Архангай аймгийн Өгийнуур сумын төвөөс зүүн тийш 40 км-т орших Өгий нуур орчим Урд мэргэн шанаа гэдэг газар иргэн Б-гийн түрээслүүлдэг 4х5 метрийн хэмжээтэй байшин шатсан тухай мэдээлэл энэ сарын 4-нд 22:10 цагт Цагдаагийн ерөнхий газрын харьяа Мэдээлэл шуурхай удирдлагын төвд иржээ. Уг гал түймрийн шалтгаан нөхцөл нь урьдчилсан байдлаар түрээслэгч иргэд бензинийг устай андуурч зөөврийн хийн тулган дээрх саванд …
Yearly Archives: 2019
August, 2019
-
6 August
Үерийн гамшиг тохиолдсон үед шуурхай ажиллах ажлын хэсэг байгууллаа
Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн Улаанбаатар хот орчимд орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Энэ сарын 5-наас эхлэн үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Өлзийт хорооллын хэсэг, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баянзүрхийн товчоо орчмын авто зам, айлууд, Налайх дүүргийн нэгдүгээр хорооны Уурхайчдын 26 дугаар …
-
6 August
Дөрвөн настай Монгол охин “Гайхалтай хүмүүс” шоу нэвтрүүлэгт оролцоно
Монголын Оюун Ухааны Академийн захирал, дасгалжуулагч Х.Хатанбаатарын дөрвөн настай охин Х.Ивээл ОХУ-ын Россия-1 сувгийн (“Amazing People”) буюу “Гайхалтай хүмүүс”шоу нэвтрүүлэгт уригдсан тухай бид мэдээлсэн билээ. Тэгвэл ОХУ-ын Россия-1 сувгийн “Удивительные люди” буюу “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт оролцохоор аав, охин хоёр ОХУ-д очсон байна. ОХУ-ын Россия-1 сувгийн “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлгээс “Ивээлийн найзууд” цэцэрлэгийн оюун ухааны тамирчин дөрвөн настай Х. Ивээлд урилга ирүүлжээ. …
-
6 August
АН-ын зөвлөлөөс УИХ-ын даргад хүсэлт хүргүүлжээ
Улсын их хурал дахь Ардчилсан намын зөвлөлөөс өнөөдөр /2019.08.06/ УИХ-ын даргад хүсэлт хүргүүллээ. Хүсэлтэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ард нийтийн санал асуулгыг явуулах асуудлыг чуулганы хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхийг хүссэн байна.
-
6 August
Х.Болортуяа чөлөөт бөхийн “А” зэрэглэлийн нээлттэй тэмцээнээс алтан медаль хүртлээ
ОБЕГ-ын харьяа ‘’Аврагч’’ биеийн тамир техник- спортын хорооны тамирчин, ОУХМ Х.Болортуяа чөлөөт бөхийн “А” зэрэглэлийн Польшийн нээлттэй тэмцээнээс 65 кг-ийн жинд аваргын алтан медаль хүртлээ. Тус тэмцээнд Монгол Улсаас чөлөөт бөхийн шигшээ багийн 10 тамирчин оролцож, хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр гуравдугаар байр эзэлсэн байна. Тэмцээн энэ сарын 02-04-ний өдрүүдэд Польш улсын Варшав хотноо зохион …
-
6 August
Д.Ариунжаргал олон улсын гүйлтийн тэмцээнд дэд байр эзэллээ
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Японы “Шёова холдинг” группийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулсан “Богдхан уулын трейл 2019” олон улсын гүйлтийн тэмцээний 21км -ийн 35-49 насны ангилалд Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын аврагч, ахлах ахлагч Д.Ариунжаргал дэд байрт шалгарлаа. Ахлах ахлагч Д.Ариунжаргал нь Онцгой байдлын байгууллагад 20 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Онцгой байдлын албаны баг, тамирчдаа төлөөлөн мэргэжлийн уралдаан, тэмцээнд тогтмол амжилттай оролцдог …
-
6 August
Баян-Өлгий аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөжээ
Баян-Өлгий аймгийн Булган сумаас зүүн хойд зүгт дөрвөн километрийн зайд орших Хужирт багийн “Хужирт” гэдэг газар өчигдөр 13:01 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөсөн тухай Одон орон геофизикийн хүрээлэн цахим шуудангаар Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлжээ. Үүний дагуу аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баян-Өлгий аймгийн Булган сумын ЗДТГ-ын дарга Ж.Алтанбаганаас тодруулахад сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн ч хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.
-
6 August
Халхын гол дахь хүүхдийн овоог сэргээх ажлыг эхлүүлж байна
Дорнод аймгийн хүүхдийн төлөө зөвлөлөөс Монголын түүх соёлын хосгүй үнэт дурсгал, аймгийн есөн гайхамшигт бүтээлийн нэг болох “Их бурхант” цогцолборыг аялал жуулчлалын арга хэмжээ зохион байгуулах, мөн түүний өлмийд орших “Хүүхдийн овоо”-г олон нийтэд танилцуулах арга хэмжээг наймдугаар сарын 08-ны өдөр Халхгол сумын 2 дугаар багт байрлах Их бурхант цогцолбор, хүүхдийн овоонд зохион байгуулна. Тус арга хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 200 …
-
6 August
Д.Баярхүү:Монголчууд бид хичээж, хэрсүүжиж, гэгээрч байж л дэлхийн шинэ орчинд улс гэрээ авч явна
– Дэлхий ертөнц хурдацтайгаар хөгжиж буй энэ үед геополитикийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байна вэ? -Даян дэлхий их өөрчлөлт, их хурдны үедээ байна. Технологи хурдацтай хөгжиж байна. Гадаад орчны хувьсал ч гэрлийн хурдаар явж байна. Дэлхийн шинэ дэг гэж юу байх, ямар байх нь тодорхойгүй, хэлж мэдэхгүй, тааж тааварлашгүй их ажил үйлстэй алхам тутам тулгарах болж байна. Глобал ба бүс …
-
6 August
Усанд боогдсон иргэдийг эсэн мэнд авран хамгаалжээ
Улаанбаатар хотод өчигдрөөс /2019.08.05/ эхлэн усархаг бороо орсны улмаас Хан-Уул, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үер буулаа гэсэн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллан, 44 иргэний /29 том хүн, 15 нь хүүхэд/ аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Тухайлбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороодын нутаг дэвсгэрт аадар бороо орж үер буусны улмаас 12 байшин, 15 гэр, 2 автомашин усанд автаж, …
-
6 August
“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” төслийн концепц, Загвар зураг төсөл боловсруулах уралдаан зарлалаа
“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/787 дугаар захирамж гарлаа. Энэхүү уралдааныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор үндэсний хэв шинж, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий шилдэг санааг тодорхойлж цаашдын бүтээн байгуулалтын эхлэлийг тавих зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Уралдаанд зураг төслийн …
-
6 August
Ч.Дэлгэрмаа:Турах сонирхолтой хүмүүс хүйтэн ус уух биш буцалсан халуун бүлээн усыг уух хэрэгтэй
Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн их эмч Ч.Дэлгэрмааг урьж таргалалт, түүнээс урьдчилан сэргийлэх, турахын тулд юуг анхаарах ёстой талаар ярилцлаа. -Эрүүлээр турах гэдэг зүйлийг ярихаас өмнө таргалалт нь ямар шалтгаантай байна вэ гэдгийг ярих нь зүйтэй байх. Энэ талаар яриагаа эхлэе? -Таргалалт бол нэг төрлийн өвчин. Ихэнх хүмүүс таргалалтыг жингийн илүүдэл гэж ойлгодог. Харин мэргэжлийн ойлголтоор бол жингийн илүүдэл гэдэгт булчин, …
-
6 August
Налайхын замыг шөнийн турш засаж хөдөлгөөнийг бүрэн нээжээ
Улаанбаатар-Налайхын чиглэлийн автозам усархаг бороо орсны улмаас эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон байсныг шөнийн турш засч өглөөний 06:00 цагт хөдөлгөөнийг бүрэн нээжээ. Мөн Чингэлтэй дүүргийнийн 15-р хороо 7-н буудлаас Чингэлтэй Зүрх-Уул явах замд Усан сангийн урд талын далан цөмөрснийг Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Улаанбаатар зам засвар арчлалтын ОНӨААТҮГ-ын шуурхай бүлэг хамтран зорчих хэсгийг хэвийн болгожээ. Жолооч …
-
6 August
Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
Ойрын өдрүүдэд бороо хур татрахгүй байгаагаас үүдэн Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нуруунаас усжих Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Алтай нурууны Буянт, Ховд, Увс нуурын савын Хархираа, Хангай нуруунаас усжих Орхон голын адаг болон Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн, Сүхбаатар сум орчимд үерийн түвшинг 10-60 см, Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 15 сантиметр даван хүчтэй үерлэж байна. Иймд голын эрэг дагуу …
-
6 August
Ч.Одончимэг: Зүрхний хий өвчин хүндэрвэл сэтгэцэд нөлөөлдөг
Зүрхний хий өвчний талааар Оточ Манрамба Их Сургуулийн Уламжлалт анагаах ухааны тэнхимийн багш, Уламжлалт анагаах ухааны их эмч Ч.Одончимэгтэй ярилцлаа. -Зүрхний хий өвчин нь ямар шалтгаан, нөхцлөөр үүсдэг вэ? -Өвчний шалтгаан, нөхцөл гэдэг нь хоёр өөр ойлголт юм. Шалтгаан нь хүний биед байдаг, нэг ёсондоо хамт төрдөг сэтгэлтэй холбоотой. Тэгэхээр зүрхний өвчний шалтгаан нь хүний өөрийн 84000 муу сэтгэлээс, тэр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл