өөрчлөгдсөнөөс шалтгаалж бүрэлдэхүүнийг шинэчлэх ёстой болжээ. Өнгөрсөн хугацаанд тус сангаас олгосон зээлийн эргэн төлөлт хугацаа хэтрэлттэй, зөвлөл хуралдахад олон гишүүнтэйн улмаас ирц нь бүрддэггүй зэрэг …
-
2 August
“Никитон”-ы бүх цаг үеийн ШИЛДЭГ ТАВАН ДУУ
Монголын рок попын ертөнцөд өөрсдийн нэрийг тодоор тамгалсан “Никитон” хамтлагийн 25 жилийн ой энэ онд тохиож байна. Тэгвэл тэдний 2015 онд гаргасан “Нандин шүтээн” цомгоос 5 дууг онцолж, үг, клип, зохиомжийн хамт хүргэж байна. НАНДИН ШҮТЭЭН Хөөе жолоочоо хурдаа жаахан хасаад өгөөч Хүрэх газраа тийм ч хурдан очмооргүй байна Үнэндээ би өөр хүүхнээс харьж явна Үгүй ээ энэ бол хайр биш байсан Хамаг бүхнээ өөрт чинь …
-
2 August
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид “Цагдаагийн олимп”-д есөн төрлөөр оролцоно
“Цагдаагийн олимп” нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сычуань мужийн Чендү хотод наймдугар сарын 08-18-ны хооронд зохион байгуулагдахаар болсон юм. Дэлхийн цагдаа болон галыолн тоглт нь 1967 оноос эхлэн хоёр жилд нэг удаа зохион байгуулагдаж ирсэн бөгөөд Монгол Улсын цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид 2011 оноос эхлэн оролцож байгаа билээ. Энэхүү тэмцээнд манай цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын алба хаагчид …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл