Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Цацрал “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийв. Тэрбээр “Наймдугаар сарын 3-ны өдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний нөөц 155.600 тонн байна. Түлшийг Сонгинохайрхан дүүргийн 22, 28 дугаар хороо, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 12, 13 …
Yearly Archives: 2019
August, 2019
-
5 August
Видео: Циркчин Б.Баттулга “Авьяаслаг Австраличууд” шоуны дараагийн шатанд шалгарлаа
“Авьяаслаг Австраличууд” шоу нэвтрүүлгийн энэ жилийн дугаарт циркчин Б.Баттулга амжилттай оролцож, дараагийн шатандаа шалгарчээ. АНУ-ын Лас Вегас хотод үйл ажиллагаа явуулдаг “Механик цирк”-ийн циркчин тэрбээр энэ удаагийн үзүүлбэртээ галтай гуалин мод эхлээд нуруун дээрээ, дараа нь толгой дээрээ эргүүлж, мөн гуалин модон савлуурт шүүгч болон хөтлөгчийг суулган эргүүлж, үзэгч болон шүүгчдийг алмайруулжээ. Монгол орны түүх соёлыг Австрали улсад сурталчлан таниулахыг …
-
5 August
Элэгний B,C вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд 86271 иргэн хамрагджээ
Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөр орон даяар хэрэгжиж буй. Тус хөтөлбөрийн хоёрдугаар шатанд 2019 оны долоодугаар сарын 29-ний байдлаар 884,246 даатгуулагч хамрагдлаа гэж ЭМДЕГ-аас мэдээллээ. Үүнээс 86271 иргэн вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд хамрагдсан байна.
-
5 August
Мөрдөн шалгах байгууллагын мэдүүлэг авах өрөөнүүдийг шалгажээ
Нийслэлийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор хяналтын харьяа мөрдөн шалгах байгууллагуудын мэдүүлэг авах өрөөнүүдэд 1 дүгээр улиралд хяналт шалгалт хийсэн. Мэдүүлэг авах өрөө нь Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/57 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Мэдүүлэг авах өрөөнд …
-
5 August
Хүүхдийг хоёр нас хүртэл нь эхийн сүүгээр хооллох хэрэгтэй
Дэлхийд жил бүрийн наймдугаар сарын 1-7-ны өдрийг “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн билээ. Энэ жил тус долоо хоногийг “Эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээе” уриан дор тэмдэглэж байна. Хүүхэд эрүүл энх, эсэн мэнд амьдрахын гол үндэс нь хүүхдийн хоол тэжээл юм. Нярай хүүхдийг зөв хооллох нь тэдний хоол тэжээлийн байдал, өсөлт хөгжил улмаар амьдрах чадварыг сайжруулдаг аж. …
-
5 August
Өнөөдрийн байдлаар ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдээгүй байна
Он гарсаар улсын хэмжээнд нийслэл Улаанбаатар хот, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 50 суманд нийт 88 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 50,305.8 га ой, 255,373.6 га хээрийн талбай, нийт 305,679.4 га талбай түймэрт өртсөн байна. Түймрийн улмаас байгаль экологид 23,756,583,804 төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахад 449,663,142 төгрөгийн зардал гарчээ. Харин өнөөдөр буюу наймдугаар сарын 05-ны …
-
5 August
БОАЖЯ-наас “Хоггүй, цэвэрхэн Монгол” аяныг эхлүүллээ
БОАЖЯ-наас “Цэвэрхэн наадацгаая” аяныг амжилттай зохион байгуулсан.Үргэлжлүүлэн “Хоггүй, цэвэрхэн Монгол” аяныг жилийн хугацаатай зохион байгуулахаар болсон байна. Аяны хүрээнд олон нийтэд Хог хаягдлын тухай хуулийг сурталчлахаас гадна нөлөөллийн ажлууд хийх юм байна. Мөн сар бүр тухайлсан сэдвийн хүрээнд аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газруудын дунд уралдаан зарлахаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат удирдамж гаргажээ. Уг удирдамжид аймаг, нийслэлийг 6 бүсэд хувааж, …
-
5 August
“Харанга” хамтлагийн 30 жилийн ойн тоглолт товлогдлоо
Монголын рок попын домог “Харанга” хамтлагийн 30 жилийн ойн тоглолт аравдугаар сарын 19-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болно. “Харанга” хамтлаг 30 жилийн ойдоо зориулж “Эрин зууны хөг” (1997), “Best of Haranga” (1997), “Бодлын тэнгис” (2000), “Ертөнцийн өнгө” (2003) цомгуудаа дахин хэвлүүлэхээр болжээ. Үүн дээр тэдний цоо шинэ цомог нэмэгдэн, худалдаанд гарахад бэлэн болсон байна. Шинэ цомогт багтсан шинэ дууныхаа нэгийг “Харанга” …
-
5 August
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр орон нутагт байгаа намчирхал, улстөржилтийг арилгахыг захив
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Баянхонгор аймгийн зарим сумдад ажиллаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулан, ард иргэдийнсанал бодлыг сонсож ажиллаж байгаа билээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр орон нутагт байгаа намчирхал, улстөржилтийг арилгахыг захив Тэрбээр өнөөдөр /2019.08.03/ Баянхонгор аймгийн Баянлиг суманд ажиллалаа. Тус сумын хоёрдугаар багийн малчин С.Ганболдын гэрт зочилж, аж байдалтай нь танилцахын зэрэгцээ хот айлын малчин хөдөлмөрчидтэй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар болон бэлчээр ашиглалт, малын ашиг шим, өв уламжлал, соёл зэрэг олон асуудлыг хөндөж, энгийн …
-
5 August
БНСУ-д ажиллах иргэдийг өнөөдөр бүртгэнэ
БНСУ-д ажиллах хүсэлтэй монгол иргэдийг зөвхөн өнөөдөр /2019.08.05/ цахимаар бүртгэнэ. Цахимаар бүртгэлийн дугаар олгох сисmем http://solongos.hudulmur-halamj.gov.mn-д нэвтэрч, өөрийн мэдээллийг бүртгүүлнэ. Системийг өнөөдөр 8:00 цагт нээж, 17:00 цагт хаах аж. Бүртгүүлэх явц 1. Та зөвхөн өөрийн оршин суугаа дүүргийг сонгоно. Өөр дүүрэг сонгосон тохиолдолд тухайн дүүрэг бүртгэлийн байран дээр дахин баримт бичиг болон бүртгэлийн дугаарын жагсаалтын дагуу таны бичиг баримтыг тулгаж шалгахыг …
-
5 August
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ амралтын өдрүүдэд Хэнтий аймагт ажиллалаа
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ амралтын өдрүүдэд Хэнтий аймагт ажиллалаа. Тэрбээр УИХ-ын гишүүний хувиар тойргийнхоо Баянхутаг, Галшар суманд бямба гарагт очсон юм. Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгож хөгжүүлэх Засгийн газрын тогтоолын дагуу Хэнтий аймгийн сумдын түүхэн онцлогийг тусгасан олон бүтээн байгуулалтын ажлыг тойргийнхоо сум бүрт эхлүүлээд байгаа юм. Баянхутаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн спорт барилгыг шинээр барих …
-
5 August
Видео: Дуучин А.Нарандулам “Заяан наваа” дууг шинэчлэн дуулжээ
“Зун” продакшны дуучин А.Нарандулам, DJ Хөхжимтэй хамтран гэх “Заяан наваа”ардын дууг шинэчлэн дуулжээ. Хөгжмийн найруулгыг тус продакшны Ерөнхий продюсер “Алтан ураг” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Б.Эрдэнэбат найруулсан байна. “Зун” продакшны уран бүтээлчид өөрийн гэсэн өвөрмөц имижтэй дуучин Б.Алтанжаргалтай хамтран “Цагаан сар” дууг орчин үеийн хөгжмийн урсгалд оруулан үзэгч, сонсогчдоо өргөн барьсан билээ.
-
5 August
Түрээсийн орон сууцны цахим бүртгэлд 35,003 иргэн хамрагджээ
“Нийслэлийн Орон сууцны корпораци” нь Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг “Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны долдугаар сарын 22-ны өдрөөс наймдугаар сарын 05-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатайгаар цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулж дууслаа. Цахим бүртгэлд нийт 35,003 иргэн хамрагдаж хүсэлтээ баталгаажуулсан байна.
-
5 August
Авлигын мөнгөөр худалдан авсан үл хөдлөх хөрөнгө хаана байгааг илрүүлэхэд АНУ-ын тал туслалцаа үзүүлнэ гэв
АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барртай уулзлаа. Уулзалтад Монголын талаас улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар оролцов. Уулзалтын эхэнд хоёр талын прокурорын байгууллага хамтын ажиллагаагаа сайжруулах асуудлыг ярилцаж, боловсон хүчнээ сургахаар ярьж тохиролцлоо. Мөн АНУ-ын талаас НҮБ-ын авлигын эсрэг конвенцийн тодорхой заалтын хүрээнд оффшор …
-
5 August
С.Батцэцэг ”Poland open”-ы хошой аварга боллоо
Чөлөөт бөхийн “А” зэрэглэлийн Польшийн нээлттэй тэмцээн наймдугаар сарын 2-4-нд Польшийн нийслэл Варшавт болсон. Эрэгтэйчүүдийн 28, эмэгтэйчүүдийн 23 дахь удаагийн уламжлалт тэмцээнд манай улсаас чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчин зодоглосноос есөн тамирчин медалийн төлөө барилдаж хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл